“Бүрэн Скор ЗМС” ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO27001:2013 стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажилладаг бөгөөд үүнийг дэлхийн 55 оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллага болох Энэтхэг улсын SIS Certifications Pvt. Ltd төлөөлөгч Дижитал Информэйшн ХХК аудит хийж, баталгаажууллаа.
Энэ талаар “Бүрэн Скор ЗМС” ХХК компанийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан хэлэхдээ: “Манай компани мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажилладгаа баталгаажуулж ISO 27001 сертификат авснаа та бүхэнд хуваалцахдаа таатай байна. Энэхүү сертификат нь бид харилцагчийнхаа хувийн нууц болон мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах үүрэг, хариуцлага, харилцагчдаа өгсөн амлалтын маань баталгаа юм.
Бид үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал үүнтэй холбоотой гарч болох эрсдэлийг маш нухацтай авч үздэг. Иймдээ ч ISO 27001 гэрчилгээ авсан нь мэдээллийн аюулгүй байдлын шилдэг туршлагыг хэрэгжүүлэхээр чин сэтгэлээсээ зорьж байгааг илтгэж буй чухал амжилт гэж үзэж байна.
Цаашид бид орчин үеийн технологид хөрөнгө оруулалт хийж, ажилчдадаа сургаж, кибер орчин дахь аюулгүй байдлын өндөр стандартыг хангаж, шинэ шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлсээр байх болно.” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!