Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүд-Эрээн боомт зорчигч тээврээ нээснээс хойш КОВИД-19 халдварын тархалт тогтвортой байна"

Т.Буяндэлгэр, iKon.mn
2023 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Замын-Үүд-Эрээн боомтын авто замын зорчигч тээврийг энэ сарын 8-ны өдрөөс нээсэн.

Үүнтэй холбогдуулан КОВИД-19 халдварын тархалт ямар байгаа талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс тодрууллаа.

ХӨСҮТ-ийн эх сурвалж "Замын-Үүд боомтын хил нээхээс өмнө урьдчилан сэргийлэх ажиллагааг үр дүнтэй хийсний ачаар КОВИД-19 халдвар ерөнхийдөө буурсан үзүүлэлттэй байгаа. БНХАУ-д халдвар өндөр байгаа хэдий ч Цагаан сарын баярын үеэр хилээ хаадаг учраас манайд батлагдсан тохиолдол харьцангуй цөөн гарч байна. Өнгөрсөн долоо хоногт 23 тохиолдол бүртгэгдсэн

Сүүлийн үед КОВИД-19 халдвар мартагдаад хүмүүс оношлуулахгүй өнгөрч байгаа зүйл байхгүй. Шинжилгээ өгч байгаа хүмүүсийн тоо хэвийн байгаа. Өнгөрсөн долоо хоногт 4,000 гаруй хүн шинжилгээ өгсөн. Бүх цэгт түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байгаа.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай авч байгаагийн үндсэнд иргэд дэглэмдээ дасал болж, хэвшүүлж сурсан тул КОВИД-19 халдварын тархалт тогтвортой байна" гэлээ.

ХӨСҮТ-өөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хүрээнд:

  • Эрсдэлийн үнэлгээ хийж, хамтарч ажилладаг салбар хоорондын бүх байгууллагад үүрэг өгсөн,
  • Бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад албан тоотоор зөвлөмж хүргүүлсэн,
  • Хилийн боомттой аймгуудад тусгайлан нэмэлт албан тоот зөвлөмж өгсөн,
  • Баг гаргаж, газар дээр нь ажилласан зэрэг арга хэмжээ авчээ.