Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярбямба: Дур мэдэн антибиотик хэрэглэх нь ашигтай бактериудыг устгаж, таргалах шалтгаан болдог

П.Зоригт, IKON.MN
2023 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өчигдөр хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Тодруулбал, хүн амын дунд таргалалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн салбарын төлөөллүүд мэдээлэл өгсөн юм. 

“Цахим эмч” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баярбямба "Энэ жилдээ эрүүл жиндээ аяныг эрчүүд илүү анхаараасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл, монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ 10 насаар богино насалж байна. 10 насны зөрүү гэдэг бол дэлхийн дунджаас тав дахин өндөр эрсдэлтэй гэсэн үг. 

Таргалалтыг анагаах ухаанд илчлэгийн илүүдлээс үүсдэг хэмээн үздэг. Үндэсний хэмжээний судалгаанаас харахад, бидний дунд илчлэгийн таргалалт үүссэн байна. Тэгсэн мөртлөө бидний хамгийн гол цэг болсон эс өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Тиймээс их идэх бус, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь чухал болоод буй. 

Монголчууд улиралдаа зохицуулж хооллож ирсэн уламжлалтай ард түмэн. Хүйтэн сэрүүнийг давахын тулд махаа иддэг.

Харин урин дулаан цаг ирэхэд сүү, цагаан идээгээ хэрэглэж, бүдүүн гэдсэн дэх орчноо тэнцвэржүүлж ирсэн" хэмээн хэлэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн "Анагаах ухааны судалгаа тэр чигтээ л ашигтай бактери, бичил орчны тэнцвэрийг ярьж байна. Хамгийн гол нь уламжлалт хоол ундаа зохицуулаад явбал таргалалтын эрсдэлийг ашигтай бактериуд нь засаад явна. 

Мөн антибиотикийн зохисгүй хэрэглээ бидний дунд маш өндөр байгаа. Дур мэдэн антибиотик хэрэглэх нь бидний ашигтай бактериудыг ашиггүйтэй нь ялгахгүйгээр устгаж байдаг.

Сүүлийн үеийн судалгаагаар антибиотик хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст таргалалт үүсээд байна гэдгийг тогтоосон. Үүний цаана ашигтай бактериа устгаж буй асуудал бий. Гол нь урин дулааны улиралд цагаан идээгээ идэх нь чухал" гэлээ.