Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэсүрэн: "Интермед" эмнэлэг зүрх судасны мэс засал, оношилгоо, эмчилгээг олон улсын жишигт нийцсэн олон төрлийн аргаар хийдэг

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 25
iKon.MN
зураг
 
Зургийг Интермед эмнэлгээс авав

"Интермед" эмнэлгийн Зүрх судас, цээжний хөндийн мэс засал, Ангиографийн оношилгоо, эмчилгээний эмч Ж.Эрдэнэсүрэнтэй ярилцлаа. 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.  Өөрийгөө болон "Интермед" эмнэлгийн талаар товч танилцуулна уу?

- Судасны мэс заслын оношилгоо, эмчилгээг Олон улсын жишигт хүргэж олон төрлийн аргаар Интермед эмнэлэгт амжилттай хийж гүйцэтгэж байна.

Намайг Ж. Эрдэнэсүрэн гэдэг, миний бие Интермед эмнэлгийн зүрх судас, цээжний хөндийн мэс засал, Ангиографийн оношилгоо, эмчилгээний эмч бөгөөд зүрх судасны мэс заслын эмчээр 23 дахь жилдээ ажиллаж байна. Зүрх судасны мэс заслын Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор цолтой.

Манай эмнэлэг нь Анагаах ухааны орчин үеийн ололт амжилтад тулгуурлан, өндөр хөгжилтэй техник технологийн аргаар хүн амд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэлхийн жишигт хүргэхээр зорин ажиллаж даруй ес дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Зүрх судасны өвчлөл манай орны хувьд ямар нөхцөл байдалтай байна вэ?

- Зүрх судасны өвчлөл гэдэг нь Зүрх, гол судас, артери болон вений судас, тунгалгийн судас гэсэн бие мах бодийн бүтэн тогтолцоог хамарсан эмгэг юм. Манай орны хувьд зүрх судасны өвчлөл нь тэргүүлэх шалтгаант таван өвчний нэг, хүн амын нас баралтын шалтгааны нэгдүгээр байрт ордог тулгамдсан асуудал болсоор байгаа өвчлөл юм.

Эрүүл мэндийн яамны сүүлийн 20 жилийн судалгаагаар манай орны хүн амын дунд зүрх судасны өвчлөл нь 100 иргэн тутамд 9-12 тохиолдол бүртгэгдэж байгаа нь маш өндөр тохиолдол юм.

Бүс нутгийн хувьд Төв Азийн бүс нутаг, ОХУ-ын Тува, Буриад, алс дорнодын бүс нутаг болон БНХАУ-ын Манжуур, Өвөр монголын бүс нутгийн иргэдэд тохиолдох Зүрх судасны өвчлөл нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр тохиолдолтой байгаа АНУ-ын Зүрх судасны нийгэмлэгийн 2022 оны тайланд онцгойлон тусгасан нь анхаарал татсан Асуудал гэдгийг дахин нотолж байгаа юм.

Манай орны хувьд Зүрх судасны өвчлөл өндөр тохиолдолтой орны тоонд орж байгаа тул Эмч мэргэжилтэн бидний зүгээс иргэддээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийг цаг тухайд нь хийж, үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Зүрх, судасны өвчлөл хүний амьдралын ямар хэв маягтай холбоотой вэ?

- Төв Азийн бүс нутаг нь Зүрх судасны өвчлөл өндөртэй байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Үүнд

  • Их газрын эрс тэс уур амьсгал
  • Чийг дутагдлаа нөхөх гэсэн давсны өндөр хэрэглээ
  • Байнгын цус өтгөрүүлэх бусад шалтгаан
  • Агаарын тоосжилт, бохирдол
  • Тамхидалт нь уушигны эмгэг үүсгэхийн хамт хамгийн хүнд өвчлөл нь Захын судасны хатуурал, артерийн даралт ихсэх өвчний эхлэл юм.

-Зүрх судасны өвчнийг хэрхэн эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх вэ?

- Анагаах ухаан бол хүн судлал, биологийн шинжлэх ухаан. Тэгэхээр амьд биеийн эхлэл зөв байхаас шалтгаалан цаашдын амьдрал, бие даан орших чадвар, эрүүл саруул амьдрах зүй тогтлыг эрт үзэж шинжлэх нь чухал. Мэдээж эрт илрүүлбэл хурдан эмчилнэ, эмчлэгдсэн бие махбод удаан эрүүл саруул аз жаргалтай амьдрах нь дамжиггүй.

Эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэлт бол салшгүй холбоотой, амьдралын энгийн дадал гэдгийг сүүлийн жилүүдэд иргэд маань ойлгож зөв дадал хэвшилтэй болж байгаа нь сайшаалтай.

Эрчүүд маань тамхины хэрэглээг хязгаарлах нь эрүүл саруул, залуу амьдрахын хамгийн чухал үндэс болохоор тамхигүй ирээдүйг бүтээх хэрэгтэй. Энэ нь хүн болгоны мэддэг зүйл мэт боловч, хувь хүний өөртөө хэвшүүлэх эрүүл чанартай амьдралын дадал зуршил болно.

Эрчүүд маань захын артерийн судасны оношилгооны арга болох Судасны эхо оношилгоо, Бугалга шагайн индекс тодорхойлох оношлоог тодорхой давтамжтай хийлгэж байх нь, Артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлж, тогтмол хянах чадвар болох сайн талтай юм. Артерийн даралт ихсэлтээ сайн хянаж чадсанаар Тархины харвалт, Зүрхний шигдээс болох эрдлээс сэргийлэх хамгийн чухал урьдчилан сэргийлэлт болно.

Зүрхний эхо оношилгоог аль болох залуу насандаа хийлгэх нь өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаагийн тод илрэл. Зүрх судасны өвчлөлийн эрсдэлийн хамгийн гол зорилтот бүлэг бол эрчүүд бид өөрсдөө юм. Тиймээс эрчүүд маань жил тутам зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхо оношилгоонд хамрагдах нь гэр бүлийнхээ аз жаргалтай элэг бүтэн амьдралд хийж буй, том хөрөнгө оруулалт билээ.

Амьдралын чанар гэж юу вэ?

- Амьдралын чанар гэх ойлголт нь бие махбодын хувьд эрүүл саруул байхаас гадна нийгэм, улс орны хөгжил дэвшил, нийгмийн хангамж, эдийн засгийн тогтвортой байдалд сэтгэл хангалуун амьдрахыг хэлээд байгаа юм. Орчин үед чанартай амьдарч буй иргэн дунджаар 75-80 насалж байгаа гэсэн ойлголт байна. Бид, залуу наснаас эхлэн өртөг багатай энгийн шинжилгээний аргуудыг ашиглан тогтмол биеийн эрүүл мэнддээ хяналт тавих нь урт наслахын үндэс болж байгаа юм.

Нөгөө талаасаа эрүүл хүн 75-80 наслах амьдралын хугацаандаа 7-8 мэс засал эмчилгээ зайлшгүй хийлгэж байна гэсэн судалгаа байнаЭнэ нь юу гэсэн үг вэ гэхээр амьдралын хугацаандаа 8 мэс засал хийлгэх нь Амьдралын чанараа сайжруулна гэсэн үг шүү дээ.

Хуучны ойлголтоор бол мэс засал эмчилгээ бол амь нас аврах эцсийн боломж гэж ойлгогддог байсан. Харин орчин үед эрүүл-чанартай амьдрахад туслах эмчилгээний арга зам юм.

Тэгэхээр Зүрх судасны мэс засал гэдэг нь Эрүүл саруул амьдрахад чиглэсэн өндөр мэргэшил бүхий баг хамт олны нарийн мэргэшлийн эмчилгээ юм. Энэ эмчилгээг манай "Интермед" эмнэлэгт анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Х.Батмягмараар ахлуулсан баг хамт олон та бүхэнд Олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлж байгааг дурдахад таатай байна.

"Судасны эхо оношилгоо, бугалга шагайн индекс тодорхойлох шинжилгээ манай эмнэлэгт чанарын өндөр түвшинд хийгдэж байгаа"

"Интермед" эмнэлэг магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын шалгалтыг гурван удаа амжилттай давж, дэлхийн стандартыг монголдоо нэвтрүүлсэн анхны эмнэлэг гэж байна. Танайх ямар үзлэг оношилгоо хийдэг вэ?

- "Интермед" эмнэлэг олон улсын магадлан итгэмжлэл бүхий манай эрүүл мэндийн салбарын шилдэг эмнэлэг бөгөөд дэлхийн стандартыг монголдоо нэвтрүүлсэн анхны эмнэлэг юм байна. Тэгэхээр таны мэргэшлийн зүгээс олон улсын жишигт нийцсэн ямар ямар эмчилгээний аргууд байна.

Манай "Интермед" эмнэлэг нь зүрх судасны өвчнийг оношлох орчин үеийн оношилгоо, эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр маш сайн хангагдсан, энэхүү эмгэгийн олон улсын жишигт эмчлэх Зүрх судасны баг маш өндөр хариуцлагатайгаар ажиллаж байна.

Эдгээрээс дурдвал:

  1. Зүрхний эхо оношилгоо
  2. Зүрхний ачаалалтай бичлэг
  3. Зүрхний улаан хоолойн эхо оношилгоо
  4. Бугалга шагайн индекс тодорхойлох, эрт илрүүлгийн оношилгоо
  5. Ангиографийн буюу Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тасаг
  6. Зүрх, том судасны тодруулагчтай КТГ
  7. Захын судасны тодруулагчтай КТГ
  8. Судасны тодруулагчтай MRI оношилгооны аппаратаар 24/7 цагийн хуваариар нарийн мэргэшлийн, өндөр ур чадвартай багуудын хамтын ажиллагаагаар иргэдэд үйлчилж байна.

Мэс засал эмчилгээний хувьд судасны мэс засал эмчилгээнд Захын судасны мэс заслыг бүх төрлийн оношилгоог хийж байна.

Түүнчлэн судасны мэс заслын:

  • Нээлттэй буюу уламжлалт мэс заслын арга
  • Дурангийн мэс заслын арга
  • Ангиографи буюу Судсан дотуурх оношилгоо, эмчилгээ
  • Бичил мэс засал буюу Микроскопын тусламжтай судас залгах мэс заслын арга гэсэн Олон улсын жишигт нийцсэн бүх төрлийн аргаар мэс засал эмчилгээг хийж байна. Мөн захын судасны мэс заслын технологид биологийн судасны залгалтын аргыг нэлээд хэрэглэж байгаа нь маш сайн үр дүнтэй байгаа
зураг
 
гэрэл зургийг интермед эмнэлгээс авав.
"20-30 сантиметр зүсэж нээлттэй хийх мэс заслын шархыг 0.5-1 сантиметр орчим зүслэгээр хийж байгаа"
зураг
 
гэрэл зургийг интермед эмнэлгээс авав.

Түүнчлэн Захын артерийн нээлттэй мэс засал эмчилгээнд дурангийн мэс заслын технологийг нэвтрүүлснээр эмчлүүлэгчийн биед хөнөөл багатай жижиг хүрцээр мэс заслын төгс эмчилгээг хийж, эмчилгээний үр дүнг өндөр түвшинд гарган ажиллаж байна.

Үүнийг товч тайлбарлавал

Мөчдийн нээлттэй мэс засал нь 20-30 см нээлттэй зүсэж судас ялгаж, томоохон шарх үүсгэж мэс засал хийдэг бол Дурангийн аргаар хийхэд 1,5см-2см зүслэг хийж, судсаа ялгаж, дараа нь залгалт хийдэг гэсэн үг юм.

Энэ эмчилгээн нь мэс заслын дараах нөхөн сэргэх хугацаа хурдан, өвдөлт зовуурь багатай, удаан хугацааны өвчин намдаалт шаардахгүй, хөдөлгөөний идэвх хурдан сэргэж эмчилгээний үр дүн өндөр байдаг, мэс заслын шилдэг арга юм.

Манай Зүрх судасны баг хамт олон Монголын Флебологийн нийгэмлэг, Зүрх судасны эмч нарын нийгэмлэгүүдээс зохион байгуулж байгаа Олон улсын эрдэмтдийн хурал зөвлөгөөнд өөрсдийн бүтээл, судалгааны ажлуудын үр дүн танилцуулж, Эрдэм судлалын амжилтаа бусдад түгээн хэлэлцүүлж хамтран ажиллаж байгаа нь бидний ажлын гол амжилт юм.

Манай Интермед эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын баг бол маш хүчирхэг бөгөөд олон улсын жишигт хүрсэн Цээжний дурангийн мэс заслын эмчилгээг тун амжилттай, үр дүнтэй хийхийн зэрэгцээ сүүлийн үед Зүрх болон Гол судас хамарсан, Үнхэлцгийн хөндийг нэвчсэн хүндэрсэн хавдрын үед цээжний нээлттэй мэс заслын аргаар хавдрыг тайрах бусад цээжний нээлттэй мэс заслуудыг амжилттай хийж байгаа олон улсын жишигт хүрсэн чанартай эмчилгээ үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна.

Энэ ч үүднээс манай эмнэлгийн Зүрх судас болон Цээжний хөндийн мэс заслын баг хамт олон "Азийн Зүрх судас-Цээжний хөндийн мэс заслын холбоо"-ны хуралд өөрийн оронд нэвтрүүлж байгаа мэс заслын дэвшилтэт технологийн арга, судалгааны ажлуудаа хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа нь тус хамт олны бас нэгэн амжилт юм.

Танай баг хамт олны цаашдын төлөвлөгөө, ойрын зорилт юу вэ?

- Манай хамт олон "Интермед" эмнэлэгтээ дэлхийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, монгол хүнд олон улсын жишигт нийцсэн шилдэг технологийн тусламжтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ. Мөн бие эрүүл, сэтгэл хангалуун "Амьдралын чанар"-тай дэлхийн иргэн байхад тусалж, өөрсдийн мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно.

зураг
 
гэрэл зургийг интермед эмнэлгээс авав.

Бид бүхнийг хүлээн авч, цаг зав гарган чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсэн ерөөе.

-Баярлалаа. Ирж буй цаг хугацааны түүчээ болж яваа танай хамт олны ажил үйлст өөдрөг бүтэмжтэй байхыг ерөөе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.