Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрлийн нэгдсэн санг үүсгэхээр ажиллаж байна гэв

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл сонсож байна.

Ерөнхий сайдын мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулж байна. 

Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн хуулийн хүрээнд Зөвшөөрлийн нэгдсэн санг үүсгэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэн хуулийн этгээд зөвшөөрөл олгох, сунгах зэрэг бүхий л үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон.

Түүнчлэн хуулийн этгээдийн санхүү, татвар, нийгмийн даатгал зэрэгтэй холбоотой харилцааг e-mongolia системд холбож, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн Ebusiness платформыг энэ улиралд багтаан танилцуулна.

Дэлхийн аль ч өнцөг булан бүрээс компани нээж, татвар, нийгмийн даатгалаа төлөх боломж бүрдүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Цаашлаад уг платформоор дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ач холбогдолтой.

“Ухаалаг засаглал-2” төслийн хүрээнд бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр шинэчилнэ” гэж ярилаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/569418994620915