“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад 2-3 жил амжилттай суралцсан 105 оюутан гуравдугаар сарын 26, 27, 29-ний өдрүүдэд эх орондоо ирэх ажээ.
Энэ тухай 1,000 инженер төслийн зохицуулагч Д.Намсрайгаас тодрууллаа.
Тэрбээр "Гуравдугаар сарын 26, 27, 29-нд 1,000 инженер төслийн хүрээнд Япон улсад суралцсан 105 оюутан эх орондоо ирнэ.
Коосэн хөтөлбөрийн тав, бакалаврын хамтарсан хөтөлбөрийн дөрөвдүгээр ээлжийн оюутнуудын ирэх хуваарийн тухайд:
Оюутнууд IT, механик, хүрээлэн буй орчин, автын инженер гэсэн дөрвөн чиглэлээр суралцаад ирж байгаа.
Төслийн хүрээнд 1,000 оюутан сурахаас 876 оюутан хамрагдсан буюу төсөл маань дуусах дөхөж байна. Түүнчлэн бидний зүгээс дөрөвдүгээр сарын дундуур суралцаад ирсэн залуучууддаа зориулж, ажлын байрны өдөрлөг зохион байгуулдаг бөгөөд үүгээр дамжуулан 90-ээс дээш хувь нь ажлын байртай болдог. Дээрээс нь оюутнуудыг төгсөөгүй байхад хүртэл газруудаас ажлын байранд урьсан урилгууд нь урьдчилаад ирж байгаа" хэмээн ярилаа.
Энэ хугацаанд Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, доктор, зэргийн бус /богино хугацааны сургалт/ нийт 888 оюутан, судлаач багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1,000 инженерийн 88.8 хувийг эзэлжээ. Өнөөдрийн байдлаар,
Хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Коосэн нийгэмлэгийн харьяанд 51 сургуульд нийт 200 оюутныг сургалцуулахаар төлөвлөснөөс 177 оюутныг хамруулж төлөвлөсөн зорилгынхоо 88.5%-ийг биелүүлээд байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!