• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Өнөбилгүүн: Хүний хэрэгцээ дутахаар араар тавилт, хууран мэхлэлт, гэр бүл салалт үүсдэг. Үүний хохирогч нь хүүхэд

С.Отгонбаяр, Өдрийн сонин
2023 оны 3 сарын 13
Өдрийн сонин
Зураг зураг
https://newbostonpost.com/2017/04/17/no-father-no-peace/

Сэтгэл судлаач Б.Өнөбилгүүнтэй ярилцлаа.

-Гурван настай хүүг хойд эцэг нь зодож, маш хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-аас тухайн хэргийн талаар мэдээлэл хийсэн. Тухайн үед холбогдох эх сурвалжуудын мэдээллээр хүүгийн ээжийг нөхрөө уурхайд ажиллаж байх хооронд өөр хүн гэртээ авчирсан байсан гэх зүйл яригдаж байсан. Танилцаад хоёр cap болж байгаа залуутайгаа хамтран амьдарч байжээ. Тэгэхээр эмэгтэй хүн юунаас болоод нөхрөө хуурдаг вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

зураг
 
Өдрийн сонин

-Хүнд хэрэгцээ гэж зүйл байдаг.

Гэр бүлийн гадуурх харилцааг бид өнгөц хараад ёс бус, садар самуун байдал хэмээн буруушаадаг. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх нь зөвхөн бие физиологи болоод сэтгэл зүйн хэрэгцээний шаардлагаар үүсэж болдог. Өөрийг нь ойлгох, өөрийгөө мэдрэх, ярилцах гэх мэт маш олон хэрэгцээ эмэгтэй хүнд хэрэгтэй.

Манайхны хамгийн том алдаа бол гэр бүл болчихсон л бол эхнэрээ эмэгтэй хүний тооноос хасаад хаячихдаг. Эмэгтэй хүн ч гэсэн бусдын харцыг булаах, өөртөө итгэлтэй байх, хувийн орон зайг нь хүндэтгэх гэх мэтийг өөрийнх нь эхнэр болсны төлөө хаячихдаг.

Гэтэл үүний ард юу болдог вэ гэхээр тэсрэлт буюу араар тавилтаар ихэвчлэн илрээд байна. Эсвэл архи согтууруулах ундаа хэрэглэх, шоудах ч гэдэг юм уу, ийм хэрэгцээгээр нүдэнд харагдах байдлаар илэрдэг.

Өөрөөр хэлбэл, хүний энэ бүх хэрэгцээ дутахаар араар тавилт, хууран мэхлэлт, гэр бүл салалт үүсээд байна. Үүний хохирогч нь хүүхэд болж үлддэг. Гэр бүлийн дотор бид өөрсдөө амьдарч үзээгүй учраас шууд энэ зөв, энэ буруу гэж хэлэхэд хэцүү л дээ.

Жишээ нь, сексийн ханамжийг өгдөггүй ч юм уу, эсвэл нөхөр нь эхнэртэйгээ унтдаггүй гэр бүлүүд маш олон байдаг. Гурван сард нэг удаа унтдаг ч юм уу, эсвэл нэг ойртохоороо эмэгтэйнхээ таашаал хэрэгцээнд өөрийгөө зориулдаггүй, сэтгэл санаа бие физиологийн хувьд ч ханамжгүй байдалтай тулгарна.

Араар тавилт зөвхөн эмэгтэй ч гэлтгүй бүх хүмүүст энэ байдал харагддаг. Үүнийг бид шүүх эрхгүй. Нийгмийн ёс зүйн хэм хэмжээ, хуулиараа л шийдэх асуудал. Хувь хүмүүс шүүх эрх байхгүй.

-Гэр бүл болоод нэг нэгэндээ дутуу мэдрэмж төрүүлэхгүйн тулд бие биетэйгээ яаж харилцах ёстой вэ?

-Хосууд нэгэн хэвийн байдлаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь, бидэнд гэр бүл гэхээр маш уйтгартай хэвшмэл ойлголт болчихсон. Тэр нь юу гэхээр эхнэр нь нөхрөө ажлаасаа тарж ирэхийг хүлээгээд гэртээ байж байдаг. Гарч, орж найз нөхөдтэйгөө уулздаггүй. Мөн сексийн амьдрал нь нэг л стандартаар явдаг ч юм уу.

Энэ ойлголт нь хэвшчихсэн. Хүн нэгэн хэвийн зүйлээс төрөлхийн уйдамтгай инстикттэй. Тэгэхээр хоорондоо чөлөөтэй харилцаж, эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч санаачилгатай байх. Орчноо солих, байрлалаа өөрчлөх, нэг нэгэндээ энэ таалагдана даа гээд нэгнийгээ боддог. Нэг нь ингэвэл яах вэ, тэгвэл яах вэ гэхээр нөгөөх нь төвөгшөөдөг ч юм уу, уурладаг, уцаарладаг байдал гэр бүлүүдээс их харагддаг. Тиймээс нэгэн хэвийн зүйлээс гэр бүл, хосууд зайлсхийх хэрэгтэй.

Жишээ нь, хоёулаа аялалд яваад орчноо түр солих, эмэгтэй нь стилиэ өөрчилдөг гэх мэтчилэн бүх зүйлд өөрчлөлт оруулаад явж байх ёстой. Сараа гэдэг эхнэртэй болсон бол насан туршдаа "Сараа" гэдэг хүнтэй баймааргүй байна шүү дээ. Хааяа Навчаа, Цацрал болдог. Тэгж хувирч чаддаг эмэгтэй байгаарай. Нэг нэгнийхээ сэтгэлийн хэрэгцээ гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм манайхан. Би ийм л байх ёстой гэсэн зүйлд хэтэрхий баригдаад байгаа юм шиг санагддаг.

-Бага насны хүүхдийг хойд эцэг нь хүчирхийлсэн, зодсон, амь насанд нь хүрсэн олон хэрэг нийгэмд гарсан. Эмэгтэй хүн хамтран амьдрагчаа сонгохдоо юун дээр алдаад байна вэ?

-Эхний сэтгэл хөдлөл буюу эмошн гэдэг зүйлийг шинжлэх ухаанаар тайлбарласнаар бол хамгийн хүчтэй үе нь эхний гурван cap үргэлжилдэг. Тэгээд дээд тал нь 900 хоног буюу хоёр жил хагас үргэлжилдэг. Энэ үед серотонин болон фолликул, марихуан гэдэг дааврууд ялгарч байдаг. Энэхүү дааврууд ялгарч байгаа үед хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө шийдвэрүүд гаргадаг.

Тэр үедээ хосууд ихэвчлэн хүүхэдтэй болдог. Тэрхүү дааврын ялгарал нь багасаад ирэхээр нөгөө хүнийхээ өөг хардаг ч юм уу, таарч тохирохгүй асуудлууд их гардаг. Энэ хугацаанд бие биедээ хэлдэг байсан үгс, хийдэг байсан зүйлс хоёр жилийн дараачаас илт багасдаг гэсэн судалгаа харагддаг. Ихэнх хосууд энэ хугацааны дараа салсан байдаг. Энэ хугацаанд миний зүгээс зөвлөхөд хосууд хүүхэдтэй болоод хэрэггүй.

30 жил ханилсан ханиа таниагүй явж гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Бид танихаасаа илүү эхний 2-3 жилдээ сэтгэл хөдлөлөө даван туулж, даавар гормон ялгарахаа болиод ирэхээр тухайн хүний суурь нь ямар хүн байна, бусад хүчин зүйл, гэр бүлээ авч явахад төвөгтэй асуудал учрах нь уу, энгийн зүйлс дээр тохирох нь уу гэдэг нь их чухал.

Манай өвөө эмээ, аав ээжүүд нутаг ус, гэр бүл, ямар удам судартайг, ямар хүмүүжилтэйг хар гэдэг. Үүнийг нь бид тоодоггүй.

Хайр сэтгэл байхад бусад нь хамаагүй гэдэг. Энэ бол яалт ч үгүй үнэн. Хүний эцэг эх маш их нөлөөтэй. Алим модноосоо хол унадаггүй шүү дээ.

-Танилцаад удаагүй байхад тухайн хүний ямар орчинд өссөн, багаасаа сэтгэл санааны дарамтад өссөн үү, зодуулж байсан уу, хүчирхийлүүлж байсан уу гэдгийг үйл хөдлөл, үг ярианаас нь анзаарах боломжтой юу?

-Хэрэв сайн ажиглавал мэдэх боломжтой. Бид маш том зүйл хүлээгээд байдаг. Гэнэтхэн уурлаад, гэнэтхэн хэрэлдэхээр надад ямар үйлдэл гаргахыг харахаараа би танина гэж боддог.

Гэтэл түүнээс илүү жижиг үйлдлүүдээс маш их юм анзаарагддаг. Жишээ нь, уулзаад яриад суухад зарим нэг хүмүүсийн нүдний харц, ярианы өнгө, аль үе дээрээ инээмсэглэж байна гэдэг зүйлүүдийг хараад анзаараад дүгнэж болдог.

Энгийн хүмүүсийн хувьд тэр хүний үзэл бодлыг маш сайн сонсох хэрэгтэй. Ямар үзэл бодолтой байна, зорьсондоо хүрч чаддаг уу, чаддаггүй юу, хийсэн ажлаа дуусгадаг уу гэдгийг нь анзаарах хэрэгтэй.

Ер нь өөрт чинь гэр бүл хэр чухал вэ, эд хөрөнгө чухал уу, мөнгө гэж юу вэ гэх зэрэг энгийн асуултуудыг асуухад ямархуу байдлаар хариулж байна, эсвэл тухайн үедээ сэтгэгдэл төрүүлэх гээд бодоод гоё хариулаад байна уу, эсвэл бодохгүй шууд хэлж байна уу, хариулт нь бэлэн үзэл бодол нь төлөвшчихсөн хүмүүс бас тусдаа байгаа л даа.

Энгийн асуултууд хүнийг их тодорхойлдог. Эцэг эх гэж хэн бэ, мөнгө гэж юу вэ, хайр гэж юу вэ, эрх мэдэл гэж юу вэ гэх мэт энгийн асуултууд асуугаад үз.

Эмэгтэй хүмүүс өөрсдөө маш их ярих гээд байдаг. Энэ хүнтэй сууна, амьдарна гэж байгаа бол маш энгийн асуултуудыг асуугаад, ямархуу байдлаар хариулж байна гэдгийг нь анзаар. Билет уншаад шалгалтад орсон хүүхэд, уншаагүй орсон хүүхдийн ялгаа байдаг шүү дээ. Эмэгтэй хүмүүст зөвлөөд хэлэхэд тухайн хүн алдсан алдаагаа давтдаг уу, үгүй юу гэдгийг сайн харах хэрэгтэй.

Зорилгодоо хүрч чаддаг уу гэдгийг нь бас. Сэтгэл санаагаар унасан үедээ яадаг юм байна гэдгийг мөн маш сайн харах хэрэгтэй. Сэтгэлээр унасан үедээ буруу зуршлаар тайлдаг бол болих хэрэгтэй.

-Эхэнд дурдсан жишээнээс харахад тухайн этгээд 34 настай. Урьд нь ял шийтгэл эдэлж байсан. Залилангийн хэрэг нь шүүх рүү шилжсэн байхад зугтсан гэх мэт асуудалтай. 34 нас гэдэг Монголын нийгэмд урьд нь амьдралтай байсан байх өндөр магадлалтай. Тэгэхээр тухайн этгээдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан уу, ял шийтгэл эдэлж байсан эсэхийг нь өөрийнх нь үйл хөдлөл, үг ярианаас мэдэх боломжтой юу?

-ЦЕГ-аас бид дэлгэрэнгүй мэдээллийг харж болно. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.

Нийгмийн хүнд хүнд хэрэг гарч байгаа нөхцөл байдлуудыг хараад байхад орлого болон боловсролын түвшин маш их нөлөөлж байгаа нь харагддаг. 2021- 2022 оны судалгаанаас харахад хөдөө орон нутагт иймэрхүү хүчирхийллүүд маш их гардаг. Түүнийг нь цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй асуудлууд их байдаг юм байна.

Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их үйлдэгддэг. Насны хувьд аваад үзэхэд 30-39 насныхан хамгийн өндөр хувьтай хүчирхийлэл үйлддэг. Амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийн дунд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх хувь нь өндөр байна. Үүнээс жишээлээд харахад нас, боловсролыг анзаараад үзэхэд гэмгүй. Гэхдээ энэ нь хувиар арай өндөр гэж байгаа болохоос зөвхөн энэ насны, ийм боловсрол амьдралтай хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг гэсэн үг биш шүү дээ.

Хамт байх гэж байгаа хүнээ сонгохдоо боловсролыг нь бас харах хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүсийг нь харах хэрэгтэй. Иймэрхүү хэрэг хийж буй хүмүүсийг анзаараад байхад гэр бүл нь их доголдолтой байдаг.

Бага байхад нь аав ээж нь салсан. Аль эсвэл хүчирхийлэлд өөрөө орж байсан. Эсвэл анги хамт олондоо дээрэлхүүлдэг байсан. Орлогын түвшин доогуур байдаг нь хүмүүсийн стресстэх гол хүчин зүйлийн нэг л дээ. Боловсрол, орлого нь хүмүүсийг хэрэг хийхэд нөлөөлдөг нэг том хүчин зүйл нь.

-Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд дахин амьдрал зохиох гэж байгаа бол юун дээр анхаарах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл нь тухайн хүнийг уур бухимдлаа яаж тайлж байгааг харах хэрэгтэй. Спортоор хичээллэдэг, дугуйлан секц клубт явдаг хүмүүс стрессээ маш сайн гаргаад байна гэсэн үг.

Ихэнх гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүс нийгмийн идэвхгүй хүмүүс байдаг. Депрейшнд орчихсон хүмүүс гэсэн үг л дээ. Бүх юм хамааралгүй болчихсон. Ямар ч зорилго байхгүй. Зорилгогүй амьдрал утгагүй болчихсон учраас тэр хүн нэг өрөө байраа хоёр өрөө болгоё, машинаа өөрчилж томруулъя гэж санаа зовохоо болино. Өнөө маргаашаа л өнгөрөөж байвал тэр хүнд бусдыг бодох сэтгэл байхгүй болчихсон гэсэн үг.

Үүнээс юуг анзаарах вэ гэхээр эхлээд энэ хүн зорилготой юу, энэ хүн цагаа яаж өнгөрөөдөг юм байна. уур бухимдлаа яаж тайлж байна гэдгийг л чухалчилна. Ер нь спортоор хичээллэдэг, янз бүрийн секц дугуйланд явдаг, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг хүмүүс гэр бүлийн хүчирхийллийг маш бага үйлддэг. Энэ хүмүүс нь стрессээ гаргаж чаддаг.

Дээрээс нь зорилготой би ийм зүйл хийнэ. би ийм албан тушаалд очно, би ийм цалинтай болно, би тэдэн он гэхэд тийм карьертай болсон байна гэж зорьж байгаа хүмүүсийн сэтгэл зүй тэр хэрээрээ эрүүл байгаагийн шинж. Маш энгийнээр хэлэхэд энэ хоёр зүйлд дээр анхаарахад ерөнхийдөө болно.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.93.180] 2024/3/21
Unen ene muu zolbin olon ailiin amidralaar togloj bga udahgui honogiin too ne duusna
4 | 0 Хариулах
Зочин [66.181.184.26] 2024/3/10
Энэ хүн өөрөө олон эгч авгайгаар спонсорлуулдаг гэсэн үнэн үү
4 | 0 Хариулах
Иргэн [124.158.70.100] 2024/2/28
Айл гэр бүлийг эмэгтэй хүн авж явдаг юм билээ үнэнч биш завхай эмтэй ханилбал амьдрал орвонгоороо эргэдэг
0 | 0 Хариулах
Зочин [202.21.99.51] 2023/3/14
ээжийгээ муулах ч гэсэнгүй гэхдээ санахад аав ээж хамтдаа байхдаа ээж маань гэрээ олигтой цэвэрлэдэггүй, хүн татагдахаар хоол ч хийдэггүй цамц индүүдэх энээ тэрээ хичээл зүтгэл түй ч байхгүй, аав ч бас хайр энхрийлэл гэж мэдэхгүй гөлийсөн, халамжгүй, хаяа гар хүрдэг тийм л байлаа. Ангидаа бөөрөлхүүлнэ, зодоон хийнэ, Миллениалчууд бид багадаа олон траума авч байсан даа.
3 | 0 Хариулах
Зочин [67.69.76.31] 2023/3/14
Хосууд хоорондоо илэн далангүй ярилцаж алдаа дутагдалаа засахыг хичээж, нэг нэгэндээ аль болох аятай, таалагдахыг хичээж амьдрах нь чухал. Тэгэхгүй би ийм л хүн гээд алдаа дутагдалаа засахгүй, хичээл зүтгэл гаргахгүй байвал урамгүй шдээ. Аль аль нь цаг дутамд хичээж байж сайхан амьдралыг бүтээнээ. Хоёр хүнээс л шалтгаална шүү. Бүгдээрээ өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө өөрчилж, хичээвэл гэр бүлээ аварч үлдэх болноо гэж боддог.
2 | 0 Хариулах
Zochin [202.9.46.218] 2023/3/13
Er em 2 tes ondoo..yahav biologiin 1turul zyil l gehees.er ni emiigee mash ih hairlaj bwal boloo zaaval negd negengyi oilgoh gej hicheeh heregggyi.tertee tergyi emegtei hyn uuriiguu ch oilgohgyi bh ni heviin yzegdel.harin er hyniig bol mash sain oilgood jahan2 hairlaad l yavahad bolnoo gej nileed ner hyndtei ger byliin setgel zyich yarij bnlee.Сатья geed haigaad sonsood yzeerei(oros heltei bol)angli deer orchuulsan bg esehiig medehgyi yum.tun engiin ,amidraltai,bas hugjilteigeer olon zyiliig oilguuldag yum bilee.nurshij onol yarij zalhaahgyi.
0 | 0 Хариулах
Z [66.181.190.253] 2023/3/13
Bi huuhdee garahaar ni ehnereesee salna ter hool hiih durgui huvtsaa ugaaj induudej ch chadadgui udur bogon ayalald yavah goyo mashin avah tuhai yaridag
3 | 1 Хариулах
Chinii songoson hun [192.82.81.189] 2023/3/13
Chi uuruu l tiim hun olson bn sh de.
1 | 0 Хариулах
Zochin [202.9.46.218] 2023/3/13
Bolzoj,uulzaj uchirch 2 bienee tanij taniltsahad ahiu tsag gargasan bol hyyhed hohirohgyi blaa.yu yunii duhand hyrelgyi 2 biendee taalagdaj,shohoorhsnoo(ehen yed baidag l fiziologi,biologi,setgel zyin yzegdel)hair durlal gej endyyrch,yarch seksded 1gert orood l ungursun hoino ni haramsdag ni dendyy olon.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.218] 2023/3/14
Chinii l songolt.chi ger byl zohioj chadsangyi.daraagiinh ni ch iimerhyy l hyn taarah biz.tertee tergyi salna gej bga bol ene hyn deeree turshaad er hynii ugdug hair halamjiig sain ug,emegteigee sons,yarilts,uuriihuu hysel bodliig yari.yneheer teneg emegtei bol tged nemergyi l biz.hicheegeed uur untsguus oroldood ger byl bolj chadval chi er nuhur er hyn,ygyi bol ene ni chamd asar tom turshlaga,surgamj bljde
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.218] 2023/3/14
Uulzanguutaa untaal hyyhedtei bolsnii gai
1 | 0 Хариулах
үнэн [103.26.195.103] 2023/3/13
жишээ нь би орал сексээр дутагддаг, хамтрагч маань нэх тааламжтай байдаггүй, тиймээс би лав өөр хааяа нэг уулзаад энэ хэрэгцээгээ хангачих боломжтой хүн олдвол огт татгалзахгүй, бусдаар бол гэр бүлдээ хайртай зөвхөн энэ хэрэгцээнээс болж тэднийгээ орхихыг хүсэхгүй, энэ хэрэгцээгээ ч бас орхихыг хүсэхгүй, тэгэхээр миний талаас энэ бол араар тавилт хууралт салах шалтгаан огт биш зөвхөн хэрэгцээ, хамтрагч маань харин мэдвэл юу гэж хардаг юм байгаан
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.218] 2023/3/13
Medeej oilgoj hyleej avah hyn tun hovor l bh.ger byliin hynee uuriihuu orond taviad yzeheer yu bodogdoh bol.aajuu yariltsaad shiidel oloh heregtei bha
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [139.47.123.105] 2023/3/13
Эмс завхай зайдан байгаа учраас гэр бүл салдаг болой
0 | 3 Хариулах
Zochin [202.9.46.218] 2023/3/13
Er em gej yalgah ni uruusgul
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [139.47.123.105] 2023/3/13
Дэмий донгосоод уналаа💩
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.220] 2023/3/16
Авууштай мэдүүштэй юмнуудыг яг оноод хэллээ. Хүний хэлснээс зөвийг тунгааж авах шүүрэн толгойтой бай
0 | 0 Хариулах
hujaa [103.57.94.32] 2023/3/13
aa tegeed zuv yum uu?
0 | 0 Хариулах
судлаач [202.131.251.130] 2023/3/13
Ямарч хүн хамгийн дуртай хоолоо өдөр бүр иддэггүй, хамгийн дуртай хувцасаа өдөр бүр өмсдөггүй. Хүн юм болгоноос уйддаг. Бас шинэ юмыг, өөр юмыг дандаа хүсэж, сонирхож байдаг. Энэ нь эр эм бүх хүнд адилхан.Ёс суртахуун, шудрага ёс гэж байдаг л даа. Гэхдээ тэр нь хүний хүсэл сонирхолыг хязгаарлаж чадахгүй. Хүн хүслээ биелүүлэх гэж бодох нь зүй ёсны асуудал. Гэхдээ нөгөө хүний хүсэл сонирхолыг бас бодох л ёстой.
4 | 1 Хариулах
💩 [103.57.94.32] 2023/3/13
hujaa zail
0 | 0 Хариулах
хх [103.26.195.103] 2023/3/13
зандан бацаан юундаа ууралсын тоогдохгүй гологдсоор байгаад гомордог дээрээ яваа амьтад л ийм тэнэг зантай байдаг даа
0 | 1 Хариулах
Zochin [202.9.46.218] 2023/3/13
Idiot.iim дөргүй buh shig bj bolohgyiee.hevshmel hevelmel seteghyitei bj bolkue.ger byl ,setgel zyi geh met olon yum olj unshij sons
0 | 1 Хариулах
Зочин [223.104.40.19] 2023/3/13
bitgii solioor,bitgii gaj dontonuudiig davruul...
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.190.69] 2023/3/13
Одоо үед сайн сайхан хань ижилтэй байж садар самуун хөнгөн амьдрал ихэсч хүүхэд хүчирхийлэлд өртдөг болсон.
2 | 0 Хариулах
Mart8 [64.119.24.121] 2023/3/13
Hariltsaa oilgoltsol itgeltsel shuu da
2 | 0 Хариулах
Зочин [103.161.242.109] 2023/3/13
Эмэгтэй талаасаа хараад бичжээ чааваас өнөөгийн нийгмийн сохрол юмдаа, ямарч сэкс хийх сонирхолгүй уур омогтой , нөхрөө жаргааж чаддаггүй , хов базаж нөхрөө муулж ойртсон бүрдээ гай болдог ааштай эмс энэ хорвоогийн бүх бузрыг үйлддэгдээ ,
7 | 0 Хариулах
Zochin [202.9.46.218] 2023/3/13
Bygdiin hamaatuulj yahnav.uurtei chin taarsan heden eremdgyyd l tiim bj.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.196] 2023/3/13
Сонирхлыг нь төрүүлж чадаагүй нь өөрийн чинь буруу бхда. Бүр 1 амьтанлаг. Юм бүхнийг секстэй холбоно, сексээс өөр юу ч бодох чадамжгүй. Өөрийгөө боловсруулж тархи толгойгоо 1 түвшин ахиулаач
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.25] 2023/3/13
Одоо үеийн эр эмүүд хүнд хань болж чадахгүй.
2 | 1 Хариулах
Зочин [192.82.68.56] 2023/3/13
Чиний комэнтыг харвал чи ч бас хүнд хань болж чадахгүй | чадаагүй гар байна даа.
1 | 3 Хариулах
К [66.181.164.180] 2023/3/13
Яриа өгсөн хүнийхээ яриаг утгын алдаагүй бичиж оруулдаг болмоор бна. Ярианы хэллэгээр нь шууд оруулчихсан байх юм
3 | 0 Хариулах
зочин [202.131.245.69] 2023/3/13
солиотой тайлбар вэ ккк. хэрэгцээ дутаад байх даа яахав дээ. хүмүүжил муу, хүн чанар муу, хариуцлагагүй хөгийн амьтдын хийдэг үйлдэл бол хэн нэгнийг хуурах гэмт үйлдэл мөн.
11 | 1 Хариулах
Zochin [202.9.46.218] 2023/3/13
Tanii durdsan zyils zuv l duu 1 talaasaa.nuguu talaasaa ogthon ch soliotoi tailbar bish.setgel zyin uhaand baidag niitleg tailbar.hysej,hyleegeed ,hicheegeed,helj yariad yr dynd hyrehgyi bol uur gazraas.uur hynees haij erelhiilj yavdag bh ni.bolohgyi bytehgyi bsn ch hyyhdee bodood nasaaraa 2 bienee yzej chadahgyi amidrah ni her zuv yum bol?esvel yu yunii duhand hyrelgyi bygdiig hayah..
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.116] 2023/3/13
энэ псдаа өөрийгөө л хичээвэл барав, араар тавилтын талаар хүнд сургааль айлдаад байхаар хүн биш.
12 | 6 Хариулах
U [66.181.186.205] 2023/9/30
Tiimuu yaasiin
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.162] 2023/11/21
Yag vnen ene muu golog bol ailiin awgai erguulsen lalriin batsaan
2 | 0 Хариулах