ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгч телевизийн ярилцлагын үеэр зүүсэн цагаа нуугаад шүүмжлүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр өөрийн санаачилсан тэтгэврийн шинэчлэлийн талаар телевизэд ярилцлага өгчээ.

Энэ үеэр тэр бугуйдаа зүүсэн цагийг тайлж, нуусан нь хүмүүсийн анхааралд өртөж ширүүн шүүмжлүүлсэн байна.

Макрон тус улсын тэтгэврийн насыг 62-оос 64 болгон өсгөх шийдвэр гаргасан нь Франц даяар бослого тэмцэл, үймээн самуун дэгдэхэд хүргээд байгаа.

Макрон ярих зуураа гараа ширээн доогуур оруулж, дахин ил гаргахад бугуйд зүүсэн цаг нь алга болсон байжээ.

Үүнийг түүний хэвлэлийн төлөөлөгч “цаг ширээг цохиод байсан тул” тайлсан гэж тайлбарласан юм.

Харин зарим хүмүүс түүнийг нийгэм эмзэг байгаа энэ үед тансаг хэрэглээгээ олон нийтээс нуух гэсэн оролдлого гэж үзэж байна.

Макрон ямар үнэтэй цаг зүүж байсан талаар маргаан францчуудын дунд өрнөжээ. Зарим хүмүүс цагны үнийг 80,000 евро гэж мэдээлсэн байна.

Харин Элисейн ордноос гаргасан мэдэгдэлд Макрон өөрийн хувийн таних тэмдгийг нэмж оруулсан Bell & Ross фирмийн BR V1-92 загварын цаг зүүсэн байсныг баталжээ.

Ийм цаг ямар нэг хувийн өөрчлөлт захиалж хийлгээгүй тохиолдолд 1,660-3,300 еврогийн үнэтэй байдаг гэнэ.

Макрон энэ цагийг сүүлийн жил хагасын хугацаанд зүүж байгааг Элисейн ордон бас мэдээлжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг бизнесийнхэн, хөрөнгө чинээтэй нийгмийн давхаргыг дэмждэг гэж өрсөлдөгчид нь шүүмжилдэг.

Хоёрдугаар сард тэр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безост улсынхаа хамгийн дээд одонг гардуулаад шүүмжлүүлж байв.

Энэ долоо хоногийн Ням гарагт Франц улсад хүрэлцэн ирэх байсан Их Британийн хаан Чарльз тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой үймээн самууны улмаас айлчлалаа хойшлуулж буйг өчигдөр зарласан юм.

Энэ нь түүний хаан ширээнд заларснаас хойших анхны гадаад айлчлал байжээ.

Тэтгэврийн насыг хойшлуулах шийдвэрийг эсэргүүцсэн ажил хаялтууд Францын зам тээвэр, боловсрол, газрын тосны зэрэг салбаруудыг хамраад байна.

Макрон тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөхөд зайлшгүй шаардлагатай гэж шийдвэрээ тайлбарлаж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.64] 2023/3/26
Барууны банк санхүүгийн эзэдийнхээ төлөө зүтгэсэн нөхөр.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.160.76] 2023/3/26
Гэтэл манай шүлэг бичигч Мөнхбат үнэтэй цагаа зориуд ил харуулаад хэвлэлээр шүүмжлүүлж байсан?! Урьд Миеэ Энхболд аймаар үнэтэй цаг зүүгээд бас шүүмжлүүлж байсан. Манайхан тоохгүй л дээ, харин ч сайрхах дуртай монгол зантай!!
3 | 0 Хариулах
sd [122.201.24.94] 2023/3/26
Oooo augaa Franciin yurunhiilugch 2400 hun eurogiin tsag zuudeg yumuu ... Manai augaa Mongol ulsiin said bol ... hahahaha
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.145] 2023/3/26
Манай Оюун-Эрдэнэ германд болсон онгоц, цагныхаа асуудлаа тэр дор нь нам дарсан. Гэтэл энэ Макроны байж байгааг хар, нутагтаа иргэний дайн хийчих нь халаг ...
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.10] 2023/3/26
Макрон гаж донтон, Ногооноо мансуурагч ... барууны дэмжигчид юу шүтээд бгаагаа ойлгодог болов уу. Сошиалаар нэр нүүрээ нуусан аймхай хэдэн хөлснийхөн эвйи дээ хөөрхий доройчууд.
1 | 3 Хариулах
Зариг Өнөрөөд [172.91.183.102] 2023/3/25
Бах С. Эрдэнэ бидний нийгмийн хамгааллын даатгалын мөнгийг идчихээд байхад юу ч мэдэхгүй, нэхэхгүй суугаа эргүү ард түмэн. Сэтгүүлчид ядаж хэрхэн арилжааны банкад бага хүүтэйгээр байршуулж хүүний зөрүүг хэрхэн луйвардсаныг тодруулаач
1 | 0 Хариулах
Зочин [122.201.24.211] 2023/3/25
Яг үнэн шүү наадах чинь. Ямар ч хариуцлага тооцож чадахгүй, идсэн нь хожоод л өнгөрдөг дэндүү муухай төр засагтай бид
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.76] 2023/3/26
АТГ нь "бах" мэтийн том авлигачдад халдаж зүрхлэхгүй, харин доод, дунд тушаалын төрийн албан хаагчдад ёстой арслан бар юм байна лээ!!!
1 | 0 Хариулах
Зочин [122.201.24.32] 2023/3/25
Илбэчин цаашдаа ч олон илбэ үзүүлэх биз
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.48] 2023/3/25
Манай данкын германд зүүж очиж т1ддэг цагнаас хямдхан юм бншдээ
6 | 1 Хариулах
Зочин [202.21.107.4] 2023/3/25
Хөөрхөн илбэ үзүүлчихлээ.Хошин юм байна.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.21.99] 2023/3/25
Avgaini arai gomdmoor
4 | 7 Хариулах
Зочин [202.179.21.212] 2023/3/25
Айлын авгай чамд ямар хамаатай !
11 | 5 Хариулах
Зочин [59.153.115.10] 2023/3/26
Гаж донтон учир нуугаад хаха. Энэ барууны хөлсний хэдэн бохир баасыг нь ч өмөөрнө өрөвдмөөр
1 | 1 Хариулах
[202.21.108.21] 2023/3/25
Frants uuruu yamar bayan uls bileedee, unetei tsag zuuh ok.
3 | 4 Хариулах
Зочин [202.179.21.212] 2023/3/25
Сэдэв, цаг үед нь тохирохгүй байсан байх. Уг нь цаг нь ширээ цохиод л байж.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.95] 2023/3/25
Тийм байх. Гараа савчиж ярьдаг, тог хийтэл цохиод л байна.
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.162] 2023/3/25
Монголд тэтгэврийн нас 65 болсон байхад бид ямарч мэдрэмжгүй суусаар л байна, бидний дундаж нас хэд билээ, бид ч боолын боол, босгоны шороо болжээ, Чингис гэж цээжээ дэлдэхээс өөр шидгүй, улсынхаа баялагийг хэдхэн "хулгайч"-д тонуулсаар дууслаа.
19 | 2 Хариулах
Зочин [202.179.21.212] 2023/3/25
Одоо МАН гарахгүй. Наад нийгэм тэтгэврийн асуудлаас болж намынх нь гишүүд хүртэл бүгд үзэн ядчихсан байлээ.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.76.80] 2023/3/25
oyun erdene bantaj iwatch zuudeg shig uu
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.208] 2023/3/25
Муундаг залуу шүү
2 | 10 Хариулах
Зочин [208.110.107.70] 2023/3/25
Банкир залуу, Ротшилдын банкинд карьер хийж хөлжсөн
4 | 3 Хариулах
Зочин [192.82.68.109] 2023/3/25
Тэхээр яадын чөтгөр шулам болчдиму
2 | 5 Хариулах
Зочин [208.110.107.70] 2023/3/25
Юу хийснийг нь л хэлж байна. Харьцааны соёлгүй дурак вээ
3 | 2
Зочин [64.119.18.135] 2023/3/25
Хөгжилтэй орны улс төрчид цалин өндөртэй ч хулгай хийдэггүй. Манайд МАН-д саналаа өгдөг хүмүүс бүгд хулгайч нар.
11 | 4 Хариулах
Зочин [202.9.46.82] 2023/3/25
Америк, европын банк санхүү хэсэг бүлэг хүмүүс хувьчилж аваад мөнгийг нь дайн, галт зэвсэг, дүрвэгсэд, хүмүүнлэгийн үйлсэд зарцуулаад дууссан.
3 | 2 Хариулах
Зочин [122.201.24.32] 2023/3/25
Илбэчин новш л бна бам нэг
2 | 0 Хариулах
Latin49 [64.119.16.94] 2023/3/25
delhiin terguuleh gurnii erunhiilugch iim daruuhan baina shde getel manai zarim gishuud Ulysse Nardin zuchiheed l ongirood baigaa.
7 | 4 Хариулах
Ard [202.126.88.200] 2023/3/25
uwuug anh udaa gadagshaa ywah ued ni iim ym ch boloh gj dee. ewiidee muu uwgun min
0 | 0 Хариулах