Сүүлийн үед рок, поп урлагийнхан шинэ жилийн баярын холбогдолтой уран бүтээл хийх нь нэмэгдсэн. Тэдгээрийн нэгд дуучин Цэлмүүн, Ice Top хамтлагийн хамтарсан уран бүтээл болох "Шинэ жил" дуу зүй ёсоор багтаж байна. Дуучин Цэлмүүний хувьд нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрнө гэж байсан ч урлагийн ертөнцөөс төдийлөн холдож чадахгүй байгаа бололтой. Учир нь тэрбээр сүүлийн нэг сар уран бүтээлдээ ихэд анхаарч хоёр ч шинэ клип гаргаад байгаагийн нэг нь "Шинэ жил" дуу нь юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!