Шинэхэн сайхан дээлээ өмсөж, идээ ундааны дээдээ бэлдэн, монгол хүн бүр сар шинийн баяраа аз жаргал, хүндлэл дүүрэн угтдаг билээ. “Өв” брэндийн сар шинийн коллекцын дараагийн цувралуудыг санал болгож байна.
Нарийн нандин оёдол, хатгамал, өнгө хээний донжтой хослол, чимэг зүүсгэлийн төгс нийцэмж, чамин тансаг шүрэн хэлхээснүүд, ханцуй, хормойн гайхалтай хийц, урлаач, оёдолчдын уран ухаанаа гарган, сэтгэл зүрхээ зориулан шагласан, шинэхэн “Өв” бүтээлүүд монгол бүсгүйчүүдийн үзэсгэлэн гоог улам бүр тодотгох болно.
Монгол эр хүний хийморь сүлдийг өргөн тэтгэж, царай төрх, бие галбирыг сайхан харагдуулах гоёлууд энэ цуглуулгад багтжээ.
Танилцуулж буй энэхүү цуглуулгад тод улаан, ягаан, шар, ногоон, хар, хар хөх, хөх, усан цэнхэр зэрэг үндсэн өнгөнүүд зонхилох бөгөөд өөртөө итгэх итгэлтэй, бие даасан хүчирхэг дүр төрхийг тань бүрдүүлнэ.
Сайхан дээл таныг сайхан харагдуулаад зогсохгүй ижий аавдаа, ихэс дээдэстээ үзүүлэх эрхэм дээд хүндлэл байх болно. “Өв” брэндийн шинэхэн дээлийг өмссөн бүсгүй бүр ялдам гоёмсог хэр нь ээ хүчирхэг, хүндэлмээр, хайрламаар тансаг нандин харагдах ба өмссөн бүсгүй бүрд энэ онцгой мэдрэмжийг өгөх болно.
Салбар дэлгүүр:
📍 Салбар 1: Улаанбаатар их дэлгүүрийн 4-р давхар
📍 Салбар 2: Жэммолл худалдааны төвийн 3-р давхар
📍 Салбар 3: Зайсан SKYWING center-ийн 3 давхар
📍 Салбар 4: Емарт худалдааны төв Хан-Уул, Чингис салбар
☎️ Дэлгэрэнгүй мэдээлэл авах, захиалга өгөх утас: 7222-5225
Facebook: www.facebook.com/UVMongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!