"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбогдуулан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан болон оролцогчдын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн боловсон хүчнийг нээлттэй зохион байгуулж, мэргэжилтнүүдийг эхнээс нь томилж байна. Сонгон шалгаруулалтад давхардаагүй тоогоор 2,900, давхардсан тоогоор 3,400 гаруй иргэн бүртгүүлсэн. Үүнээс шалгалтад 2,084 хүн орох эрхтэй болж, 1,215 хүн ирж оролцсон. Нэг ажлын байр буюу удирдах албан тушаалын ахлах менежер, менежерийн байранд долоо орчим хүн ярилцлагын шалгалтад орохоор оноогдсон. Нийтдээ 434 хүн ярилцлагад орж хамгийн өндөр оноотой хүмүүс өнөөдөр ажлын байрандаа томилогдож байна.
Шалгалтын үйл ажиллагаанд төрөөс хяналт тавих байдлаар оролцсон, тестийг төрийн албаны зөвлөлийн шалгалтын программ дээр үндэслэж, хөндлөнгийн шалгалтын баг зохион байгуулж ажилласан. Ярилцлагын шалгалтыг Их, дээд сургууль, хувийн аж, ахуйн нэгж, Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүний нөөцийн мэргэшсэн байгууллага оролцсоноор онцгой болсон.
“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн:
Өнгөрсөн Пүрэв гарагт ярилцлага дуусаж, Баасан гарагт
Нээлттэй сонгон шалгаруулалт шударга явагдсан бөгөөд ямар нэг алдаа гарсан гэж үзэхгүй байна. Хэрэв сонгон шалгаруулалтын явцад эргэлзэж байвал бичлэг болон онооны дүгнэлтийн архивыг харж болно.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан: Ярилцлагын шатны сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын байранд зохион байгуулсан. Сорилын шалгалтад нийт 434 хүн бүртгүүлснээс 408 хүн оролцсон нь ирц 93.8%, оролцогчдын 58% нь эрэгтэй, 41.4% эмэгтэй байсан.
Нийт Монголын тэргүүлэх ААН-үүдийн удирдлагууд, хүний нөөц, МУИС, СЭЗИС, ТУА зэрэг Эрдэм шинжилгээний байгууллага, Төрийн удирдлагын байгууллага, Иргэний нийгмийн байгууллага, хүний нөөцөөр мэргэшсэн ТББ-ууд зэрэг 29 байгууллагын 37 хүн ярилцлагын шалгалт авахад гар бие оролцлоо. Ярилцлагын дундаж оноо 21.89 бол хамгийн багадаа 10, ихдээ 30 оноо авсан. Хазайлт 3.5 байгаа гэсэн мэдээллийг өгөв.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Шалгалтад идэвх зүтгэлтэй ажилласан байгууллагууддаа гүн талархлаа илэрхийлж байна. Ажлын хэсгээс хөдөлмөрийн хуулийн дагуу нийт орон тоо 88, нөөц найм байгаа.
Газрын ахлах менежерийн түр орон тоонд шалгарсан долоон хүний нэрийг ирүүлснээс
Хэлтсийн менежерийн долоон ажлын байранд
Үлдсэн ажлын байранд сонгох боломжтой гурван хүний нэр ирүүлсэн. Хоёр үе шатны шалгалтын нийлбэр оноогоор эхэнд жагссаныг нь томилно. Нийт шалгарсан хүмүүсийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх Газар хүргүүлээд зөрчил үүсээгүй нөхцөлд ажилдаа томилогдох тушаал нь гарах юм.
Сонгон шалгаруулалтад тэргүүлж, ашиг сонирхлын мэдүүлгээ өгөхөөр ирсэн шинэ менежерүүдийг дурдвал:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
79 СЭТГЭГДЭЛТЭЙ
|