ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Everything Everywhere All at Once” кино Оскарын шагналын хамгийн олон төрөлд нэр дэвшлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Америкийн Кино Урлагийн Академи 2023 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа.

Шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл болох “Everything Everywhere All at Once” кино энэ удаагийн наадамд хамгийн олон буюу 11 шагналын төрөлд нэр дэвшсэн байна.

Энэхүү бүтээлд татварын шалгалтад хамрагдаж байсан Хятад гаралтай Америк гэр бүл хүчирхэг хорон санаатантай хийх олон хэмжээст ертөнцийн тулаанд татагдан орж буйг дүрсэлдэг.

Өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн уг бүтээлийн дэлхийн зах зээлээс олсон орлого $100 саяыг даваад байгаа.

“Everything Everywhere All at Once” киноны дараа дайны сэдэвтэй Германы “All Quiet on the Western Front”, эмгэнэлт инээдмийн сэдэвтэй Ирландын “The Banshees of Inisherin” бүтээлүүд тус бүр есөн шагналын төрөлд нэр дэвшжээ.

Цар тахлын дараах кинотеатрын бизнесийн сэргэлтэд чухал нөлөө үзүүлсэн “Top Gun: Maverick”, “Avatar: The Way of Water” хит бүтээлүүд бас оны шилдэг киноны шагналд нэр дэвшицгээсэн байна.

Энэ төрөлд бас рокн роллын хааны намтар “Elvis”, Стивен Спилбэргийн “The Fabelmans”, Кэйт Бланшетын “Tár”, Каннын наадмын шагналт “Triangle of Sadness”, уран зохиолыг дэлгэцийн бүтээлд хувиргасан “Women Talking” кинонуудыг нэр дэвшүүлжээ.

“Everything Everywhere All at Once” киноны гол дүрийг бүтээсэн Мишель Иео энэ наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн анхны Ази гаралтай уран бүтээлч болсон байна.

Тэрбээр Оскарын хоёр удаагийн шагналт Кэйт Бланшеттай энэ төрөлд өрсөлдөх юм.

2023 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийн бүрэн жагсаалттай энд танилцах боломжтой.

95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т зохион байгуулагдана.

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.207] 2023/1/25
Үнэлгээ нь сайнгүй л харагдсандаа.
1 | 0 Хариулах
Latin49 [66.181.186.83] 2023/1/25
manai mongoliin kinochid uneheer muu shu yagaad ve gejuu argagui shd solongo gedeg hun kino urlagiin surguuliig dampuuruulsan yum chin mongoliin ali ch nairuulagch deer ochson neg l yumiig sursan ter n bogino hemjeenii kino hiiheer sian baidag gedeg oilgolt yum chaavaas yamar durak n bogino kino hiivel sain baidag geed zaagaad ugchihsun yum.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.29] 2023/1/25
Оскарт нэр дэвшсэн кинонуудыг монголчууд таашаадаггүй, тиймдээ ч оскарт нэр дэвших кино хийж чаддаггүй
4 | 0 Хариулах
Зочин [66.181.179.72] 2023/1/25
Ямар ч ойлгомжгүй тэнэг кино байсан
3 | 7 Хариулах
Зочин [66.181.179.51] 2023/1/25
бөөн мөнгө олчихсон байхад ойлгомжгүй байсан ч яахавдээ
4 | 2 Хариулах
Зочин [202.126.88.234] 2023/1/25
Манайх маш ойлгомжтой кинонууд хийдэг. Гадаадынхан ч үзээд тэдний сонирхдог кино биш гэдэг нь маш ойлгомжтой байдаг. Мэдээж жаахан содон учраас алга ташиж урам өгнө лдөө
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.246] 2023/1/25
Философийн өнгөцхөн мэдлэгтэй байхад л ойлгож болох кино байсан. Тэгхээр энэ кино биш чи л тэнэг болж таарлаадаа.
15 | 0 Хариулах
haha [119.67.58.177] 2023/1/28
tarhi chn bagadna
0 | 0 Хариулах
Uchrald amjilt husii [192.82.70.130] 2023/1/25
tsaashlaad iimerhuu baruunii elew eserguu medeelluudiig oruulhaa bolih heregtei shu. mongol mongolooroo baisan n goy shuu!
0 | 16 Хариулах
Зочин [103.26.194.246] 2023/1/25
It's a joke?? Xd
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.105] 2023/1/25
Барууны технологиор бүтсэн утас ашиглахаа боль. Барууны машин унахаа боль. Барууны юу ч битгий ашигла. Малынхаа захад жаргаж хэвт.
5 | 0 Хариулах
Зочин [192.82.86.157] 2023/1/25
muusain hujaanuud
1 | 7 Хариулах
Зочин [103.26.194.246] 2023/1/25
Ер нь бол дийлэнх олонх нь малайз жүжигчид тоглосон л доо
1 | 0 Хариулах
Зочин [192.82.86.157] 2023/1/25
erliizuud uurtai bnu
0 | 1 Хариулах
haha [119.67.58.177] 2023/1/28
teneg gulug
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.51] 2023/1/25
Энийг гаргачихгүйм байхдаа өргөө
1 | 1 Хариулах
Зочин [64.119.26.138] 2023/1/25
"Цар Тахалын дараах дэлхийн кино урлаг бизнесийг сэргээх, хэвийн хэмжээнд буцаан аваачих оролдлого бүхий Аватар, Топ Гун кинонууд" гэсэн нь маш зөв шүү. Тахал, хорио цээрийн шокноос дэлхий нийтээрээ хурдан гарахгүй бол Оросын Путин ба түүний нөхөд шиг солиорч эхэлцгээгээд чигээрээ галзуураад явчиж болохгүй.
4 | 5 Хариулах
Зочин [66.181.170.158] 2023/1/25
wtf are you babbling abt?
1 | 0 Хариулах