ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхдалай: Мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг метроны шинэчилсэн ТЭЗҮ-д тусгаж, энэ сард эцэслэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар метро төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны мэргэжлийн зөвлөл, Зам Тээврийн Яамны төмөр замын асуудал хариуцсан мэргэжлийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлжээ.

Энэ талаар метро төслийн захирал Т.Мөнхдалай "2024 оны долдугаар сарын 5-нд метроны зөвлөх үйлчилгээний тендерт шалгарсан БНСУ-ын "Dohwa Engineering" компанитай гэрээ байгуулж, ажлаа эхэлснээс хойш долоон сар гаруй болж байна. Энэ хугацаанд 2013 онд ЖАЙКА-ийн хийсэн Улаанбаатар метроны ТЭЗҮ-ийг иж бүрнээр нь шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ. Ингэхдээ зургаан суурь судалгааг хийсэн. Тодруулбал метроны трассын дагуу 42 цэгт 500 метр тутамд нэг цэгт 30 метр хүртэлх геологийн гүн өрөмдлөг хийж, хөрсний дээжийг авч суурь шинжилгээг хийлээ.

Гидрогеологи, байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ, зорчилт хөдөлгөөний судалгаанууд болон иргэд метрог ирээдүйд хэрэглэх төлөв байдлын судалгааг иж бүрнээр гүйцэтгэлээ. Эдгээр судалгааг үндэслэн дата анализ хийж 2013 онд хийгдсэн ТЭЗҮ-ийг шинэчилсэн юм. 

Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг энэ сарын 5, 6-нд Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны мэргэжлийн зөвлөл, Зам Тээврийн Яамны төмөр замын асуудал хариуцсан мэргэжлийн дэд зөвлөлөөр хэлэлцүүллээ. Хоёр өдрийн хугацаанд дотоодын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмж, шүүмжлэлийг сонсож санал солилцсон юм. Мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг метроны шинэчилсэн ТЭЗҮ-д тусгаж, хоёрдугаар сард багтааж метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг эцэслэнэ" гэж мэдээллээ.

Анх метрог 14 өртөөтэйгөөр төлөвлөж байсан бол 15 болгож нэмэгдүүлсэн бол метроны өртөө хоорондын зайг дунджаар 1.3 км байхаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.92.167] 2025/2/10
Тэр Мөнхдалай гэдэг нөхөрийг ажлаас нь хал.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.198] 2025/2/8
Метро нь хөрөнгө оруулалт өндөртэй ч алсдаа хэрэгтэй, байдал эвгүйтхэд ядахдаа л хоргодох байр ш дээ, харин тэр авто замтай нэг түвшинд явах трамвай энэ тэр ч мэдэхгүй, гацаан дээр гацаа л болох байхаа даа, тэр дүүжин тээвэр бол бүр нийтийн тээвэр ч биш, харин Богд уул руу дүүжин тээвэр тавьчихвал аялал жуулчлалд ч алхдаг, зугаалдаг улсад ч нэмэртэй байж болох
2 | 0 Хариулах
Зочин [103.57.92.37] 2025/2/8
Метрог дэмжинээ, харин тэр трамвайг дэмжихгүй.
2 | 1 Хариулах
Иргэн [202.126.89.97] 2025/2/8
Энэ тархи толгой нь эргэчихсэн новшнууд одоо боль..Метро цаашаа байгуулах зам нэгэнт эхэлсэн...Х.Нямбаатарыг харин энэ дээр нь дэмжинэ..Харин машины ноймор шогийн гарт орсон ыг дэмжихгүй..энэ номерын асуудлыг цэгцлэх ажил хийх боломж байгаа яагаад хийхгүй байгаа юм бол анхаарал татаж бна шүү..
1 | 2 Хариулах
Зочин [66.181.189.39] 2025/2/8
Иргэд нь хүртэл эргүү болжээ. Нян Бактерович хэзээ ч метроны ард гарахгүй. Хүрэлсүх тэр Газрын тосны үйлдвэр ээ цэгцлээчээ. Их ч гударлаа.
1 | 0 Хариулах
Зочин [172.59.188.226] 2025/2/8
Barigdsan hoino ni itgie 8 jiliin umnu ehelsen neftiin vildwer ni bvten barigdaad duusah munguur 21 hen huwtai yawj bn darhnii zam ni 10 jil bolloo bvren duusaagvi l bas
1 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.90.3] 2025/2/8
МАН ӨВГӨН би их баярлав. Монгол улс мандан бадарч байна. МАН л Монголыг аварна хүүхдүүд минь
0 | 4 Хариулах
Зочин [203.91.115.39] 2025/2/8
zail
1 | 0 Хариулах
ХҮРЭЛСҮХ + ОЮУН-ЭРДЭНЭ [202.126.90.235] 2025/2/8
Төрсөн эмэгтэй эв эрүүл сав сауул байхад огцорсон одоо 6 хүн гэр бүлээрээ үхчихээд бна. Элэг нь эмтэрч зүрх нь шимширч хэцүүдэж байгаа, огцроод зогсохгүй амиа хорлох байхаа
6 | 0 Хариулах
Зам дагуу оршин суугч [202.126.90.197] 2025/2/8
Цонхон доогуур явуулж тэнэгтэвдээ далд л хийгээрээ 5шараас 1хорооллоо
1 | 0 Хариулах
Зочин [172.59.189.126] 2025/2/8
100 huwi gazar dooguur gsn
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.191] 2025/2/8
Unen bol saixan baina. Itgexed xetsuu dee
0 | 0 Хариулах
WTF [202.126.90.193] 2025/2/8
энэ метрог улаанбаатарт барьж байхаар нийслэлээ нүүлгээд, хүн улаанбаатарын хүн амын тоог багасгах талаар арга хэмжээ аваачээ??? Улаанбаатарын одоо байгаа байрлал, дэд бүтэц чинь угаасаа хог болцон, өшөө олон хүн амдарвал даацаа дийлэхгүй шүү дээ? метронд ингэж хамаг мөнгөө үрж байхаар тэр хөшгийн хөндийн дагуул хотоо ядаж хурдан хөгжүүлээд тийцшээгээ хүн амын төвлөрөл үүсгээчээ! тэнд чинь дулааны станц, цахилгааны дэд бүтэц, хурдны зам гээд бэлээхэн сайхан газар байхад. ядаж нисэхэд ажилдаг ажилчдийг тэндээ орон сууцтай болгоод, бас хүүхдийн цэцэрлэг сургуулийн бариад өгвөл хэн ч тэнд амьдрана шүү дээ! цэвэр агаартай, эрүүл газар
5 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.90.3] 2025/2/8
Тэнэг хүү байна
1 | 2 Хариулах
Зочин [66.181.176.220] 2025/2/8
метро нээлт болоход дэлхийгээр нэг шившиг болно, харж байгаарай. имарт, абсолютын нээлтэн дээр яадаг ард түмэн билээ. тэгээд метро барьчихаар уб-аас салахгүй нөгөө хөдөөнийхөн
0 | 0 Хариулах
WTF [202.126.90.193] 2025/2/8
ene metrog barih geseer baital dor hayj 20 jil bolno. harj l baigaarai. 20 jiliin daraa gehed nuguu metro ni hotsrogdood nisdeg taxi tai boltson baih biz
3 | 0 Хариулах
йыб [180.149.80.134, 147.161.197.91] 2025/2/10
Яг тэгнэ. Угаасаа том төсөл хүссэн хүсээгүй хоцордог. Дээрээс нь манай засаг төр дундуур нь олон арав огцорно, байгуудагдана, төслийнх нь төсөв мөнгө байн байн хэтэрнэ, төслийн улсууд идээчин уугаачинаараа цоллогдоно, барьж байгаа барилгын компани, тэр төсөл удирдах компани аа ч муулна. Тэгээд нэгэнт эхлүүлцэн юм чинь ёстой 10 - 20 жилийн дараа баригдвал баригдах л байх. Тэр анхын дизайн, хүчин чадал нь хоцрогдоод суухад ч хэцүү суухгүй байх ч хэцүү юм болсон байх вий. Яг манай шинэ нисэх буудал шиг. Харин хугацаандаа хурдан бариад дуусгачихвал ёстой Нямбаатарыг шүтэе, сонгуульд нь ч үнэгүй явж өгөе.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.74] 2025/2/8
Метротой болчих байх шүү. Эрчээрээ явчихаасай🙏
3 | 5 Хариулах
Зочин [202.126.90.235] 2025/2/8
Хийдэг ажил нь их л Сонсгол хийдэг л ЗГ тай даа. үр дүн гардаггүй.
3 | 1 Хариулах
WTF [202.126.90.193] 2025/2/8
яаг үнэн. сонсгол хийгээд үр дүн байхгүй. худлаа баахан ярьж цаг үрсэн ажил хийдэг арчаагүй гарууд
2 | 0 Хариулах