ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан тул эгүүлэн татагдах ёстой"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Э.Болормаа өнгөрсөн оны ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж үедээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэх мэдээлэл гараад гараад байгаа. 

Үүнтэй холбогдуулан түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай асуудлаар иргэдийн төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Иргэдийн төлөөлөл "УИХ-ын гишүүн Э.Болормаа өөрийн ёс зүйгээрээ татагдах ёстой. Хэрэв үгүй гэвэл хуулийн дагуу эгүүлэн татагдах үндэслэл бий. Учир нь тэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, төрийн эрхийг хууль бусаар авсан. Энэ бүхэн аль хэдийн нотлогдсон. 

Үндэсний аудитын ерөнхий газрын нээлттэй цахим хуудаст 50 гаруй гишүүн сонгуулийн хуулийг зөрчсөн гэх хязгаарлагдмал дүгнэлт гарсны дагуу нэрсийг ил тод болгохыг бид шаардсан. Үүний дагуу Ерөнхий аудиторын Орлогч Я.Самбууням болон холбогдох албан тушаалтнуудтай иргэдийн төлөөлөл орж уулзсан. Тэд өөрсдийн амаараа алдаа дутагдал гаргаж ажилласнаа хүлээн зөвшөөрсөн. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Э.Болормаа 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас мөнгөн хандив авсан нь сонгуулийн хууль зөрчсөн хэрэг юм. Нийслэл дэх Төрийн аудитын газраас Э.Болормаагийн зөрчилгүй гэж үзсэн тайланг бүрэн хянаж ажиллаагүй гэдгээ хэлж, дахин нягтлахаа амласан. Гэвч 14 хоногийн дараа хариугаа өгнө хэмээн иргэдийг төөрүүлсэн үйл ажиллагаа явуулж байна. 

Үндсэн хуулиас давсан журмаар хазаарлаж, ард иргэдийн гомдол саналыг шийдвэрлэхгүй, бүлэглэлийн эрх ашгийг ханган ажилласан гэж үзэж байна. Нийслэл дэх Төрийн аудитын газрын дүгнэлтээр асуудлаа шийд гээд биднийг басамжлан хүнд суртал гаргаж байгаа Үндэсний аудитын газар цаашдаа Монгол Улсад байх шаардлага байна уу.

Гэмт хэрэгтнүүд болон хууль бус санхүүжүүлэлт, хандивыг нуун дарагдуулж буй Үндэсний аудитын газар болон Нийслэл дэх Төрийн аудитын газрын холбогдох албан тушаалтнууд авлига авсан байж болзошгүй хэмээн хардаж байна. Уг зөрчлийг нуун дарагдуулж, төөрөгдүүлж байгаа нь авлига албан тушаалын зөрчилтэй гэж харах үндэслэл боллоо. 

Хувь хүний сонгуулийн дансанд хууль бусаар 30 сая төгрөг орсныг илрүүлэх чадамжгүй, дүгнэх эрх мэдэлгүй Үндэсний аудитын газарт томоохон төсөл болон байгууллагуудын санхүүг хянах чадвар байна уу. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрчийн ёс зүйгээ сахиж, өөрийн гараар улс төрд хөтлөн оруулж ирсэн Э.Болормаад хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс түдгэлзүүл. Чадахгүй бол дагаад хамт огцрохыг шаардаж байна. 

Э.Болормаагийн болон бусад тайланг хянаж дүгнээгүй холбогдох албан тушаалтнуудыг Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар бид явж байгаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ хүмүүст хариуцлага тооцож чадахгүй бол дагаад огцрох ёстой.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын санхүүг хянах чадамжгүй, албан тушаалтан болон луйварчдыг өөгшүүлэн цаашид дэмжсээр байгаа Ерөнхий сайдыг эгүүлэн татах ажлаа яаралтай эхлүүлэхийг шаардаж байна. Чадахгүй бол мөн адил дагаад огцрох ёстой" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [203.91.114.244] 2025/4/18
Bitgiii ataarh
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.111] 2025/2/19
Миеэ Энхболдын охин мөн үү?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2025/2/19
Зөв, гадны тавиул
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.97] 2025/2/19
Зөв
1 | 0 Хариулах
Зочин [95.161.226.82] 2025/2/19
энэ мэтээс аваад Нара, Цогтбаатар, Мөнхтуяа , Ганбаатар хиншүү г.м харанхуй хорлон сүйтгэгчдийг бүгдийн эргүүлэн тат!!
2 | 0 Хариулах
💩 [103.57.95.31] 2025/2/19
Ter Gadaad geed bg ni Hujaa l bizde medeej
2 | 0 Хариулах
Зочин [173.73.147.252] 2025/2/18
Эргүүлэн татах хуулийн заалтаа боловсруулаад хуулийн дагуу эргүүлэн татах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Сэтгэгдэл... Сэ [151.225.24.173] 2025/2/18
bugdiig zailuul hen heneeseen deerdeh ymguil etgeed biz
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.49] 2025/2/18
Энэ охиныг мөн их оролдох юм. 30сая юу юм. Цаана чинь хэдэн тэрбум , хэдэн их надаар нь Туучихсан нөхдүүд байгаа шүү. Бодвол энэ шүгэл үлээгээд байгаа хүн нь дараагийн ИХуралд орох бэлтгэлээ хийж байгаа болов уу.
1 | 5 Хариулах
Зочин [59.153.112.251] 2025/2/18
хамгийн зөв нь шүүхэд өг. үндсэн хуулийн цэцэд ч мөн
3 | 0 Хариулах
Zochin [203.91.114.244] 2025/4/18
Bitgii ataarh
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.39] 2025/2/18
АН-ын гишүүнийг эргүүлэн татна. Хэрвээ Женко хулгайчид хамааралтай байсан бол тэгж чадахгүй. Тоононы хүүхнийг болохоор торгоод өнгөрнө. Үндсэн хууль гэж байгаад ч хэрэг алга. Данхын хууль гээд нэрлэчвэл таарна.
6 | 3 Хариулах
Яг [66.181.179.204] 2025/2/18
Тийм л болчихоод байна. Оюунэрдэнийг хэзээ ч барахгүй юм билээ. Одоо хувь тавилантайгаа эвлэрцгээ
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.188] 2025/2/18
Tataachee huuli zurchij huuli batlan gj yu bhaw
4 | 2 Хариулах
Zochin [203.91.114.244] 2025/4/18
Bitgii ataarhh
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.59] 2025/2/18
Энэ Эргүү авгай одоо зайлаад өгч болдоггүй л юм байх даа.
4 | 4 Хариулах
Zochin [203.91.114.244] 2025/4/18
Bitgiii ataarh
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.197] 2025/2/18
ХЭДЭН ӨЛБӨН СДАКУУД НИЙЛЭЭД СУУЦАН ШАНТААЖ ШААХ ГЭЖ БАЙГААМ БАЙХДАА
5 | 6 Хариулах
Zochin [203.91.114.244] 2025/4/18
Bitgii ataarh
0 | 0 Хариулах
Зочин [203.23.49.170] 2025/2/18
Ямар ард түмэн байна. Тийм л ард түмэн байна хэзээ ч огцрохгүй
7 | 0 Хариулах
Zochin [203.91.114.244] 2025/4/18
Bitgii ataarh
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.105] 2025/2/18
МАН хулгайчууд бие биенээ намнахдаа энэ нэг жижиг "нам" нэртэй юмнуудыг ашигладаг болсон, тэрний жишгээр л болж байгаа үйл явдал байх. яг хуулиараа гадныханаас санхүүжсэн гэвэл МАН хулгайчууд тэр чигтээ төрөөс зайлуулагдах болзлоо аль эрт хангасан.
7 | 2 Хариулах
Зочин [173.73.147.252] 2025/2/18
МАН хууль биелүүлдэггүй.
1 | 0 Хариулах