Олон улсын санхүүгийн салбарын нэр хүнд, чиг хандлагыг тодорхойлогч Global Banking & Finance review сэтгүүлээс дэлхийн шилдэг санхүүгийн байгууллагуудыг шалгаруулахдаа Монгол Улсын Хамгийн хурдтай өсөлттэй даатгалын компаниар Хаан Даатгалыг тодруулсан байна.
Шилдгүүдийг шалгаруулахад санхүүгийн салбарын шинжээчид, томоохон корпорацын удирдлагууд, технологийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд 2021 оны санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэл, нэр хүнд, засаглал, дижитал шилжилт дэх манлайлал зэрэг шалгууруудыг авч үзсэний дээр 2022 оны эхний улирлын үйл явдлыг ч харгалзан үзсэн байна.
Global Banking & Finance review сэтгүүл нь дэлхийн 200 гаруй орны 3.3 сая орчим уншигчдад хэвлэмэл болон дижитал сувгаар хүрч, банк, санхүүгийн болон томоохон бизнесийн байгууллагуудын голлох удирдлагуудад шийдвэр гаргахад нь чухал нөлөө үзүүлдэг юм.
Ташрамд дурдахад Хаан Даатгал компанийн 10 жилийн ой энэ жил болж байгаа бөгөөд үе үеийн ажиллагсад, хамтрагч, харилцагч нарт баяр хүргэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!