Төрийн ордонд болж буй нүүрсний асуудалтай холбоотой Ерөнхий хяналтын нээлттэй сонсголын үеэр жагсагчдын төлөөлөл шаардлагаа сонсгол даргалагчид хүргүүллээ.
Залуус "УИХ-аас өнөөдөр нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол товлогдсон.
Гэвч зохион байгуулалт нийтийн сонсголын тухай хуульд заасан "Нийтийн сонсгол нь төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад оршино" гэсэн зарчимд нийцсэнгүй. Сонсгол даргалагч УИХ-ын гишүүн С.Чинзориг сонсголын нэр бүхий албан тушаалтнуудыг хаалттай хүрээнд иргэдийн оролцоогүйгээр эхлүүлэхийг завдав.
Гэтэл сонсголд бүртгүүлсэн иргэд төрийн ордонд нэвтэрч чадаагүй. Төрийн ордны жанжин Сүхбаатар танхимд зөвхөн УИХ-ын гишүүд, дарга нар нэр заасан ширээнд суусан байдалтайгаар цөөн хэдэн иргэдийг Их эзэн Чингис хааны танхимд тусгаарлан хурлыг эхлүүлэх гэсэнд иргэд бид бухимдаж байна.
Хурлыг танхимд зохион байгуулан тал бүрийн оролцоог хангаж өргөтгөсөн байдлаар хийхийг шаардсан. Ийнхүү хурлын зохион байгуулалтад иргэдийн саналаар өөрчлөлт орж Их танхимд зохион байгуулахаар болсон тул сонсголын хөтөлбөр болон хурлын дэг, зохион байгуулалтын шилжилтэд дараах өөрчлөлтийг оруулахыг залуучууд бид шаардаж байна.
Үүний дараа УИХ-ын гишүүн, Сонсгол даргалагч С.Чинзоригт албан бичгээ гардууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!