Мэргэжийн хямрал “Жи пи морган”-ийг нөхөн төлбөрт унагалаа
АНУ-ын тэргүүлэгч банкуудын нэг “Жи пи морган” сүүлийн хэдэн сар хуулийн маргаантай асуудалд орооцолдсоор байсан юм. Тэгвэл АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тус банкинд хийсэн шалтгалтаар мэргэжлийн үнэт цаасны хэрэг мандаж түүхэнд анх удаа хамгийн дээд хэмжээний торгууль болох 13 тэрбум ам.долларын өрөнд унаж мэдэхээр байна. 2007 оноос банкны системд моргэж барьцаалсан үнэт цаасны хямрал нүүрлээд байна.
Өнгөрсөн сард л гэхэд “Жи пи морган”-ыхан “Лондонгийн халим” хэмээн алдаршсан үнэт цаасны арилжаалагч Бруно Иксилтэй холбоотой хэд хэдэн хэргийн улмаас нэг тэрбум ам.доллараар торгуулж байв. “Уолл Стрийт” сэтгүүлийн мэдээлж буйгаар “Жи пи морган” болон Хууль зүйн яамны хоорондох урьдчилсан хэлэлцээрээр торгуульд 13 тэрбум ам.доллар төлөх магадлалтай байна.
Төгрөг дэлхийн хамгийн сул валют боллоо
“Дэлхийн хамгийн сул валютаар төгрөг тодорлоо” хэмээн “Блүүмберг” мэдээлэв. Төгрөгийн ханшийн уналт есдүгээр сард 1728 төгрөгт хүрээд байсан билээ.
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Б.Бернанке өнгөрсөн тавдугаар сарын 22-нд бондын худалдан авалтаа цэгцэлнэ хэмээн мэдэгдсэнээс хойш төгрөгийн ханш 14 хувиар буурчээ.
Холбооны нөөцийн сангаас эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зарцуулах мөнгөний хэмжээгээ бууруулж, өндөр өгөөжтэй хөрөнгийн худалдаагаа багасгахаар ийн зарласан нь хөгжиж буй жижиг улсуудын үндэсний мөнгөн тэмдэгтэд цохилт болжээ. Энэ онд нүүрсний үнэ 15 хувиар унасан нь Монголын гол экспорт болсон нүүрсний худалдааны орлогыг 47 хувиар бууруулж, гадаадын хөрөнгө оруулалт 46 хувиар унасан зэрэг нь хоёул төгрөгийг шалдаа буухад хангалттай байв.
Оффшор бүсүүд мэдээллээ анх удаа ил болгов
Өнгөрсөн долоо хоногт Кайманы арлуудын засаг захиргаанаас илүү их мэдээллийг нээлттэй болгох тухайгаа АНУ-ын татварын албаны хүмүүст мэдээлжээ. Их Британийн Виржин арлуудын мэдээлж буйгаар тэд АНУ-ын засаг захиргаатай хэлэлцэж, татварын яриа эхлүүлж байгаа юм. Учир нь эдгээр аралтай холбоотой татвараас зайлсхийсэн талаарх гомдол тасрахгүй байгаа юм. Иймээс тэдгээр арлын банкуудад данс эзэмшиж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээс татвар авах хуулийг санаачлах талаар ч яригдаж эхэлжээ.
Японы өр ДНБ-ийх нь 230 хувьд хүрчээ
Дэлхийн гурав дахь том эдийн засгийг эзэгнэж буй самурай нарын хувьд одоо л санхүүгийн нар гийх боломж гарах нь бололтой. “Бодлого тодорхойлогчдын хандлага илүү өөдрөг, найдвар дүүрэн байна. Энэ зуур Японы Засгийн газар худалдааны татварыг нэмэг-дүүлэх гэж байна гэсэн мэдээлэл бий. Одоогоор энэхүү татвар нь таван хувьтай байдаг юм байна.
Харин Засгийн газар 2015 он гэхэд энэ татварыг 10 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Наран улсын удирдагчдын одоогийн гол зорилт нь Засгийн газрын өндөр хэмжээнд тулсан өрийг багасгах явдал болоод байна. Одоогоор тус улсын өр ДНБ-ийнх нь 230 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ бол үйлдвэржсэн орнууд дундаа хамгийн өндөр хэмжээнд тооцогдох дүн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!