Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар хуурамч дипломтой 3,000 багш байгаа нь тогтоогджээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Багш нарын хуурамч дипломтой холбоотой мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өглөө. 

Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар хуурамч дипломтой 3,000 багш байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Хуурамч дипломтой ч олон жил ажилласан багш нарт тусгайлсан хөтөлбөр эхлүүлэхгүй бол багшийн хомсдол үүсэж буй энэ үед ажлаас шууд чөлөөлөхөд хүндрэл үүснэ.

Мөн олон жил дипломгүй ажилласан багш нарын төрд учруулсан хохирлыг барагдуулах хэд хэдэн хэрэг шүүх дээр явж байна. Хэрэг яаж шийдэгдэх нь жишиг болно” гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/102195799507421