Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.
Уг барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл уналгүйгээр үзүүрлэв.
Ерөнхий цэц улсын харцага Д.Батболд "Хоёр бөхийн барилдааны үндсэн 20 минут, золгооны барьц авч барилдах 30 минут, идэвх санаачилга гаргах 10 минут дууссан. Ийнхүү цэцүүд хэлэлцээд хутгах, мордох, хавирах мэхний оролдлого хийсэн хэмээн улсын арслан Э.Оюунболдыг давуулах шийдвэр гаргалаа" гэв.
Их шөвгийн дөрөвт улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Н.Баярбаатар нар үлдсэн юм.
Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд анх удаа түрүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!