Өвлийн болон зуны цагийн хуваарьт шилжих журмыг өнөөдөр дэлхийн 200 орчим улс орноос 70 орчим нь бүрэн болон хэсэгчлэн хэрэгжүүлдэг.
Эдгээрийн ихэнх нь АНУ, Канад, Европын орнууд байна.
Аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудаас Хятад, Энэтхэг, Япон зэрэг улсууд өмнө нь хэрэглэж байгаад больж байжээ.
АНУ-ын зөвхөн Аризона мужийн ихэнх хэсэг болон Хавай мужаас бусад хэсэгт жилд хоёр удаа цагийн шилжилтийг хэрэгжүүлдэг байна. Тус улс энэ сарын эхний амралтын өдрүүдэд зуны цагийн хуваарьт шилжсэн юм.
Statista Research байгууллагаас гаргасан дараах газрын зураг дээр хар хөх өнгөөр хэрэгжүүлдэг орнуудыг, ягаан өнгөөр өмнө нь хэрэгжүүлдэг байгаад больсон орнуудыг, саарал өнгөөр хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй орнуудыг үзүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!