УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр нүүрснээс гадна алтны хулгай их гарч буй талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэв.
Тэрбээр "Далд эдийн засгийн тухай хангалттай ярьсан. Алтны хулгай асар их бий. Олборлож буй алтныхаа хагасыг нь тушаадаг. ААН-ийн орлогын албан татвараас зугтдаг. Лиценз тойрсон луйвар бий. 6,200 лицензийг хоорондоо шилжүүлсэн байгаа юм. Үүний ихэнх нь худалдагдсан. Бид үүнийгээ хувийн хэвшлийг дэмжиж байна гэдэг ч хулгайг дэмжиж байна.
Авлигатай тэмцэх, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эхний ээлжид авч үзье" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!