Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Жак Ван Тондер: Оюутолгой шиг нэг том ордыг олох нь чухал биш. Жижиг ордууд нийлээд Оюутолгой шиг үр нөлөө үзүүлэх ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол дахь Америкийн Худалдааны танхим "Дараачийн Оюутолгой хаана байгаа вэ?" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн үеэр дараагийн Оюутолгойг юу гэж харах ёстой талаар "Оюу Толгой" ХХК-ийн хөгжүүлэлт хариуцсан ерөнхий захирал Жак Ван Тондер өөрийн байр сууриа илэрхийлэв.  

Тэрбээр "Дараагийн Оюутолгойг олно гэдэг нь зөвхөн бидний хийх ажил биш. Эхлээд нөөц нь байсны дараа хамтдаа хийх зүйл. Дараагийн Оюутолгой бол өв уламжлагдан үлдэх төсөл юм. 

Хэрэв нөөц баялаг нь байгаа гэж үзвэл гаднын хүмүүс Монголд ирээд эрэл хайгуул хийх боломжийг нь бүрдүүлэх ёстой. Үүний дараа хөрөнгө оруулагчид ирнэ хэмээн харж байгаа.

Өнөөдрийн хуралд ярьж байгаагаар дараагийн Оюутолгойг олохын тулд эхлээд эрэл хайгуул хийх ёстой. Хайгуулаас хөрөнгө оруулалтын үе шат хүртэл хугацаа орно. Мөн хөрөнгө оруулалтаас барилгын үе шат, үйлдвэржилт рүү ороход тодорхой хугацаа шаардагдана. Тиймээс дээрх үе шатуудыг хялбарчлах нь дараагийн Оюутолгойг олох алхам байх ёстой. 

Канад улсын Торонто хотод болсон эрэл хайгуул, олборлогчдын чуулганд оролцоход газрын ховор элементийн талаар их ярьсан. Мөн уул уурхайн сайд дээрх асуудлаар, ашигт малтмалын хуульд орж байгаа өөрчлөлтийг, хөрөнгө оруулагчдыг урьж байгаа талаараа тодорхой байр суурийг илэрхийлж байсан. 

Оюутолгой шиг нэг том ордыг олох нь чухал биш. Магадгүй олон жижиг ордыг олсноор нийтээрээ Оюутолгой шиг үр нөлөө үзүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. 

Цар тахлын жилүүдэд хөрөнгө оруулагчдын хувьд хүнд байсан. Саяхан Канадад болон хурлын үеэр анзаарахад хөрөнгө оруулагчид Монгол руу чиглэх хандлага эерэг болсон" хэмээн ярилаа.