ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Турк улсад нэг давхраа үйлчилгээний төв болгон өөрчилсөн барилга овоолсон шороо шиг болсон байв

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөн өнөөдөр болж байна. Зөвлөгөөнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, Бүгд Найрамдах Турк улсад болсон газар хөдлөлтийн талаар илтгэл танилцууллаа. 

Тэрбээр "Гамшиг болсон тус газар нь хоёр сая гаруй хүнтэй томоохон хот байсан. Улаанбаатар хотоор жишээ татахад Таван шараас Хужирбулан хүртэлх зайтай газрын зам дагуу баригдсан бүх байшин нурсан байв. 

Нурсан барилгын цаагуур харагдах зарим барилга бүтэн байгаа ч орон нутгийн удирдлага нь "Хотоо бүрэн цэвэрлээд шинэ хот байгуулна. Бүтэн үлдсэн барилгыг дахин ашиглахгүй" гэсэн юм. 

Байшингийн ханыг дүүргэсэн тусгаарлагч нь нүхтэй тоосгонуудыг шидэхэд бутарч унадаг. Ямар шалтгаанаар барилга барихад ашигладгийг мэдэхгүй ч хэврэг байсан. 

Юу ч үгүй нурсан барилгаас хүн амьд үлдэх магадлал туйлын бага. Амьдралын алтан гурвалжин орсон хүмүүс амьд үлдсэн. 

Түүнчлэн одоогийн байдлаар 50,000 гаруй хүн газар хөдлөлтөөс болж амиа алдсан гэх боловч үүний цаана хэчнээн хүн дарагдаж, шороотой хамт ачигдсаныг мэдэхгүй. 

Мөн орон сууцныхаа хажууд тээврийн хэрэгслээ тавьсан нь бүгд дарагдсан. 

Бид дөрвөн барилга дээр очсон. Эхний хоёр нь хүний хөдөлгөөн ихтэй газар бөгөөд нэг давхраа манай улс шиг үйлчилгээний төв болгожээ. Үүнээс шалтгаалж тэр хоёр байшин овоолсон шороо шиг болсон. Харин хүний хөдөлгөөн бага орон сууц нь өөрчлөөгүй учраас хэвээр үлдсэн байна.

Турк улсад болсон шиг газар хөдлөлт манай улсад өвөл болбол нэгдүгээр хорооллын есөн давхар нэг барилга нурсан ч бид зохион байгуулж дийлэхгүй" гэв.  

Аврагч нарын гэр бүлийнхэн нь гамшигт өртсөн учир аврах ажиллагаанд оролцох сэтгэл зүйгүй байсан. Турк улс руу аврах ажиллагаанд явсан зурагчид авсан зургаараа тавдугаар сард үзэсгэлэн дэлгэх болсныг бригадын генерал Б.Ууганбаяр хэлэв. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
159
Зураг
ХАРАМСАЛТАЙ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
116 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.182] 2023/3/23
Барилга хүлээж авдаг бүх албан тушаалтнуудаас тайланг авах хэрэгтэй. Ямар шалгуураар яаж шалгаад зөвшөөрөл өгсөн, зөвшөөрсөн барилгууд нь гамшиг болбол яах талаар тэдний дүгнэлтийг олон нийтэд нээлттэйгээр авах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2023/3/23
Одоо тэгээд Монголд газар хөдөлбөл үлдэх барилга байна уу доод 1 давхар в1 в2 бүгд үйлчилгээ болсон байна лээ ш дээ ....энийг ямар хуулийн зохицуулалт хийж энэ 1давхаруудыг үйлчилгээг болиулах гэж байна даа Генерал Ууганбаяраа....
0 | 0 Хариулах
Зочин [117.111.22.238] 2023/3/23
Аяандаа газар хөдлөөд бүх барилгын чинь чанарыг шалгаад нураахыг нь нураагаад үлдээхийг нь үлдээгээд өгнө өгөх байх тэр хүртэл тэсээд чимээгүй сууцгаа. Харин хариуцлага тооцох хүмүүсээ судлаад байж байсан дээр шүү. Наадуул чинь оргож зугатаад алга болчих вий
0 | 0 Хариулах
Зочин [117.111.22.238] 2023/3/23
40 50 мянгатын байранд хаалга цонх шинээр сольж ч болохгүй тоосгонууд нь үйрч бутраад байдаг. Багахан газар хөдлөхөд л үйрээд алга болно доо. Тэр үед эзэд нь алт мөнгөө шороон дороос ухаж гаргах их ажилтай болох байх
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.186] 2023/3/26
40, 50 мянгатын байруудыг нураах болсон шүү хана нь гэж дранк зөрүүлж хадаад шар шавраар шавардсан байдаг. Газар хөдлөлт болоход 3 баллын хөтлөлтийг тэсэхгүй шүү. Муу ёрлоод байгаа юм биш тэнд амьдардаг эсхүл урд нь амьдарч байсан хүмүүс мэднэ дээ манай ажил хариуцсан мэргэжлийн байгууллагууд анхаараач ээ ниргэсэн хойно нь хашгирав болох вий дээ.
0 | 0 Хариулах
зочин [192.82.84.245] 2023/3/23
Нэгэнт баригдсан байгаа барилгын 1-2-р давхарыг дураараа еерчилж ергетгел нэртэй амбаарууд барихыг хатуу хориглох хэрэгтэй байнаа.
1 | 0 Хариулах
зочин [202.126.89.167] 2023/3/22
2007 онд америкийн юта мужид очиход газар хөдлөнө гээд том том олон нийтийн барилгуудаа хүчитгэж байсаныг харж байсан одоо болтол хөдлөөгүйл байгаа гэхдээ ингэж ирээдүйгээ бодож ажиллаад явж байдаг юм бн
3 | 0 Хариулах
Зочин [59.153.87.41] 2023/3/22
Хүний эрх мэрх хөрөнгө мөрөнгө ярьж байгаал жоом шиг няц даруулцгаана биз аюултай гээд байхад өөдөөс хуцалдаад байдаг яршиг цаашаа тавилангаа бол
2 | 0 Хариулах
Сүржин даржин гар [103.79.156.16] 2023/3/22
Хэнийг айлгаад байгаа юм бэ. ОНЦГОЙ КОМИСС гэж хамаг юмыг бужигнуулчихаад одоо болтол байгаа юмуу. Су тай нийлээд хотод мөнгө хийх гээд байгаа юмуу ХОГИЙН ЛАЛАР чинь
0 | 2 Хариулах
Зочин [14.224.175.203] 2023/3/22
Одоо бидний авах хамгийн эхний онц ноцтой сургамж бол 1-р давхараа өөрчлөхийг хатуу хориглосон хууль шууд гаргаж хүчээр хэрэгжүүлье!!!
9 | 0 Хариулах
Зочин [202.126.89.118] 2023/3/22
Хуучны барилгуудын 1р давхарыг 1990ээд оноос эхлээд нүхэлж цоолсон, одоо бол эрүүл барилга үлдээгүй дээ
2 | 0 Хариулах
Зочин [192.82.86.251] 2023/3/22
Туркт очиж үзсэн дүүргэлтийн тоосго гэж хог бдгын,хөнгөхөн хөөсөнцөр шиг юмаар байшингаа баридгын бна лээ,өөрсдөө буруу л барисан л даа.
1 | 1 Хариулах
Hm [202.126.89.100] 2023/3/22
Yuu gesen ug ve 9davhar 1barilga nurhad zohion baiguulj diilehgui ontsgoi baidliin gazad avragchid baidag gevuu arai arai mgld amid yavah batalgaa alga yum bnda
1 | 1 Хариулах
Зочин [103.254.123.68] 2023/3/22
Угаасаа дийлэхгүй ш дээ
1 | 1 Хариулах
Зочин [31.24.230.67] 2023/3/22
Үнэнээ эртхэн хэлсэн нь дээр. Нурсан хойно нь амаа барьснаас эхэлж барихдаа норм дүрмээ ягштал сэтгэл гарган мөрдөх хэрэгтэй. Барилга хүлээж авахад Онцгой байдлынхан ордог л бх.
1 | 0 Хариулах
Zochin [66.181.161.129] 2023/3/22
Barilguud zurgiinhaa daguu bn uu gedgiin sudalgaag gargamaar yum
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.64] 2023/3/22
Барилга хүлээж авч байгаа тэр дарга нартаа сайн хэлэх хэрэгтэй шаардлага хангаагүй барилга хүлээж аваад оронд нь 2-3 өрөө байр авдаг шүү.
7 | 0 Хариулах
Зочин [64.119.25.25] 2023/3/22
Сүүлийн үед хувийн барилгын компанууд сургууль цэцэрлэг бариад улсад зардаг сайн шалгаж авахгүй бол хамгийн муу матералаар барьсан байж магадгүй шүү Бөөн хэл ам болж байж барьдаг
7 | 0 Хариулах
Сүба [66.181.161.184] 2023/3/22
Улаанбаатарын бүх орон сууцны 1 давхарын үйлчилгээний газруудын ханыг юмыг яаж мэдэхэв гээд хүчитгэвэл яадаг бол. Гамшигаас урьдчилан сэргийлээд зургийн компаниуд нэмэлт багана хаана нь яаж хийхийг зураад ялангуяа өмчөө хамгаалах хувийн хэвшил, тэгээд төрөөс дэмжээд. Ийм үндэстнээ гамшгаас сэргийлэх хөдөлгөөн өрнүүлсөн ч болмоор санагдах юм.
19 | 0 Хариулах
Сүба [66.181.161.184] 2023/3/22
Монгол улсынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа Ууганбаяр Генералд маш их баярлалаа. Дээр нь гамшгийг газар дээр нь үзээд туршлагаа бидэнд хэлж байхад ард иргэд бид өөрсдөө ухаалаг айхтар байж эх орон цөөхөн хэдэн ард түмэн минь амь нэгтэй байж өөрийн амьдарч буй байр байрныхаа нэг давхарыг хүчитгэж, гэр бүл, үр хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалж болох алхам хийх хэрэгтэй байна.
12 | 1 Хариулах
Зочин [192.82.77.29] 2023/3/22
Энэ барилгын инженер үү? Эсвэл материалын инженер үү? Ёстой малын бомбоо байна да!
3 | 9 Хариулах
Зочин [66.181.161.178] 2023/3/22
зүгээр л гамшигийн үеийн аврагч.
3 | 1 Хариулах
zochin [64.119.16.252] 2023/3/22
Хэн ч хараад ойлгомжтой зориулалтыг өөрчилж нураасан нь хохирол их гарсан гэдгийг хэллээ, анхаарууллаа. Нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг шилэн өндөр барилгууд Монгол хэрэггүй.
2 | 0 Хариулах
3x [203.91.115.251] 2023/3/22
Та бүхэн минь зөвхөн хар толгой орон гэр л гэж яриад байх юм! Цаана чинь сургууль, оффис, ажлын байр үйлдвэр, үйлчилгээний газар , оюутны байр ер нь бүгд л барилгын чанарт хамаатай шүү Их л орой ухаарцгаах юм , Хүний мөн чанар юм даа ! !
6 | 0 Хариулах
Зочин [202.9.41.10] 2023/3/22
Туркууд манайхан шиг хана эвдэж хөндийлөөгүй байх аа. Анхнаасаа л зургаараа барьсан барилга нурж байгаа нь тэр. Дороо үйлчилгээний төв, гараажтай байхын тулд маш том цэлгэр зай хэрэгтэй. Хэдхэн багана дээр хэдэн арван мянган тонн ачаалал ирдэг. Багануудад жаахан л цууралт үүсэхэд бут үсэрч, дээд давхарууд даалуу шиг нурж орж ирнэ. Дороо үйлчилгээний төвтэй, гараажтай барилга барихыг яг одооноос болиулмаар байна. Орон сууцны барилгын нэг давхарыг өөрчлөөд үйлчилгээний зориулалтаар ажиллуулж байгааг зогсоож, хуучин зургаар нь сэргээмээр байна.
24 | 0 Хариулах
Зочин [192.82.82.218] 2023/3/22
Хана нураасан, багана тастсан барилга маш их байсан гэж мэдээлсэн байсан
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.178] 2023/3/22
нураад овоолсон шороо шиг болчихсон барилгаас яаж харсаныг нь өөрөөс нь асуух юмсан. аврагч бол аврагчаа инженер бол инженерээ л хийх нь чухал
1 | 2 Хариулах
Karl [176.166.205.186] 2023/3/22
Оршин суугчид ороогүй нэг барилгыг нураавал яах бол. Чанар нь тэнцэх болов уу? Хиймэл газар хөдлөлт болгож болох болов уу?
6 | 0 Хариулах
Зочин [202.9.41.10] 2023/3/22
Барилгын дээр байрлуулаад хиймэл газар хөдлөлт үүсгэдэг төхөөрөмжийг социализмын үед ашигладаг байсан.
7 | 0 Хариулах
Зочин [103.254.123.68] 2023/3/22
Болно.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.206] 2023/3/22
Mundag hun shuu . Iim hun olon bdg bol ch mgl maani hugjih l bh . Ugiin uhaan muutai ulsgulun uls hugjihguim do
2 | 3 Хариулах
Zl zl [45.117.35.9] 2023/3/22
Nohoin baas. Kovidiin uyed yaalaa ene. Martaa l biz odiid
3 | 1 Хариулах
Зочин [202.126.90.64] 2023/3/22
Ene gar covid-iig hariutsaad tolgoigoo avahuulchaaguimuu?
3 | 2 Хариулах
Зочин [202.126.90.101] 2023/3/22
Chi er ni uuruu uy hiij giiguulsen novsh ve
3 | 2 Хариулах
Зочин [192.82.71.46] 2023/3/22
Харин мундаг ажилласан хүндээ
2 | 3 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/3/21
сайн байцгаана уу. Уг барилгууд нь анхнаасаа л буюу зургийнхаа дагуу доод давхар нь үйлчилгээний газар байхаар, газар дороо тээврийн хэрэгслийн зогсоолтой байхаар хийгдсэнг таарч тохирох чанарыг бүрэн бүтэн хангасан барилгыг материалуудаар баригдсан барилга байшингууд бол өөр байхаа. Түүнээс биш ЗУРГИЙГ НЬ ӨӨРЧЛӨӨД ЗОГСОХГҮЙ, БАРИЛГЫН МАТЕРИАЛ НЬ ШААРДЛАГЫГ Ч ЧАНАРЫГ Ч ХАНГАХГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР БАРЬЧИХСАН БАРИЛГУУД Ч, ОРОН СУУЦУУД Ч МОНГОЛД МААНЬ ДИЙЛЭНХ НЬ ИХЭНХ НЬ ОЛОНХ НЬ БАЙГАА БОЛВУУДАА.
4 | 1 Хариулах
💩 [66.181.189.191] 2023/3/21
ger fooroo delguurtei yag joomshig
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.171] 2023/3/21
40-50 myanga tiin bairuud zasvar hiih dee naash ni neg uruu nemj gudamj ruu urgutgusun bolhoos daatsim hana nuraasan yum baihgui. Dooroo mash tom garaashtai denduu undur baishinguud,1-2 davhar ni uulchilgee ni tuvtei undur 23 davhruud l ayultai. Gazar hudulbul tsumruud l dooshoo goo unana biz, hundii zain deerees mash hund jingeer darahaar tsumruhud belen baiga. Odoo hotod barilga barih gazar uldeegui 40-50 myangatiig nuraah geed chichreed baidag shunaltai humuus olon baina
2 | 2 Хариулах
Зочиг [192.82.76.198] 2023/3/22
Яасан та 40, 50 мянгатад зориулалтыг нь өөрчилсөн нэг дэлгүүртэй юмаа даа. Дээр нь амьдарч байгаа олон хүний амь нас эрүүл мэнд энд хамаатай шүү. Өөрийн жижиг амин хувийн эрх ашгаа дандаа нэгдүгээрт тавих юм. Газар хөдлөлтөд хэр тэсвэртэй болохыг шалгаад шаардлага хангахгүй бол нураахаас яах вэ дээ.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.71.46] 2023/3/22
Юун 40 50 мянгатад дэлгүүр вэ малаа чи мэддэг юмуу
1 | 0 Хариулах
Хэрэглэгч [59.153.114.188] 2023/3/21
Явсан нохой яс зууна гэгчээр ирээд барилга барих газрын зөвшөөрлөөс эхлээд, барилга хүлээн авах хүртэл комисст орж дүгнэлтээ гаргах гол мэргэжлийн байгууллага гэдгээ одоо ухаарч байгаа гэдэгт гайдая. Эрх зүйн орчноо өөрчлөх цаг нь болсон. Энэ зөвшөөрсөн газраа хардаа газар хөдлөлт болоход гараад зогсох нийтийн талбай ч байхгүй
7 | 0 Хариулах
Зочин [202.21.108.2] 2023/3/21
Улаанбаатарт Турк шиг газар хөдлөвөл нилээн зовлон амсах байх шүү манай барилгынхан зураг төслөөр нэг багананд 10 ш арматур орохоор тооцсон бол 8 ш хийх гм хасаж оруулж материал хэмнэж ашиг гаргадаг гэж чих дэлсэж байсан шүү үнэн бол хэцүү л байна
12 | 4 Хариулах
Зочин [64.119.22.221] 2023/3/21
Зүгээр л сүйрэл шүү, юун нилээн зовлон
0 | 0 Хариулах
zochin [66.181.182.105] 2023/3/22
hudlaa shuu.zurgiin daguu l baridag shuu
0 | 1 Хариулах
Зочин [192.82.71.46] 2023/3/22
Бармлгын мууг өмөөрөхнүй шүү бүгд чанаргүй чи муу барилга барьсан хүлээж авсаны нэг юмаа даа хүүр чинь
0 | 0 Хариулах
Sar [103.57.95.118] 2023/3/21
Ene estoi hudlaa gar shuu novsiin [хориотой үг] bga ym medhiin deedeer medne
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.86] 2023/3/21
Балгас бариад зардаг уу чи
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.219] 2023/3/21
Үнэнийг л хэлсэн байна ш дээ. Энэ хүн чинь ажлаа мэддэг, төрд жинхэнэ шударга ажилладаг хүн. Одоо төрийн албаар дүүрэн ажлаа мэдэхгүй тавиулууд байдгийн гай л хэцүү, олон хүний амиар тоглоно. Харин энэ хүн шиг олон хүн байгаасай.
2 | 6 Хариулах
Зочин [103.212.116.78] 2023/3/21
Ta nar ene barisan barilguudad zowshoorol ogdog bizde, hunii amiar naadaj bgaagaa medej bga bizde muusainuud
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.141] 2023/3/21
заа нэг ажилгаанд явсан биш одоо шааж өгөхнээ энэ нөхөр
4 | 6 Хариулах
Зочин [192.82.76.198] 2023/3/22
Бусдын алдаан дээр суралцах ёстой. Тэрнээс газар хөдлөлт болж сүйрсний дараа амаа барьж сууснаас дээр.
5 | 0 Хариулах
Зочин [192.82.71.46] 2023/3/22
Нүдээр үзсэн аюулыг үнэнээр хэлж байна яагаад эсэргүүцээд байна чи өөрөө явчихгүй яасан юм тэгээд
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.9] 2023/3/21
Манай тоосгон байр дээд айлын чимээ ер сонсогддоггүй л байсан юм. Гал тогоо тусдаа байдаг. Гэтэл сүүлийн 10 жилд доод, дээд айлууд зун болж, засвар хийхээрээ дандаа ханаа нураадаг болсон. Одоо дээд айлын чимээ гэхэд ер нь чанга, доргион, чичирхийлэл ихтэй сонсогддог болсон. Даацын хана нураасан айл, ААН-үүдийг буцаагаад анхны байдалд нь оруулах, цаашид дур мэдэн хана нураадаг асуудалд анхаардаг болмоор байна.
19 | 1 Хариулах
Зочин [202.9.46.203] 2023/3/21
Даац хана нураах хориотой байдаг. Нураасан гөлгийн төмсөгийг нь тасддаг хуультай
1 | 0 Хариулах
Ok [192.82.70.53] 2023/3/21
Iim meregjliin bus yum yarij bolohgu.
6 | 5 Хариулах
Ганаа [59.153.115.237] 2023/3/21
Та нар ийм тийм байна гээд яриад л байх юм, тэгээд арга хэмжээ аваач, ажил зохион байгуулаач, жилд 1-2 удаа дуут дохио дуугаргаж сүрийг үзүүлсэх юм, бодит ажил хийл дээ, юу хи йхээ мэдэхгүй бол мэддэг чаддаг хүмүүсээс нь зөвлөгөө ав, олон түмнээрээ хэлэлцүүлээд санаа оноог ав, одоо буруу яюж байгаа бодлогоо ядахдаа зас
8 | 1 Хариулах
Зочин [64.119.25.147] 2023/3/22
Тэгээд л мэдсэн харсан зүйлээ ярьж анхааруулж байгаа юм бишүү, мал аа! Өөрөө гийгүүлээгүй байж хүн загнаж, шүүмжилж тэнэгтэх юм, монгол үхрүүд!
0 | 0 Хариулах
Zochin [165.225.96.121] 2023/3/21
Одоо арга хэмжээгээ яаралтай авч зориулалтын бус байран дахь үйлчилгээний газруудыг болиулах хэрэгтэй. Ялангуяа 40, 50 мянгатын байрнуудын 1 давхрын үйлчилгээний газруудыг болиулж орон сууцны зориулалтаар нь ашиглах хэрэгтэй.
13 | 0 Хариулах
Зочин [202.9.40.199] 2023/3/21
Монголд дийлэнх нь доороо үйлгээтэй нөгөө хэд нь харин ч нэг дураараа нурааж буулгаад засварлаж гарна ш дээ. Дээр нь барилгууд нь стандарт нормгүй шаардлага хангаагүй байрнууд их бх юм
8 | 0 Хариулах
Амин [122.201.24.232] 2023/3/21
УБ бүх байшинг хотын захиргаа 5-6 жилийн өмнө судлаад дуусчихсан.. үр дүнгээ яаагаад зарлахгүй нуугаад байгааг ойлгохгүй б.а.. жлсын төсөвийх мөнгөөр .. бидний төлсөн татвараар лаг аймаар нэвт хэмждэг рентгэн төхөөхөмж авчихаад ТАС нууж буй... зүгээр лулсын комист өгчих хэрэгтэйшд.. багажаа ашиглаад үнэн зөв яг таг мэдээлэл өгмөөр байхбма !!???
14 | 0 Хариулах
Zochin [202.9.46.83] 2023/3/21
Nuusan nuugaagyi yldeh barilga bhgyi dee.hen yaj barij bgaa bilee dee.hen durtai ni gerte ch ter daatsiin hana manaa ch toodgyi nuraaj uurchilj uvchignuh ni olonh yum daa yadhad..
1 | 2 Хариулах
Зочин [192.82.92.204] 2023/3/21
Засгийн газар бүрэн эрхэт комисс байгуулаад орон сууцны 1 дүгээр давхарт хана нурааж үйлчилгээ эрхэлж байгаа ААН-ийн үйл ажиллагааг зогсоох, нураасан ханыг буцаан хүчитгэж бариулах олон нийтэд ил тод мэдээлэх зэргээр далайцтай ажил явуулмаар байна. 40, 50 мянгат тэр чигээрээ нурах магадлалтай, олон жил 1 давхарын үйлчилгээ эрхэлдэг түрээсийн ашиг олдог нөхдийн толгойг илж хөөрхийлж явсан. Гамшиг тохиолдвол тэд хариуцахгүй шүү дээ.
21 | 0 Хариулах
Зочин [202.55.188.82] 2023/3/22
40, 50 мянгат засвар хийхэд ханынх нь тоосго бутарч унаад байдаг болсон бна лээ. 1 давхрын үйлчилгээтэй үйлчилгээгүй дахин төлөвлөлтөд орохоор болсон.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.147] 2023/3/22
Шалаа солих гээд хуучныг ховхолтол доод айлын дээрээс ороод ирсэн тохиолдол бий шүү!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.91.39] 2023/3/21
Ууганбаяр гeнралигшиг ажлаа сайн мэддэгдээд эрхэмүүд оло ббайгаасай.
6 | 2 Хариулах
Зочин [192.82.71.46] 2023/3/22
Яг үнэн сайн хүн шүү
1 | 1 Хариулах
Зочин [103.212.119.112] 2023/3/21
Гэрийнхээ ханыг дураараа нураадаг хүмүүс бнаа.би Оросын 1 хотод амьдарч бсан.шинэ байрныхаа хана хийцийг өөрчлөхгүй гэж хатуу гэрээ хийдэг.бас болканы хаалт хийвэл ижил материалаар хнэ гэж гэрээ хийдэг.ядаж сайн юмыг нь сур л даа.тээр алсын Америк энэ тэр гэж байхаар
19 | 0 Хариулах
Зочин [59.153.112.99] 2023/3/21
Удахгүй бүгд мартаад ханаа нураагаад хулхи барилгаа бариад хуучиндаа,энэ чинь монгол
10 | 0 Хариулах
Иргэн [66.181.160.31] 2023/3/21
СҮҮЛИЙН ҮЕИЙН ГЯЛ ЦЯЛ БОЛСОН ШИЛЭН ФАСАДТАЙ , ДООРОО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДТЭЙ БАРИЛГУУД БОЛ ЗҮГЭЭР Л ХАГА ЯВАХ БИЗ
5 | 1 Хариулах
Зочин [202.179.21.252] 2023/3/21
анхнаасаа тэгж төлөвлөсөн бол нурах нь гайгүй байх. шил нь ямар шил ашигласнаас шалтгаална. Зарим нь хуванцар, зарим нь шил хагарсан ч наалтандаа баригдах технологитой.
3 | 0 Хариулах
Дорж [211.36.139.238] 2023/3/21
Монгол барилгын компаниуд үхсэн ацаараа тийм шил оруулж ирдгийн, хямдыг н бодож амархан буцаадаг шилээр хийсэн
2 | 0 Хариулах
Иргэн [43.242.243.43] 2023/3/21
Ялангуяа хуучин байрнуудын 1 давхрын хоолны газрууд болиулах хэрэгтэй. Тэд дийлэнх нь дотор хананы бүтцийг өөрчилсөн байдаг.
17 | 0 Хариулах
И [103.212.116.135] 2023/3/21
Үнэн л юм хэлсэн бна байгалийн гамшигыг хэн ч давж дийлэхгүй учиртайхан л бмаар бна хаа хаанаа
9 | 2 Хариулах
Зочин [203.91.115.49] 2023/3/21
гоё нэртэй доогуураа хөндий худалдааны төв граажуудтай өндөрүүд аяуултайдаа зайсанд тансаг байранд амьдарч байгаагаа гайхуулаад байгаа нөхдүүд голын ай сав газар хөдлөлийн маш өндөр баллаар хөдлөх орчинд хиймэл суурьтай байрнууд өчнөөн байна даа
8 | 0 Хариулах
Zochin [103.229.121.33] 2023/3/21
Ugsarmal.n bairnuud hetsuuhen bnaa hichneen ail ni hanaa avaad haysaniig medehgui uchirgui l hanaa tsumulj avsan ailuud baih.n. Yamar daats.n bagana ch bh bish hetsuuyee
9 | 1 Хариулах
Зочин [202.179.21.252] 2023/3/21
Анхнаасаа нэг давхраа үйлчилгээний зориулалттай төлөвлөж бариагүй л бол хичнээн өөрчилсөн ч нурна. Тиймээс барилгын зураг ямар байсан тэр хэвээр нь байлгаж өрөө тасалгаагаа өөрчилж засвар хийхээ болих. Хэрэв өрөө тасалгаа тэр бүү хэл нэг давхрынхан даацын хана нүхэлж хаалга гаргасан өргөтгөсөн бол буцааж чанартай материалаар хуучин хэвэнд нь оруулах, засвар хийхдээ хана буулгаж нимгэлж тэнэгтэхээ болих хэрэгтэй. Аюулгүй байдал ЧУХАЛ. Байнга шахуу газар хөдөлж байна. Нэг арай хүчтэй хөдлөхөд л Туркийн араас орно. Барилгын загвар өөрчилсөн эсэхийг улс даяар хянамаар байна. Өөрчилсөн айлуудад арга хэмжээ авч хуучин байранд нь оруулах. Шинээр барьж буй барилгаа харин 1-2 давхрыг үйлчилгээ албан газрын зориулалтаар анхнаасаа төлөвлөөд барьж болно. Хямд орон сууц авцгааснаа мартаад. Хямд гэдэг чинь материал хийц бүх юм нь муу гэсэн үг. Дээрээс нь өөрсдөө нэмж өөрчилж нурах аюул ихэсгэнэ.
20 | 0 Хариулах
Иргэн [66.181.160.31] 2023/3/21
яг зөв
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.50] 2023/3/21
Ugasa hotod chn neg standart gej baih istoi bizde. Mongold bol arai l utgagv bvh bairni dor delgur,aptektai. Hayag mayag n negen jigd bish ymarch standartgv sonin emh zambaragv. Uilchilgeni tuw delgur aptek ntrw jhon tus tusad n neg tsogts vilchilgeni tuw bariulj bmaar bnaaa hothon dunda ch ymu
3 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2023/3/21
Covid-n uyiin ten.eg s.d.a mun biz dee?
5 | 4 Хариулах
Namuun [66.181.161.73] 2023/3/21
Ene 4 5 sard UB d gazar hudluh magadlal undur gj tv9 uur yarisan yumuu?? Ene nii medeelel bnu deed tal ni 9 ball gd bhin sonschood buur shunu ch untaj chdhgui ym ur huuhdee bodon heterhii ih sanaa zovsoor btal zovchih ym hudluh uguig yj mddin boloo🥺
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.50] 2023/3/21
Tgej meddeg bol yu geeel ene olon ornuud ingeel gazar hudlultund urtuud bhawde. Tgej medeh bolomjgvsht
5 | 1 Хариулах
Зочин [66.181.180.114] 2023/3/21
Хүний үнэн үгийг сонсооч Энэ хүн худлаа айлгаагүй шүү Чин үнэнг хэллээ Танарын төлөө Улаанбаатарт өвөл газар хөдлөхгүй гэсэн баталгаа хаана бна аа Ус цахилгаан тасарна -30 хэмийн хүйтэн шөнө орон гэртээ дарагдсан хүн амьд гарахуу Жинхэнэ сүйрэл болдог юм байгаа биз дээ Коммунист ч гэх шиг Ардчилсан намынхан гээд амьд үлдэхгүй байх шүү Оронсууцны дор 1 давхарт дандаа дэлгүүр байх юм Энэ бас л зөрчил биз дээГазар нутаггүй юм шиг Ийм өндөр 15 -20 давхар оронсууцаар яана вэ Газар хөдлөлт болбол яахуу гэж боддоггүы юмуу Монгол хүмүүс минь Ашиг бодоод ийм олон давхар барилга барьдаг Үүнд нь айлууд орно Ашиг олсон хүмүүс бол Нэг юмуу 2 давхар хаусанд хотын захад амьдарна Ядуус олон давхарт амьдардаг болох байх шүү
22 | 2 Хариулах
Бодол [64.119.21.98] 2023/3/21
Ихэнх барилгууд доороо үйлчилгээний төв бас граш барьсан нэртэй хөндий барилга ХҮЛЭЭЖ аваад бгаа КОМИСС гээчүүдийг оргон зайлхаас нь өмнө хариуцлага нэх
15 | 0 Хариулах
Зочин [139.5.218.19] 2023/3/21
uvul nurval amid uldsen hed n 2 tsagiin daraa huldunu. gadaadiin tuslamj irj ch amjihgui
9 | 0 Хариулах
Зочин [202.126.90.138] 2023/3/21
Бетонон овоолго хийж байгаа юмнууддаа ОБЕГ ч очиж бичиг өгөх хэрэгтэй,өгсөнөө зарла.Хахууль авж бетонон ширэнгэ босгодог байж,худлаа хуцаад
12 | 1 Хариулах
Иргэн [202.70.33.164] 2023/3/21
Төрөөс одоо л арга хэмжээ авах хэрэгтэй бна. Доороо үйлчилгээтэй бүх орон сууцны даацыг шалгаж, тэр үйлчилгээний компаниудыг гаргах хэрэгтэй.
14 | 0 Хариулах
ИЧИГ ИЧИГ [146.70.109.62] 2023/3/21
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7, 53, 56 дугаар зүйлийг зөрчдөг, эрх зүйн чадамжгүй “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогХүрэлсүх (1968 он) үйлдлээ зогсоо хөгшин !!!! шагналын тасгийн дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, өрөөниы хэлхэлдсэн хэдэн түлхүүр, тамгаа аваад гавтай нохой шиг дуудахаа болиж үз пиздец ЯЛТАН ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ . С.Гандөл ба ЯЛТАНЫ ЗӨВЛӨХүүд Нарт ИЛ ЗАХИДАЛ
1 | 0 Хариулах
Зочин [64.119.23.202] 2023/3/21
Зөвхөн 1-р давхрыг үйлчилгээ болгоод ч зогсохгүй Айлууд байранд ормогц л тулгуур болон туслах ханыг нь эрээ цээргүй нураагаад өрөө тасалгааг нь нийлүүлж салгаад баахан өөрчлөлт хийж байна. Үүнийг зогсоох хуультай болъё.Анхнаасаа л тохирох байраа сонгоод ордог байх нь зөв.
19 | 0 Хариулах
Irgen [202.126.89.190] 2023/3/21
Одоо төрийн байгууллага хөдлөх хэрэгтэй нэг давхарын үйлчилгээ явуулж байгаа газрыг шалгаж нураасан ханыг нөхөж битүүлэх хэрэгтэй.
8 | 0 Хариулах
Зочин [106.155.5.83] 2023/3/21
Манай 40, 50 мянгатын тоосгон барилгууд ямар ч газар хөдлөлийн тооцоололгүй баригдсан. Хүчитгэл хийх ч боломжгүй. Даац авч буй хана нь тоосго . Газар хөдлөлийн чичэрхийлэлд тоосго нэг нэгээрээ бутраад хучилт нь доошоо нурж хүн дарж ална. Ээлж дарааллаар аль болох хурдан буулгах хэрэгтэй.
12 | 0 Хариулах
Зочин [202.179.21.252] 2023/3/21
Тийм, Балбад болсон газар хөдлөлтийн зураг дээр тоосго зүгээр нэг нэгээрээ бутраад унадгийг харж болно.
1 | 0 Хариулах
Werty [66.181.187.242] 2023/3/21
Ugasaa ovol muu uym bolvol hotod dulaanii sistem dogoldoj, uldsen heden nam bizdee. Ireedui hogjil bol hotoo telj namhan bie daasan sistemteil hogjih heregtei uym bn daa.
6 | 0 Хариулах
Зочин [103.229.123.34] 2023/3/21
Төр засаг нь буруутай ш дээ хараагүй сонсоогүй байна гэж байхгүй зөвшөөрөлтэй л баригдсан байж таараа анхнаасаа зориулалтгүй баригдсан орон сууцыг өөрчлөхөөр яаж тэсэх билээ манайд бас хамааралтай тэнэг хүнийг заяа нь түшинэ гэгчээр л өнөөдрийг хүрсэн байх
7 | 0 Хариулах
Зочин [202.21.108.50] 2023/3/21
Үйлчилгээний газрын ААН үүдийн эздийн бүх мэдэээллийг дээдхи айлууд нь одоо олж авсан бх хэрэгтэй. Хаана гэр орон нь байдаг, хэн хэн, хэдэн хүүхэдтэй, хаана ажиллдаг, сурдаг, машиных нь дугаар гм. Нурсан үед эдгээр ААН үүдийн эзэд бараа сураггүй алга болон зугатах магадлал өндөр тул шууд араас нь мөрдөх, барьж авахад бэлэн бх ёстой.
7 | 0 Хариулах
Зочин [59.153.114.144] 2023/3/21
1-р давхруудын үйлчилгээний газруудын өргөтгөлийг нурааж үйл ажиллагааг нь зогсоож байшин барилгуудыг хуучин байдлаар нь орон сууцны зориулалтаар нь ашиглах хэрэгтэй.
13 | 0 Хариулах
Зочин [103.254.123.176] 2023/3/21
Nurhaa tulwal urtgutgul hiisen hiigegu bugd l nurna, urgutgulvvdig nuraawal manai ulsad vil ajillaga yawuuldag heden myangam aj ahyi negjvvd hvnd baidald orno, yah eostoi yumbede
3 | 17 Хариулах
Зочин [107.115.243.21] 2023/3/21
Хотоо тэлэх хэрэгтэй….4 уулынхаа дунд шамбааралдаж байгаад бөөнөөрөө үхэх гээ юу ?
3 | 0 Хариулах
Зочин [103.26.194.212] 2023/3/21
Хэдэн жилийн өмнө яалтчгүй бүгд л хэцүү байсан , одоо орон сууцны зориулалт өөрчилсөнийг буцааж орон сууцаар ашиглах хэрэгтэй , нэг ААН , хувь хүн амьдралаа залгуулж байна гэж дээр нь байгаа дор хаяж найман айл өрх эрсдэлд орох ёсгүй
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.184] 2023/3/21
Zugeer haraad l barilgiig dugnechihdeg bol saihan l bn. Ystoi l buhniig haragch huvilgaan dur ni geltei. Odoo aygui bol dooroo uilchilgeetei buh barilgiig nuraa geh ym bn da. Iim munhag bh gej. Yunii toloo barilgiin norm durem standard bdag ym, yah gej engineeruud tootsoo sudalgaa hiideg ym. Ystoi shinjlen uhaan tui ch hoghoogui ulsiin hun shig yrij bh shiv de. Heleh ug alga. Jaahan ym sudalj unshdag baigaasai.
4 | 10 Хариулах
Зочин [192.82.71.79] 2023/3/21
Газар дээр нь хараад ирсэн хүний үг, малаа, ойлгож ,ухаарч хүлээж ав, тэнэгээ
4 | 3 Хариулах
Зочин [192.82.71.114] 2023/3/21
Saihan l heltei amtai ym daan ch tolgoi ni ajilladaggui ym bn
1 | 0 Хариулах
1 [66.181.161.41] 2023/3/21
Uuganbayar hun chargiu hudlaa gar shu. Kovidiin ued yalaa chi. Gadaad gatssan irediin gol daisan baisan
2 | 7 Хариулах
Зочин [192.82.81.52] 2023/3/21
угаасаа барилгын маиериал нь стандартгүй бна лээ. ер нь тэгээд мэргэжлийн инженерүүд л очиж дүгнэлт гаргана уу гэхээс ОБЕГ ажилтан дүгнэлт гаргана гэж юу бхав дээ. тэд аврах унтраах л үүрэгтэй хүмүүс. тэрнээс барилгад хяналт тавьдөг нь биш
10 | 6 Хариулах
Зочин [107.115.243.21] 2023/3/21
You tube дээр яг энэ Турк дахь газар хөдлөлтийн тухай орос,англи бусад хэлүүд дээр маш их юм байна олоод үз л дээ…..барилгын чанар стандартыг зөрчдөг,барилгын хийцийг дур мэдэн өөрчилснөөс болж газар хөдлөлтөнд тэсвэргүй болж нурсан тухай Туркууд өөрсдөө ч шуугиж байна….дээрээс нь Барилгын салбарт нэвт шингэсэн хахууль авилгалын асуудал ч маш их яригдаж байна….ганц манай ОБЕГ-ынхан цэцэрхээд байгаа юм биш шүү…..өнөөдрийн хэдэн цаасаа бодсон бэртэгчин зангаасаа болж хүний өөрийн олон хүний аминд хүрэх вий дээ
8 | 1 Хариулах
Зочин [183.67.30.59] 2023/3/21
Зассс харсан үзсэнээ мэдэрснээ ярихад заавал мэргэжлийн байх шаардлагагүй, шидэхэд бутраад байгаа бас яг ижил хэрнээ үйлчилгээний төв барьчихаагүй нь нураагүй үлдсэнийг хэлэхэд заавал барилгын инженер байх шаардлага ч байхгүй
7 | 1 Хариулах
Зочин [103.26.194.212] 2023/3/21
Одоо 1- давхарын өргөтгөлүүдийг шалгалт явуулж хуучин даацын хана , багана нурааж өөрчилсөнийг буцааж анхны хэвэнд оруулах , хүчитгэх хэрэгтэй , дээр нь маш олон айл иргэд эрсдэлтэй амьдарч байна
23 | 3 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/3/21
Пяздуукуудаа 40, 50 мянгатын байранд нэмэлт бэхэлгээ хийгээчээ
7 | 2 Хариулах
Зочин [107.115.243.21] 2023/3/21
40,50 мянгатыг бүр өсөн буулгаж шинэ УБ хотын шинэ төвийг барих хэрэгтэй
11 | 0 Хариулах
Зочин [202.21.108.50] 2023/3/21
Ханаа нураасан айлууд, үйлчилгээний газруудыг нэг бүрчлэн тогтоож хэвийн байдалд нь оруулах хэрэгтэй. Үүнийг л яаралтай хийхгүй бол газар хөдлөлт хүлээхгүй. Нурсан хойно нь тэдгээр нураасан айлууд, ААН үүдийн эздээс цусан өшөө авч амийг амиар солиулах л гээгүй бол нэн даруй ажил хэрэг болгон шийдэх хэрэгтэй.
8 | 1 Хариулах
Материал инженер [66.181.176.185] 2023/3/21
Үнэн үг гашуун, зоосны нүхээр бүгдийг харч, сэтгэж хийснээр мэргэжлийн бус хүмүүс чанаргүй бетон зуурмаг үйлдвэрлэж, Хямдхан шаардлага хангахгүй арматур импортлон, ур чадвар ёс зүйгүй инженер ажилчид олон олон барилга, нурж мэднэ шүү.
12 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.189.224] 2023/3/21
40-50 МЯНГАТЫН БАРИЛГУУДЫГ НЭГ ШАЛГАЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХООЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД МӨН АЙЛУУД ДУРААРАА ХАНА НУРААЖ ҮНДСЭН ХИЙЦИЙГ ӨӨРЧИЛСӨН БАЙДАГ. ҮҮНИЙГ ТУХАЙН ҮЕД МЭДСЭЭР БАЙЖ ХЭН Ч ХАРИУЦЛАГА ЯРИАГҮЙ.
16 | 0 Хариулах
Зочин [64.119.18.135] 2023/3/21
Энэ мангар коммунист ху одоо хүртэл огцроогүй байгаа юм уу? Арай ч дээ…
4 | 16 Хариулах
Зочин [203.23.49.170] 2023/3/21
Хариуцлагатай, сахилга баттай, дүрэм журамтай байхыг коммунист гэж ярьж байгаа бол тэр дургидаг газраа очиж амьдардаа.
6 | 2 Хариулах
Зочин [103.212.116.116] 2023/3/21
Бүх орон сууцанд шалгалт хийгээд, газар хөдлөлтөнд тэнцэхгүйг нь нураагаад, ахин төлөвлөлтөнд оруулах хэрэгтэй.
16 | 0 Хариулах
Зочин [150.129.143.11] 2023/3/21
haha buh horoololiig nuraana shde tegvel 3,4, 13,1,10-rhoroolluudiig bugdiig n nuraah heregtei bolno
2 | 2 Хариулах
Зочин [183.177.100.4] 2023/3/21
Хаха-саад байх юм байхгүй. Хүмүүсийн алтан амь үрэгдэж байснаас цаг, хөрөнгө мөнгө орох байсан ч гэсэн нураагаад шинээр барих нь хожмын үр дагавраас сэргийлэх учиртай. Битгий ийм ХАХА маха гэсэн юм энэ тэнд бичиж бай
8 | 0 Хариулах