ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Авлигын мөнгөөр Лондон хотод худалдан авсан ₮4.3 тэрбумын байрыг Монгол Улсад буцаан авчирсныг зарахгүй, 5,000 паундаар түрээсэлнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн нэрийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж байна.

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал "Монгол Улсад төрийн өмчит компаниудтай холбоотой хулгай дээрэм их гарч байна. Хохирол нь ч их байгаа. Энэ бол яаралтай засах ёстой зүйл. 

Мөн улс төрийн намын санхүүжилтийн асуудал, тендер шахаа сүүлийн үед хэрээс хэтэрч байна.

АТГ-ын мөрдөн шалгасан хэргийн шүүхээр шийдвэрлэлт 2017 оноос хойш жил тутам нэмэгдэж байгаа. Үүнтэй зэрэгцэн авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэлт мөн эрс нэмэгдсэн. 2021 онд 96.2 тэрбум төгрөг байсан бол 2022 онд өнөөдрийн байдлаар 2.3 их наяд төгрөгийн хохирлыг АТГ мөрдөн байцаалтын шатанд төлүүлж улсад буцаан олгосон.

Авлигын мөнгөөр Лондон хотод худалдан авсан 4.3 тэрбум төгрөгийн байрыг Монгол Улсад буцаан авчирсан. Гэхдээ энэ байрыг зарахгүй, харин 5,000 паундаар түрээслээд, энэ мөнгөөр Эрдэнэт хотын асрамжийн газрын хүүхдүүдийн англи хэлний сургалтад зарцуулах болсон. Үүнээс гадна АТГ-ын ажлын үр дүнд автомашины азын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж, орлогоор нь олон улсын тэмцээн уралдаанд оролцох хүүхдүүдийг дэмжиж байгаа.

2.3 их наяд төгрөг улсад буцаан төлөгдөж байгаа нь сайшаалтай боловч энэ нь манай улс оронд томоохон реформ хийхийг шаардаж байгааг илтгэж байна" гэлээ.

Шууд үзэх:
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [59.153.113.246] 2022/12/28
Зараад мөнгийг нь оруулж ирээд улсын өрнөөс дарах хэрэгтэй байна. Шинээр төрсөн хүүхэд бүр 30 сая төгрөгний өртэй гээд бодохоор өр зүрх өвдөөд байх юм.Эсвэл иргэдийнхээ зээлийг нэг удаадаа дарах хэрэгтэй. Энэ нь өрх айл эргээд улс оронд эдийн засгийн хувьд ашигтай юм.
0 | 0 Хариулах
Зочин [125.14.64.128] 2022/12/28
temtseh gzr uuro avilgad avtsan bh ued gdg ni uu
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.97] 2022/12/18
Яахаараа эрдэнэт гэж балайнууд
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.108] 2022/12/16
АТГ буруу, зараад мөнгийг нь оруулж ирэх хэрэгтэй, элчин, дарга нарын ашиглах бас нэг луйвар болно. Танай байгууллагын эрх, үүрэг ч биш шүү
1 | 0 Хариулах
Зочин [192.82.76.239] 2022/12/16
хэний байр вэ хэлээч
2 | 0 Хариулах
Ха [139.5.217.9] 2022/12/16
Авилгалтай тэмцэх төрийн байгууллага яаагаад байр түрээслэнэ гэж түрээслэгч байгуулага болсон юмуу
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.173] 2022/12/16
Лондонд байртай олон хулгайч бгаа, Дорлигжаваас эхлээд, Эрдэнэтийн үе, үеийн боссууд бүгд байртай шүү сайн шалгаарай Хураагдсан гадаадад бгаа байр савыг хэрхэн зарцуулах талаар ард түмний оролцоотой зөв шийдвэрлэх журам байх хэрэгтэй. Энэ бол ард тзмний боломжийг хулгайлсан хулгай учир ард түмэн оролцох эрхтэй, дахин өөр хулгайч завших боломж олгож болохгүй. АТГ аж ахуйн ажил хийж, үндсэн ажлаасаа хөндийрөх үндэслэл байх ёсгүй, ашиг сонирхолын зөрчил үүссэн ба.
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.81] 2022/12/16
АТГ гэдэг нь наймаа аж ахуйн ажиллагаа явуулдаг газар уу, дуудлага худалдаа, түрээс ч гэх шиг. Эрдэнэт, Өмнөговийнхон болноо.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.70] 2022/12/16
Худлаа !!!!!! ЗГ.удирдлагууд солигдоно түрээслэх нэрээр он жил өнгөрөөж байгаад эрх мэдэлтэй нэг нь хувьдаа өмчлөөд авна. Иймэрхүү дүр зураг олон бий шүү дээ .Ард түмнийг хууран мэхэлж ханахгүй юм аа!!!!!!!
3 | 1 Хариулах
Lavlaa [203.91.115.50] 2022/12/16
Бас нэг эзэнгүй өмч түрээслэх нэрээр эхлэж байснаа дарга нар очиж амарч тарвалздаг байр тэгээд эцэст нь актлуулаад хэн нэг нь ЭЗЭН болно
6 | 0 Хариулах
Зочин [202.179.24.151] 2022/12/15
Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр бариад хувьд авсан бна гээд байсан бүсийн оношлогооны төвийн асуудал юу болсон бэ? Шадар сайд төрд авна гээд байсан.
2 | 0 Хариулах
Ариунаа [59.153.112.89] 2022/12/15
Яагаад зарахгүы бгаа юм бээ.түрээслүүлээд хэзээ өртөгөө төлж дуусгах гэж вээ.ёстой чонын амнаас гараад барын аманд орчивуудаа.
3 | 0 Хариулах
МАН АТГ [202.179.25.55] 2022/12/15
ЯАНАА ТАТАН БУУ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.49] 2022/12/15
Юун хэдэн тэрбумын хөрөнгияг, түрээслүүлнэ гэж, тэр дундаа ганц Эрдэнэт хотын мөн хүүхдэд зсрцуулах ийм онигдой яриад л идэж эхлэдэг. Нэг хотын хүүхдийн асаргаанд, дээр нь хяналт байхгүй. Үүнийг хэн шийдээд, хэн зарцуулаад байгаа юм.
3 | 0 Хариулах
Иргэн Од [49.106.80.27] 2022/12/15
Шууд зараад хэрэгтэй газар буюу автобусны буудалд дулаан хүлээлтийн өрөө баривал таарна
1 | 0 Хариулах
Лондонд түрээслэнэ гэж юу гэсэн үг вэ ямар хяналтт [202.55.188.99] 2022/12/15
Лондонд байр түрээслэх гэж яг юу гэсэн үг вэ ямар хяналттайгаар яаж түрээсэлдэг гэж аймар юм ярих юм.Зүгээр буцаад дуудлага худалдаагаар нь зараад Монголдоо Хүүхдийн томоохон эмнэлэг баримаар байна ш дээ новш юм даа...
4 | 0 Хариулах
Зочин [192.82.65.181] 2022/12/14
Аж үйлдвэр байгуулаач ээ
4 | 0 Хариулах
Зочин [192.82.74.251] 2022/12/14
Бас наймаачин
0 | 0 Хариулах
Уншигч [192.82.78.31] 2022/12/14
Сайн ажиллаарай, аятайхан шударга залуус шиг харагдаад байгаа шүү, амжилт.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.21.69] 2022/12/14
лондонд байгаа хураагдсан гэх үл хөдлөхөө зарж мөнгөө оруулж ирээч өнчин хүүхэдүүдэд зориулж байна ч гэх шиг хэнийг хуураад байгаа юум удахгүй тэр үл хөдлөх хөрөнгө сураггүй болж нөгөө алдарт сү. Батболд буцаагаад авах санаатай дуулиан шуугаан намжихыг хүлээгээд отож байгаа биз
2 | 0 Хариулах
Irgen [185.12.128.148] 2022/12/14
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Улам-Өрнөхийг шалгаач ээ. Сарангэрэлийн хүү болохоор шалгахгүй бга юм уу. Их идэж уусан хүн шдээ. Хуулийн дарга нь Буяндэлгэр түүний эхнэр Болормаа нь нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга олон жил хийсэн баахан авилга авсан. Хэнтийд тусгай хамгаалалттай Тосон хулстайд 500 гаран үхэр тэжээж бгаан билээ. Худлаа нутгийн иргэний нэр дээр бүртгэд
3 | 0 Хариулах
Зочин [192.82.65.148] 2022/12/14
Яаагаад ганц Эрдэнэтийн хүүхдүүдэд зарцуулдын тэр байрны түрээсийн мөнгийг ????? Бусад аймгийн хүүхдүүд яахы?
2 | 1 Хариулах
Зочин [43.228.129.4] 2022/12/14
Монголын иөр түрээслүүлэгч болжээ хахаха
2 | 0 Хариулах
zochin [64.119.22.19] 2022/12/14
hulgaich nar turd garahaar ingej balarch baina. namuudaas edgeer hulgaich nariig devshuuldeg.
1 | 0 Хариулах
Зочин [166.194.132.55] 2022/12/14
Medeej
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.49] 2022/12/13
төрийн өмчид хяналт гэж нэг юм байсан даа
2 | 0 Хариулах
ТА нар минь [103.161.242.121] 2022/12/13
Л гэрэл гэгээ болж.. намдаа захирагдахгүй мэдээллээ ил болгочихвол .. бид үхтлээ дэмжих болно.. энэ их баялагтай байж ядуу амьдрах ёстой гэж үү !!!. ядаж өргүй улстай байж.. хүссэн цагт нь цалинг нь нэмдэг байхад л хангалттайшд .. илүү зүйл хэрэггүй ээ..
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.46] 2022/12/13
Төрийн өмч гэдэг чинь эзэнгүй юм даргын мэдэлд байдаг дарга нар нь хулгай хийж болдог л гэсэн үг шд.
1 | 0 Хариулах
зочин [66.181.189.169] 2022/12/13
Ерөнхий сайд шүгэл үлээсэний хүчинд зарим хэрэгүүд ил гарч байгаа юм бна
3 | 0 Хариулах
Paвcaл [172.56.104.37] 2022/12/14
Данх биш ээ. Гадны байгууллага анх Xятaд Монгол 2-ын нүүрсний тоог зөрөөтэй байгааг мэдээлсэн. Дараа нь Доржханд Данх нар үүнийг нь ашиглаад өрсөлдөгчөө намнах гэсэн нуухаа авах гээд нүдээ сохлох шахуу юм болоод өөрөө орооцолдох гээд сууж байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.102.226] 2022/12/13
АТГ сайн ажиллаж байгаа шүү. Улс төрчид өөрсдийн хэргээ хууль хяналтын байгууллага сайн ажиллаагүй гэсэн шалтгаанаар өөрсдөөсөө бурууг холдуулж байна.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.72.242] 2022/12/13
Одоогоор ~ Одоогоор
0 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/12/13
Naad zavaarsan iumnuudiinhaa uchiriig oloh heregtei. Yaaraltai.
2 | 0 Хариулах
Зочин [183.177.97.14] 2022/12/13
Төрд өмч байвал альч намын хулгайчид идэж ууна, тиймээс бүгийг нь иргэдэд хувьаа болгож тараа, хувьчил.
1 | 0 Хариулах
иргэн [62.55.205.86] 2022/12/13
Төрийн өмчийг хамгаал гээд та нарыг гахай шиг бордоод суулгаж байгаа биз дээ, энэ яасан эргүү [хориотой үг] вэ, ийм хачин дүлзэн маягийн юмнууд хэрэг шийдэж чадахгүй ээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2022/12/14
гуцаад бай шударгаар хувьчлахгүй бол хэн нэг нь хахуульдаж аваад л дуусна 1990 онд хувьчилсан үйлдвэрүүдээс хэд нь одоо ажиллагаатай байна нэрлээдэх
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.242] 2022/12/13
STILL NOT ENOUGH
0 | 0 Хариулах