Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ үеийнхний сонголт - PRO+ лактозгүй сүү, болгар тараг

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 12 сарын 22
Сурталчилгаа

Дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь сүүн дэх чихрийг задалж чаддаггүй буюу лактоз үл тэвчих эмгэгтэй байдаг. Манай Монголчуудын хувьд ч, ялангуяа хүүхэд залуусын дунд сүү ууж чаддаггүй, харшилтай, сүү болон сүүтэй зайрмаг идсэний дараа гүйлгэдэг, мушгиулж өвддөг, дотор муухайрдаг зэрэг шалтгаанаар сүүнээс татгалздаг хэрэглэгчид олон байдаг. Гэтэл манай улс шиг эрс тэс, хатуу ширүүн  уур амьсгалтай оронд өвлийн урт, хахир хаврыг эрүүл давах, дархлаагаа дэмжих хамгийн гол эх үүсвэр нь сүү, сүүн бүтээгдэхүүн юм.

Харин АПУ Дэйри - Монгол сүүний үйлдвэр хэрэглэгчдийнхээ энэ асуудлыг бүрэн шийдэх лактоз агуулаагүй PRO+ сүүг дотоодын зах зээлд анх удаа худалдаанд гаргаж эхлээд байна.

зураг
 

Лактозгүй Pro+ сүү олон хүний эрүүл мэндийн асуудлыг шийдсэн, шинэ залуу үеийнхний хүлээж, хайж байсан бүтээгдэхүүн учраас дэлгүүрийн лангуун дээр очсон даруйдаа хурдан борлогдож, эрэлт ихтэй байна.

Импортын ижил нэр төрлийн бүтээгдэхүүнийг бүрэн орлох төдийгүй үнийн хувьд 50% хямд энэхүү бүтээгдэхүүн, залуу үеийг эрүүл чийрэг, эрч хүчтэй байж кальц, амин дэмийн дутагдалд орохоос бүрэн сэргийлнэ.

Lactose free PRO+ сүүний тослогийн хэмжээ 3,2% бөгөөд найрлагадаа үнээний цэвэр сүү мөн лактаза агуулсан. Лактаза нь сүүний сахар буюу лактозыг задалж, биед шингэх хэлбэрт шилжүүлдэг фермент учраас биед ямар ч сөрөг нөлөө, зовуурь илрэхгүй, бүрэн шингэнэ. Энгийн сүүтэй адил шууд уухаас гадна сүүтэй цай, кофенд хэрэглэхэд тохиромжтой.

зураг
 

Болгар иогурт – Урт наслахын нууц

Pro+ нэрийн тараг ч мөн тун онцгой  бүтээгдэхүүн бөгөөд Болгарын уламжлалт иогуртын хөрөнгөөр бүрсэн,  Lactobacillus Bulgaricus гэх ашигтай бактерийг агуулсан юм. Lactobacillus Bulgaricus нь хоол боловсруулах замын ашигтай бичил биетүүдийн үндсэн бүрэлдэхүүн төдийгүй тус бичил биетийг гэдэсний хэвийн микрофлорыг дэмжих зорилгоор зарим төрлийн пробиотик бэлдмэл хэлбэрээр ч хэрэглэдэг байна.  

Урт наслалтын нууц Болгар иогурт PRO+ тараг нь хоол боловсруулах замын үйл ажиллагааг сайжруулснаар олон төрлийн өвчний эрсдэлийг бууруулдаг.

Ийнхүү эрүүл мэндийн асуудалтай, лактоз үл тэвчилтэй шинэ үеийн хэрэглэгчдэд эмээх зүйлгүйгээр сүүний тансаг амтыг мэдрүүлж, үр өгөөжийг нь хүртэх дээд зэрэглэлийн сүүн бүтээгдэхүүн бидний өдөр тутмын амьдралд орж ирж байна. Энэ нь зорилтот хэрэглэгчдийнхээ хувьд зүгээр бүтээгдэхүүн биш эрүүл мэндэд нь ирээдүйд нь оруулж байгаа үнэтэй хөрөнгө оруулалт, улс орны ирээдүйд ч эрүүл, шинэ залуу үеийг бэлтгэхэд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр юм.

Учир нь эрүүл иргэнтэй улсын ирээдүй илүү гэрэлтэй байдаг. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.