Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орно

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлших ба цас орохгүй байна.

2023 оны хоёрдугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр: 

  • 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 7-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 8-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно.

Мөн салхи 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүсэх аж.