Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, ОХУ-ын ялтан солилцох үйл явцын гэрэл зураг, дүрс бичлэг

Т.Давааням, ikon.mn
2022 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Вашингтон, Москвагийн эрх баригчдын олон сар үргэлжилсэн яриа хэлэлцээ үр дүнд хүрснээр өчигдөр хоёр улс тус тусын шоронд ял эдэлж буй иргэдээ солилцсон юм.

Тодруулбал Оросын шоронд есөн жилийн хорих ял эдэлж эхлээд сар орчим хугацаа өнгөрч байсан сагсан бөмбөгийн од Бриттни Грайнерыг дэлхийд алдартай зэвсгийн наймаачин, АНУ-ын шоронд 25 жилийн ял эдлээд арав гаруй жил өнгөрч байсан Виктор Бутаар сольжээ.

Грайнер энэ оны хоёрдугаар сард Оросын клубт гэрээгээр тоглох зорилготой Москвад ирээд саатуулагдсан юм. Түүний ачаанаас мансууруулах төрлийн бодис илэрснийг Оросын тал тухайн үед мэдэгдэж байв.

Зөвлөлтийн армийн офицер асан Виктор Бут нь дэлхийн олон орны экстремист байгууллагуудад галт зэвсэг худалддаг байсан хүн юм.

Түүнийг 2008 онд Тайландаас баривчилж, 2010 оноос хойш АНУ-ын шоронд хорьж байжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яам маш их хичээл зүтгэлийн үр дүнд “нутаг нэгт“ Бутыг аварснаа мэдэгдсэн байна.

Харин Байдены засаг захиргаа тамирчин эмэгтэйг зэвсгийн наймаачнаар солилцсоныг “буруу жишиг тогтоолоо” гэж шүүмжлэх улс төрчид АНУ-д байгаа юм.

Энэ нь цаашдаа дайсагнагч улс орнууд АНУ-ын иргэнийг барьцаа болгон ашиглах үүд хаалгыг нээж болзошгүй гэж тэд үзэж байна.

Оросын хэвлэлд нийтлэгдсэн солилцох ажиллагааны үеийн гэрэл зургууд, дүрс бичлэгийг үзүүлж байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: The Moscow Times, The Guardian