Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Гавал ба нүүрний ясны хугарлын мэс заслын төлбөрийн 85%-ийг даатгалаар хөнгөлнө

Т.Буяндэлгэр, iKon.mn
2023 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гавал ба нүүрний ясны хугарлын мэс заслын төлбөрийн 85%-ийг Эрүүл Мэндийн Даатгал(ЭМД)-ын сангаас хөнгөлнө.

Тодруулбал, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл(ЭМДҮЗ)-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор гавал ба нүүрний ясны хугарлын мэс заслын төлбөр тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 576 мянгаас 3.2 сая төгрөг байх бөгөөд үүний 85%-ийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.

Тухайлбал, мэс заслын нийт төлбөр 3,219,000 төгрөг болоход даатгалаас 2,736,150 төгрөг төлж, даатгуулагч нь 482,850 төгрөг төлөх юм.

Иймд даатгуулагчид ЭМД-аар тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээт Эрүүл Мэндийн Байгууллагуудыг Энд дарж харах боломжтой.

зураг
 

 

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар