Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн зохицуулах хорооноос ХААН Банк ХХК-д нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрөл олголоо

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 12 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12-р сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар “ХААН Банк” ХХК-ийн энгийн хувьцааг олон нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөө хүргүүлэх, тайлагнах, хянах журам”-д заасны дагуу ХААН Банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид энэ оны 4-р сард хүргүүлээд байсан билээ.

Монгол Улсын банкны салбарын актив хөрөнгийн 32 хувийг дангаар бүрдүүлдэг, орон даяар байрлах 547 салбар нэгж болон дижитал сувгуудаар нийт 2.7 сая харилцагчид санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг найдвартай шуурхай үзүүлж ажилладаг  ХААН Банкны хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос ийнхүү зөвшөөрлөө авснаар Үнэт цаасны тухай хуулийн 10.1 дэх заалтад тусгасан хугацаанд багтан хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэх болно.


Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


FRC APPROVES THE LAUNCH OF KHAN BANK LLC’S INITIAL PUBLIC OFFERING

On Friday, December 9, 2022, the Financial Regulatory Commission (FRC) approved the listing of ordinary shares of Khan Bank LLC as securities for initial public offering (IPO).

In accordance with the Banking Law and procedures for the reorganization of banks as joint-stock companies, requiring changes to their shareholder structure and share capital following the submission of a plan, reporting, and monitoring, approved by the President of the Bank of Mongolia and the FRC Chair, Khan Bank submitted its listing plans to the Bank of Mongolia, the FRC, and the Mongolian Stock Exchange in April 2022.

As the leading bank in Mongolia, accounting for 32 percent of the Mongolian banking sector’s assets and providing fast and reliable financial products and services to 2.7 million customers through its digital channels and 547 branches nationwide, Khan Bank will officially go public within the timeline outlined in Article 10.1 of the Law of Mongolia on the Securities Market.


Khan Bank - Growing Together

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.