ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ширгээд байсан Ганга нуурыг сэргээжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Ганга нуур

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Ганга нуурын 95% нь 1997 онд хатаж ширгэжээ. Эрдэмтэд уг нуурыг сэргээх судалгааг хийсэн нь үр дүнд хүрсэн байна.

Энэ талаар Усны мэргэшсэн инженер Я.Болдбаатар "Ганга нуур нүүдлийн шувуудын дамжин өнгөрдөг таатай бүс нутаг. Ус намгархаг газрын нэг. Ганга нуурт жил бүр хунгийн чуулга болдог байсан. Гэтэл 2017 оны наймдугаар сард нуурын 95% нь усгүй болж хатаж ширгэхэд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлсөн. Мөн 20,000 гаруй адуу, мал сүрэг нуурт өдөржин байдаг байв.

Өөрөөр хэлбэл, агаарын температур, салхи, шороон шуурга, малын хөл зэрэг зүйлсийн нөлөөгөөр Ганга нуур хатаж ширгэсэн. Ингээд Ганга нуурыг сэргээх судалгааг хийж эхэлсэн юм. Үүний үр дүнд артезиан даралттай хоёр худгийг гаргасан. Ингэснээр хур тунадас орохгүй, ган гачигтай үед тохируулгатай буюу артезиан худгийн усаараа нуурыг тэжээдэг.

Нуурын эрэг дагуу 17 километр орчмын хашаа барьж мал орохооргүй болгосон байгаа" хэмээн ярилаа.

Монгол орны усны нийт нөөц 564.8 км.куб. Үүнээс 500 км.кубийг нуур, тойром, 34.6 км.кубийг гол мөрөн ,19.4 км.кубийг мөнх цас, мөсөн, 10.8 км кубийг газрын доорх ус бүрдүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
75
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг