ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сорьцын баталгаажилтад хамрагдаагүй мөнгөн аяга худалдаалж байжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-аас Цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжинд байрлах алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрүүдийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчид мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа.

Үнэт металл эдлэл үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид нь аливаа алт, мөнгөн эдлэл болон мөнгөн аягыг худалдаалахдаа сорьцын хяналтын баталгаажилт хийлгэж стандартын шаардлагад нийцсэн эсэхийг урьдчилан тодорхойлуулсны үндэс дээр тухайн бүтээгдэхүүний шинж чанарын талаар хэрэглэгчийн бодит мэдээлэл авах эрхийг хангах замаар худалдаалах ёстой.

Гэтэл сорьцын баталгаажилтад хамрагдаагүй мөнгөн аяга худалдаалж байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1-т “Худалдагч гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ нь заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т зааснаар мөнгөн торгууль ногдууллаа.

Хэрэглэгчид өөрийн хэрэгцээнд зориулан аливаа худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүнд баталгаажилт хийлгэж, чанарын шаардлага хангасан эсэх талаар үнэн, бодит мэдээлэл авах замаар сонголтоо зөв хийхийг ШӨХТГ-аас сэрэмжлүүлж байна.

Хуулийн заалт:

Зөрчлийн тухай хууль

10.2 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих

2.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Эх сурвалж: ШӨХТГ 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.47.3] 2023/2/16
Мөнгөн аяганууд амархан харладаг болчихсон.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.234] 2023/2/17
Агаарт байгаа хорт бодисоос болж харладаг. Хөдөө байсан цалин цагаан мөнгөн аягыг хотод авч ирээд хэдхэн хонуулахад л хав хар болж байна лээ.
0 | 0 Хариулах