УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд согтуу оролцсон гэх мэдээлэл гараад байна.
Хэрвээ энэ нь үнэн бол тухайн гишүүнд ямар хариуцлага хүлээлгэх талаар УИХ-ын ёс зүйн асуудал хариуцсан байгууллагаас тодруулахад "Гишүүний ёс зүйн дүрэмд заасан хариуцлагыг хүлээнэ" гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал:
Харин Төрийн ордонд нэвтрэхэд юуг хориглодог талаар хуульд дараах байдлаар заажээ.
Тус хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага, харин хүн, хуулийн этгээд Эрүүгийн, Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
Төрийн албаны тухай хуульд зөрчлийн шинж байдлаас шалтгаалан дараах сахилгын шийтгэлийг ногдуулна хэмээн тусгасан байна. Тухайлбал, албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанаас халах зэргийг дурдсан байна. Гэвч энэхүү шийтгэлийг УИХ-ын гишүүн хүлээхгүй. Харин ёс зүйн дүрмээр шийдэх аж.
Өмнө нь мөн Төрийн ордонд хоёр гишүүн маргаж, нударга зөрүүлсэн мэдээлэл гарч байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!