Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлэв
Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан, Монгол Улсын аварга цолын хүндэтгэлийн барилдаан Дархан-Уул аймагт өчигдөр зохион байгуулагдлаа.
Хүчит 128 бөх барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх улсын арслан Ц.Бямба-Отгон Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангайгаар долоо даван түрүүллээ.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Тэргүүн Богд дэвжээний бөх улсын арслан Э.Батмагнай, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарлаа.
Энэхүү барилдаанд түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, үзүүрлэсэн бөхөд найман сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхөд тус бүр таван сая төгрөгийн шагнал өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



