ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд цагдан хорихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах заалтыг төсөлд тусгасан"

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна" хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр өөрийн цахим хуудсандаа бичсэн. 

Тэгвэл тэрбээр тухайн асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ. 

"Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хорих ангиудад 4,300 гаруй хоригдол ял эдэлж байна. Цагдан хорих байранд 1,350 орчим хүн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа. Харин 1,800 орчим хүн торгуулийн ялтай байна. Улаанбаатар хотод байрладаг урьдчилан болон цагдан хорих байранд 1,000 орчим, орон нутагт 400 гаруй хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. 

Мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой бодлого гаргаж ажиллаж байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр хэрэгжүүлж эхэлсэн" гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ. 

Түүнчлэн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлнэ. Уг хуулийн төсөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний оронд зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тусгасан. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах шийтгэлийг хэрэгжүүлэх техникийн болон программ хангамжийн бэлтгэл ажил шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хангагдсан.

Бид хяналтын танхим, программ хангамжийн асуудлаа шийдсэн. Хууль батлагдсан тохиолдолд мөрдөгчийн саналаар таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа зорчих эрхийг хязгаарлах чиглэлийг баримтлах бэлтгэл ажил хангагдсан. Эх орноосоо урвах, тагнуул зэрэг тодорхой төрлийн хэрэг дээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ" хэмээв. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [103.229.122.138] 2023/3/23
өөртөө зориулж хууль бичээд бна уу, эсвэл өөрөө дээлээ нөмрөх мэдрэмж төрөөд жүжиглээд бна уу ?
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.64] 2023/3/22
Цагаан захтай хулгай,чид өөрсдийгөө хамгаалах хуулиа л гаргаж бгаа даа. Ард иргэд д хамаарахгүй бх даа
0 | 0 Хариулах
man and manan hol och [121.112.1.43] 2023/3/22
ali huzuugvi nuhuruus hoish ulam tuguldurjij bui baliar huuliig bvgd uursdiin gar doorh zevseg met ashiglasaar udlaadaa yanaa. buruug helj chadahgvi ved amidraad bndaa. odoo yanaa. hulgailsanuudn 1 bag busad n shuudaid hiisen ever baidag. ertnees bvgd hulgailsaar nuuts noyonton hulgaichuud bolchood odoo dandaa uuriihuu hashaanii er em taviul nohoinuudaaraa ingeel uls orniig udirduulsan bolj togluulaal uursduu toglool bj bndaa. hogiin te eh oron ugaasan us bla bla shal hudlaa tom n tumur taraaj tom shaahaas hetrehgvi daraagiin tom n sahal urguulhaas hetrehgvi 3 dahi tom n ireedvi tsagaas uur vg medehgvi bvtelgvi novshnuud
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.51] 2023/3/22
Улсын прокурорын байгуулага Нямдоржын өс хонзонгоо авдаг, тооцоо боддог, ялалдаг, залхаан цээрлүүлдэг зэвсэг болж болохгүй, ер хэний ч гарын хутга, зэвсэг болж болохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [166.205.124.37] 2023/3/21
Yum l bol barij horidog hernee terbum terbumaar ni gustsan nhdvvd zvw zvgeer
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.155] 2023/3/21
Энэ хуулийг чинь аль эрт эбэ гуай л санаачилж оруулсан хууль шүү дээ хууль ухаантай юм болхоор одоогоороо л лай төрьсаар байгаа шүү дээ өнөрбаяр гэж царай муутын туйл мэдэж байгаа шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [192.82.83.145] 2023/3/21
heniig erhluuleh gd bgan
0 | 1 Хариулах
fuck china [139.5.219.15] 2023/3/21
aan tegeed bugd onts notstoi bish yum bizdee,zaa za,
1 | 0 Хариулах
өмхий хятдын МАНингууд [66.181.160.41] 2023/3/21
жирийн иргэн утаатай байна гэж хэлэх төдийд хүрэлсүг хулгайчыг гүтгэсэн болоод 5 жилийн ял 3 цагийн дотор аваад явдаг, эсвэл төрийн ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлчихвэл төрийн эрхийг булаах гэсэн зүйл ангиар хоридог болсон. энэ одоо юу юм хулгайчдын дарангуйлалт улс болж хувирвуу псдаа.
4 | 1 Хариулах
Зочин [103.229.123.34] 2023/3/21
Хэдэн тэрбум хэдэн зуун саяын хэрэг онц ноц болохгүй л юм байна тооцогдохгүй гэсэн санаа юм шив дээ
3 | 1 Хариулах
Зочин [146.91.48.16] 2023/3/21
хэзээ хуулийн тэгш үйлчилдэг байсын
1 | 0 Хариулах
Zochin [202.170.68.162] 2023/3/21
Naad iumaaraa nogoo tom tom hulgaichuudaa aldahgui baih heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [86.94.146.236] 2023/3/21
бусдыг зодож гэмтээсэн, ална гэж удаа дараа заналхийлж сэтгэл санааны дарамтанд оруулдаг цус ойртсон эргYY малнуудыг саатуулах хэрэгтэй шYY!!!
5 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [79.116.76.249] 2023/3/21
Мөн цахилгаан машин нь байгальд илүү хортой гээд байгаа.Тэгээд ч бусад орнуудын машины зах зээлийг эзэмших хорт план нь.Иймээс герман итали нуруугаа харуулцан байгаа.дэлхийн дулааралтай тэмцэнэ гэсэн жамбийрсан ёрын муухай үгээр халхалж хүмүүсийг машинаас нь салгах хянах зорилготой байгаа.Үүнийг болиулах хэрэгтэй шүү!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.34] 2023/3/21
Нөгөөдүүлдээ л тал засаж байгаа юм байлгүй дээ түүнээс жирийн ардуудад падгүй байх оо
3 | 1 Хариулах
tt [66.181.168.8] 2023/3/21
санамсаргүй сэжигтэн болоход л 30 хоног хоригдохоор байгаа, байцаалт аваад суллах ёстой байтал хагас дутуу мөрдсөн болоод 29дөх хоног дээр нь байцаагаад дахиад 30 хоног сунгачдаг гэж байна, гэх мэтчилэн 8 сар хоригдоод цагаадсан хүмүүс олон байдаг гэж байна бод бод бод
1 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [79.116.76.249] 2023/3/21
Бакцинд хордож үхсэн эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст хохирол төлөхүү?!
3 | 4 Хариулах
Irgen [202.126.89.190] 2023/3/21
Erguu ats
6 | 1 Хариулах