ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэхэд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Зургийг: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн арьс ширний “Булигаар” ХК-д ажиллаж, энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй санал солилцсон байна.

Тодруулбал, тэрбээр Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудын төлөөллийг байлцуулан Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гишүүдтэй уулзжээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Өнөөдөр бид Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөлтэй уулзаж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн. Тэдэнд дэд бүтцийн буюу цэвэрлэх байгууламж, усны хангамжийн асуудал тулгамддаг. Үүнийг шийдэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгохын тулд арьс ширний үйлдвэрүүдийг кластер байдлаар хөгжүүлэх гарц бий.

Иймд арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко парк руу нүүлгэн шилжүүлэх, одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрыг нөхөн сэргээхэд нийслэл анхаарч ажиллаж байна. Нэн тэргүүнд Эмээлт эко паркийн төслийг урагшлуулахад Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны дэмжлэг шаардлагатай. Мөн салбар хоорондын хамтын ажиллагаа чухал" гэжээ.

Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн орчин дахь хөрс, усны бохирдол стандарт түвшнээс хэт өндөр гарсан байна

Үйлдвэрийн бүс болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд Туул голын сав газрыг бохирдуулж байгаа тул нүүлгэн шилжүүлэх талаар иргэдийн гомдол, санал ихээр ирдэг. Мөн тухайн орчны хөрс, усны бохирдол стандарт түвшнээс хэт өндөр гарсан нь анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай асуудал болсныг албаныхан онцолсон байна. 

зураг
 
Зургийг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан 

"Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоонд арьс боловсруулдаг 30 гаруй, эцсийн бэлэн бүтээгдэхүүн буюу бээлий, савхин хувцас, цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж байдаг. Мөн 700 гаруй түүхий эд бэлтгэн нийлүүлэгч манайд бүртгэлтэй. Бидний тооцоолж буйгаар, энэ салбарт 4000 орчим хүн ажилладаг, цаашдаа энэ тоо 20 мянгад хүрэх бүрэн боломж бий" гэжээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр тулгамдаж буй асуудлын талаар "Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг нүүлгэх зайлшгүй шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч, бүтээмж сайжирна. Хамгийн гол нь хөрс, усны бохирдлоос сэргийлнэ. Эмээлт эко паркийн төсөл хэрэгжээд эхэлбэл бид нүүхэд бэлэн байна" гэсэн байна. 

Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох бүрэн боломжтой

Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар "Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, өрсөлдөх чадварыг нь сайжруулах ёстой.

Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг нийслэлийн зүгээс бүрэн хангасан. Аж үйлдвэрийн бүсээ хөгжүүлэх зорилгоор паркийн газар нутгийг баталгаажуулаад ТЭЗҮ-ийг гаргасан. Түүнээс гадна паркийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд паркийн хамгаалалтын бүс, бизнес инкубатор төвийн барилгын ажлыг 2023 оны төсөвт тусгаад ажлууд нь эхэлж байна. Одоо бидэнд Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Ингэвэл төслийн ажил урагшилж, үүнийг дагаад энэ үйлдвэрүүдэд тулгамдаад байгаа асуудал шийдэгдэнэ" гэжээ. 

Мөн уламжлалт мал аж ахуй эрхэлж, ашиг шимийг нь хүртэж ирсэн орны хувьд малын гаралтай түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох бүрэн боломжтойг арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид онцолжээ. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.76] 2023/3/20
Нүүлгэж чаддаггүй юмаа гэхэд одоо байгаа байран дээрээ бохир усаа тунгааж цэвэршүүлж тодорхой хэмжээнд аваачаад дараа нь хотын усны системрүү нийлүүлдэг болголдоо
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2023/3/20
дарханд арьс шир үйлдвэр шал дэмий бас нэг үмхий хот болгох гэд арьс ширээ эмээлтдээ өөр газар үмхийрүүлэхгүй бвал ус байгаль
0 | 0 Хариулах
Зочин [202.179.15.226] 2023/3/20
САлхин дээрээ гаргаж хотоор нэг өмхий үнэртүүлэх гд бхымаа. Зүүн тийш нь налайх руу гаргаачээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.129] 2023/3/19
Улаанбаатар дөхөхөөр өмхий үнэртдэг болохнээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.246] 2023/3/19
Тэгээд гаргаачэээ яриал байхий хэдэн ч жил яривдаа энэ МАНгарууд
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.10] 2023/3/18
Монгол эзэнтэй 1 ч үйлдвэр байхгүй шд, хэдэн жилийн өмнө 1 ширхэг Монгол эзэнтэй байсан, одоо үзээд өгөе ч гэсэн бхгүй. Тэгвэл яах вэ? УБ дахь арьс ширний үйлдвэрүүд Ши ноёноо дуудах уу?
0 | 1 Хариулах
💩 [139.5.218.147] 2023/3/18
ugaasaa mongol uildver baisnig ni nuraagaad sunuuguud ustagachihsan baij uhsen sheesee zuudugin,odoo harin aris aris gej iim butehgui ulgershig yum hiidgee bur orhih martah bolih heregtei,mongolch bur hyatad bolchihloo bugd,
1 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2023/3/18
6 валентын хромоор биднийг хоролж бгаа новшнуудыг хөөгөөчээ! Юун ураан, хамар дор хор шаацн
0 | 0 Хариулах
зочин [202.9.47.22] 2023/3/18
АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ӨМХИЙ ҮНЭРЭЭР ОЛОН ЖИЛ ХОРДОЖ БАЙГА ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭН БҮРТ 10,000,000 ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХЫГ ШААРДАЦГААЯ
1 | 1 Хариулах
💩 [139.5.218.147] 2023/3/18
yaamargtaa ochij tsevershuulehiin baas unert tegvel, yaahgej uildveriin hajuud bair avsin
0 | 0 Хариулах
💩 [139.5.218.147] 2023/3/18
ugaasaa uildver bhgui tend chiji
0 | 0 Хариулах
💩😂 [139.5.218.147] 2023/3/18
tend chini dan hujaanuud baigaa mongol yum gej bhaa bolison,tedneesee nuhun tulbur avahguiyu,yostoi mai gichii ireed boov huh genedee,ugaasaa baingal tegdeg bizdee,odoo dasaj sur
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.33] 2023/3/18
Молекул Батбаярыг барьж авч дүүжлэх юм уу яах юм, энэ заваан хордуулагч үйлдвэрээ хурдан зайлуулаач хулгайч нараа
0 | 1 Хариулах
💩 [139.5.218.147] 2023/3/18
uildver baihgui shuudee,chi metiin hujaa sheesnuud sunuusunshuudee,
0 | 1 Хариулах
Зочин [107.115.243.47] 2023/3/18
АШҮН,НҮН-ийн үйлдвэрүүдийг голдуу хуучин коммунистууд хувьчилж аваад сөнөөсөн….
0 | 0 Хариулах
0.0 [192.82.82.3] 2023/3/18
эмээлтэд биш салхиныхаа доор налайхад байгуулсан нь дээр байх шүү.
0 | 0 Хариулах
💩💩💩 [139.5.218.147] 2023/3/18
baiguulj hereggui ergeed gsi bolno shuu!
0 | 1 Хариулах
💩💩💩 [139.5.218.147] 2023/3/18
baiguulj hereggui ergeed gai bolno shuu!
0 | 1 Хариулах
Зочин [64.119.19.63] 2023/3/18
Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авах явцад Байгал орчны үнэлгээ гэж авдаг. Байгал орчинд сөрөг үр дагавартай бол уг үр дагаврыг арилгах байхгүй байх шаардлага хүргүүлж зөвшөөрөл олгохгүй байх нөхцөлтэй. Байгалд сөрөг байхад нь зөвшөөрсөн бол зөвшөөрсөн төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэх ёстой.
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.173] 2023/3/18
100 ЖИЛ ЯРИЛАА! АХИАД 100 ЖИЛ ЯРИНА ДӨӨ!
2 | 0 Хариулах
Зочин [107.115.243.47] 2023/3/18
Хуучин ….КОММУНИСТ ….МАН-ын стиль….л дээ….
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.17] 2023/3/18
Монголд муу хүмүүс их, сайн хүмүүс цөөхөн байгаа учраас монгол хөгжихгүй ядуу байгаа юм.
0 | 0 Хариулах
Зочин [107.115.243.47] 2023/3/18
Коммунизмаас үлдсэн өв уламжлал….
0 | 0