УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хууль судлаач Д.Ламжав "Манай улс системийн авлига руу гулсан орсон нь ойлгомжтой болсон. Ялангуяа сүүлийн үед хийсэн хурал, цуглаан үүнийг нотолж байна.
Гол буруутан нь засгийн эрхийн төлөө тэмцэж гарч ирсэн сүүлийн үеийн зоригтой залуус. Ийм байдалд хүрэхэд Үндсэн хууль нөлөөлсөн үү гэвэл би тийм гэж хэлнэ.
Өнөөдрийн хурлыг зоригтой бөгөөд задгай болно гэж төсөөлөөгүй учраас надад болгоомжлол төрж байна.
Энэ хэлэлцүүлэг өмнө болсон үл бүтэх явдлуудыг аргалж, нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хариуцлагаас хамгаалах чиглэлд явж магадгүй. Үүнээс болгоомжлох хэрэгтэй.
Хоёрын хооронд жижиг, сажиг асуудал сөхсөөр байгаад ярианаас өөр юмгүй үлдэх вий.
Ардын их хурлын депутат байсан хүний хувьд хэлэхэд, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хийж болох ёстой гэж үзэж байна. Ингэхдээ:
Олигтойхон, зоригтой алхам хийгээд нэр төртэй хоцрох хэрэгтэй байна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!