Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11% өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.46 сая төгрөг болжээ. Ингэхдээ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.77 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.3 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.97 сая төгрөг байгаа аж. 

Зураг 1. Шинэ орон сууцны дундаж үнэ, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2 /2023 оны хоёрдугаар сард/

зураг
 

Зураг 2. Хуучин орон сууцны дундаж үнэ, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2 /2023 оны хоёрдугаар сард/

зураг