ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунбаатар: Усны чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 21
IKON.MN
Зураг зураг
БОАЖЯ-ны фэйсбүүк хуудаснаас авав

"Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулган болохтой холбоотойгоор усны салбарын тулгамдсан асуудлуудаар төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн салбар хуралдаан "Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудал" сэдвийн хүрээнд өрнөж байна. 

Хуралдаанаар Монгол орны гадаргын усны нөөц, өөрчлөлт тулгамдаж буй асуудлын талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн дарга, доктор Д.Оюунбаатар илтгэл тавилаа.

Уур амьсгалын судлаачдын 2099 он хүртэл гаргасан хур тунадас хэрхэн өөрчлөгдөх талаарх судалгаанд ерөнхийдөө хур тунадас төдийлөн нэмэгдэхгүй ч ууршил нь хэд дахин давж нэмэгдэнэ гэдгийг энэ үеэр онцолсон. 

Доктор Д.Оюунбаатар "Өөрөөр хэлбэл орлогын эх үүсвэрээсээ зарлага нь давсан байна гэсэн үг. Ууршил 2046-2065 онд 100 мм, бүр 360 мм хүртэл нэмэгдэж, хур тунадасны өсөлтөөс олон дахин ахиу байх төлөвтэй байгаа. Энэ нь голуудын сав газар ойрын ирээдүйд улам хуурайшихын илтгэж байна" гэлээ. 

Монгол орны уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт

Жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн (Өвөл 2.6 градус, Зун 1.4 градус)

Жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурсан

Монгол орны төвийн бүсэд эрчимтэй өөрчлөлт илэрч байна.

Ганга нуур ширгэсэн шалтгаан...

Үргэлжлүүлэн тэрбээр илтгэлдээ Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж нуурууд ширгэж байгаа асуудлыг хөндөж дараах жишээг дурдсан юм. 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших алдарт Ганга нуурын усны түвшин дүүрэн байсан 1990-ээд оны сүүлчээс 1.5м доошлон, түүний усан гадаргын талбай 2016 оны байдлаар нуур дүүрэн байсан үеэс зургаа дахин хумигдан, хатаж ширгэхдээ хүрсэн.

Үүний гол шалтгаан нь хэт халалттай давхацсан олон хоног үргэлжилсэн хур тунадасгүй өдрүүд байлаа. 2016 оны зун 25-45 хоног үргэлжилсэн хур бороогүй өдрүүд таарч 1941-2015 он хүртэлх 75 жилийн хугацаанд тохиосон хамгийн халуун зун байсан юм.

Монгол орны усны нөөц

Нуурын ус: 532 км.куб

Хур цас, мөсөн гол: 19.4 км.куб

Гол мөрөн: 34.6 км.куб

Газар доорх ус: 10.8 км.куб

Хөвсгөл нуурт- 384.1326 км.куб (нуурын усны 72.2 хувь, гадаргын нийт усны нөөцийн 65.6 хувь, Монгол орны нийт нөөцийн 64.4 хувь)

Сэлэнгэ мөрөн- 10.7 км.куб Гол мөрний усны 30.9 хувь

"Усны чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна"

Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшилын стандартаар бол уулархаг бүс нутагт 1,000 км2, тал хээрийн болон ухаа, толгод бүхий бүсэд 1,875 км2 тутамд ус судлалын нэг харуул ажиллаж байж ажиглалт хэмжилтийн нарийвчлалыг хангах бололцоотой гэж үздэг байна.

Тэгвэл Монгол орны гадаргын усны ажиглалт хэмжилтийн сүлжээнд өнөөдрийн байдлаар ус судлалын 157 харуул ажиллаж байгаа юм. Ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшил 5,500 км2-т нэг харуул ажилладаг гэсэн үг. Энэ нь хүний нөөц дутагдалтай байгааг илтгэж байна хэмээн доктор Д.Оюунбаатар хэлсэн юм.

Тэрбээр "Усны чиглэлээр суралцаж төгссөн мэргэжилтнүүд ажлын байран дээр гараад цалин хөлс, ажлын байрны нөхцөлөөс болж ажиллах боломжгүй болж ажлын байраа орхиж байгаа. Түүнийгээ дагаад энэ чиглэлээр сурах оюутны тоо ч багасаж байна.

Өнөөдөр манай улсын орон нутгийн инженерүүд 600-800 мянга орчим төгрөгийн цалинтай буюу жилдээ $2,500-3,500 цалинтай. Харин дэлхийн зарим улсад газарзүйн салбарын эрдэмтэн, судлаачид жилдээ $90,890, ус судлаачид $62,261 цалин авдаг жишиг байна.

Мөн өргөн том голуудын урсцыг хэмжих өндөр нарийвчлалтай багаж төхөөрөмж дутагдалтай байна. Энэ жишээтэй хөрөнгө санхүүжилтийн дутагдалтай байдал хамгийн тулгамдсан асуудал хэвээр байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Төгсжаргал [66.181.161.220] 2023/3/22
Хүний овогийг яагаад буруу бичдэг юм бэ.
0 | 0 Хариулах
3x [203.91.115.251] 2023/3/22
Цалин багатай орлого муу ажилд хэн тогтох вэ? Одоо өнгөрсөн гадаадаас л мэргэжилтэн авч дээ
0 | 0 Хариулах
zochin [103.57.93.80] 2023/3/21
Энэ салбарт маш цөөхөн хүн бэлтгэндэж төгсдөг. Тэгээд ажил дээр гарах гэхээр орон тоо байдаггүй. Элдэв бусын нөгөө л улиг болсон танил талын хүмүүс нам аймаг сумын дов дошоо тойрсон үзэлтэй. Ус суваг гэж мэргэжлийн хүн нь маш цөөхөн тэгээд хаа газар цалин гэж амьдрахад хэцүү үнэ хэлнэ. Мэргэжилтэн бэлтгэдэг сургууль нь ч гэсэн мэргэжлийн багшийн дутагдалтай. Хамгийн чухал салбар цөөхөн хүнтэй байж нэгдэн нийлж чаддаггүй, ядаж төгссөн цөөхөн оюутнаа ажилд авдаггүй сүйрсэн салбар шүү.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.165.67] 2024/3/21
Шаал өөр газар шдээ мэдрэл минь. Ус цаг уур орчны шинжилгээний газар гээд ус, нуур, гол, бороо эдр гээд чиний тархи яагаад ч хүрэхгүй юм судладаг газар. Андуураад муулаад эргүүтээд байх юм
0 | 0 Хариулах
Зочин [166.205.124.37] 2023/3/21
Arhichid vvrelsen gazar hen ochihiig hvshewdee
0 | 0 Хариулах
Зочин [37.48.20.187] 2023/3/21
argaguishd usnii gazriihan gej tsainii tsgaaaraa arkhi uusan ulsuud l bdiin bnldd hugshin zaluugu. darga n bas neg daramtnii sda bdag suragtai
1 | 0 Хариулах
Зочин [66.181.165.67] 2024/3/21
Ус суваг чинь өөр газар. Карантнаас гарч байгаа усыг чинь хариуцдаг. Энэ чинь ус судлалын эрдэм шинжилгээ хийдэг тусдаа газар. Юуны тухайгаа ч ярьж байгаагаа мэдэхгүй муулах юмаа цццц
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.83] 2023/3/21
Хүн төрөлхтөн усгүй хатаж үхэж байгааг нь харах юмсан.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.83] 2023/3/21
2030 онд дэлхий ундны усгүй болно гэж байна.
0 | 1 Хариулах
Зочин [202.131.225.53] 2023/3/21
айл өрх албан газар үйлдвэр хөдөө хотгүй усны хэмнэлт зохистой хэрэглээний талаар сургалт сурталчилгаа анхааруулга хяналт зэрэг ажлуудыг эрчимтэй хийх хэрэгтэй байна, Шүд арга хэмжээ гэдэгтэй яг ижилхэн анхаармаар хэмжээнд хүрсэн шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.83] 2023/3/21
2030 онд дэлхий ундны усны хомсдол орно гэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.22] 2023/3/21
Ус суваг гээд сөнөцөн газар байна бас хөөрхий. Бүхэл бүтэн улсын уух усыг хариуцаж ажиллаж байгаа байгууллагаа бодлогоор хөгжүүлж хөрөнгө мөнгө хаяхгүй бол удахгүй усгүй улаанбаатар баасандаа живж магадгүй шүү
3 | 0 Хариулах
Зочин [64.119.24.133] 2023/3/21
Тэр ёстой бүтэхгүй маш чадваргүй боловсон хүчинтэй газар
1 | 0 Хариулах
zochin [103.57.93.80] 2023/3/21
Харин тийм. Наад захын энгийн тооцоо хийж чаддаггүй дүүрэн залуучууд лаб-д ажиллаад цалин аваад сууж байх жишээний. Зөвхөн танилтай хүмүүс ордог газар байна лээ.
0 | 0 Хариулах
zochin [103.57.93.80] 2023/3/21
Ус сувгийн лаб-т хүний урманд нэг ширхэг усны чиглэлээр сурсан хүн байхгүй байсан даа. Одоо л өөр болоогүй бол. Дарга нар тэгээд шахааны хүнээ халж чаддаггүй ёстой сонин дампуурсан газар.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.52] 2023/3/22
Us suvagiin gazar us tsag uuriin hureelen hoyor tusdaa uur uur baiguullaga shtee humuusee ihenh humuus anduursan baihiin
1 | 0 Хариулах