Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Малын тоогоор Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий, Сүхбаатар аймаг тэргүүлж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын хэмжээнд 2022 онд 71.1 сая толгой мал тоологдсон нь түүхэн дээд үзүүлэлт болсон. 

Энэ нь өмнөх оноосоо 5.6 хувиар өссөн дүн юм.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлж байна.

Мал тооллогын 2022 оны жилийн эцсийн дүнгээр тэргүүлсэн аймгууд нь Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий, Сүхбаатар. Эдгээр таван аймаг нийт 27 сая толгой мал тоолуулжээ. Тодруулбал,

  1. Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
  2. Архангай аймаг 5.9 сая толгой мал
  3. Төв аймаг 5.11 сая толгой мал
  4. Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
  5. Сүхбаатар аймаг 4.6 сая толгой малтай болжээ.

Нийт мал сүрэгт эзлэх хувийг авч үзвэл, хонь болон ямаа нийт сүргийн 84.8 хувийг эзэлж байна. Харин тэмээний тоо толгой өнгөрсөн оны эцэст 470,400 байсан нь нийт сүрэгт 0.7 хувийг эзэлж байна.