XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр боллоо.
Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын даян аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий нар түрүү үзүүрт барилдав. Улсын заан Б.Бат-Өлзий улсын даян аварга Н.Батсуурийг давж, хоёр дахь удаагаа сар шинийн барилдаанд түрүүллээ.
Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай, Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!