Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Загварчлах сэтгэлгээ яагаад чухал вэ?

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 1 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Бизнесийн байгууллага болон хэрэглэгчийн уулзах цэг цахим орчин болсон өнөө үед үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, бизнесээ өргөжүүлэх, цахимаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах, мэдээллээ хамгийн төгс хэлбэрээр хүргэхэд “Вэбсайт” чухал.

Тэгвэл орчин үед веб дизайны хөгжил зөвхөн мэдээлэл хүргэх чиглэлээр хөгжүүлэхээс илүү тус вебийн хэрэглэгчтэй харилцах хэсэг буюу дизайн спринтийг чухалчлах болжээ.

Энэхүү жишгийг дагаад Siro брэнд нь Дизайн спринтийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна. Энэ нь “Google Design Thinking” болон “IBM Enterprise Design Thinking” аргачлалыг ашиглан веб дизайн бэлтгэх процесс юм.

“Google Design Thinking” аргачлал гэж юу вэ?

“Google Design thinking” аргачлал нь захиалагч талтай хамтран асуудлаа тодорхойлж ойлголтоо нэгтгэх, шийдлээ гаргах, шийдлийг туршихын тулд prototype загвараа гаргах, (Prototype- Дижитал бүтээгдэхүүний санааг цааснаас дижитал хэлбэрт шилжүүлэн турших процесс) зэрэг ердөө 3 алхамд багтаан хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн дизайны шийдэл бүхий дижитал бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ.

зураг
 

Google Design Thinking “3E алхам”

“Empathy”- Ойлгох: Захиалагчийн юу хүсэж буй талаар гүнзгий ойлголттой болж, шийдэхийг хүсэж буй асуудлаа хамтдаа тодорхойлно.

“Expansive thinking”- Өргөн хүрээгээр сэтгэх: Асуудлаа маш томоор харж багаараа “brainstorm” хийнэ. Ингэснээр боломжит шийдлүүдийг олон талаас харж, тохирсон шийдлийг сонгон хөгжүүлнэ.

“Experimentation”-Туршилтын үе: Өөрийн шийдлийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн туршихын тулд загвар ( Protoype) эсвэл цуврал загвар зохион бүтээнэ. Загвараа байнга туршин алдаа дутагдлыг илрүүлж, богино хугацаанд сайжруулалтын үйл явцыг тасралтгүй хэрэгжүүлнэ.

Дээрх аргачлалыг хэрэгжүүлэн Siro брэнд олон улсын стандартын дагуу бизнесийн онцлог, хэрэгцээ шаардлагад тулгуурлан оновчтой дизайны шийдлийг хөгжүүлж байна.


Холбогдох утас: 99012005, 99101004
Facebook: Siro
Хаяг: ХУД, 3-р хороо, Морьтон Цогцолбор

#Siro, #Siro_брэнд, #Сиро, #Вэб_дизайн, #Вэбсайт_хөгжүүлэлт, #Дизайн_спринт, #UXUI_дизайн, #UX_дизайн, #UI_дизайн, #Бүтээгдэхүүн_хөгжүүлэлт, #Дижитал_бүтээгдэхүүн, #Таван_Богд_Солюшнс

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.