ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын оршин суугчийн тоо нь 10,000 хүрснээр Хархорум хотын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 2 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан хуулиудаас заримыг нь онцлон танилцуулж байна. 

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийг эцэслэн баталсан. 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 230 дугаар зарлиг гарган Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэлийг байгуулж байсан түүхийн улбааг өртөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх үүднээс Хархорум хотыг байгуулах асуудлаар холбогдох судалгааг хийж, төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.

Улсын Их Хурал “Орхоны хөндийд Хархорум” хот байгуулах тухай” 2023 оны 7 дугаар тогтоол"-ыг баталж, “Хот байгуулах тухай” 2024 оны 72 дугаар тогтоолоор Хархорум хотыг улсын зэрэглэлтэй хот байхаар тогтоосон.

зураг
 

Засгийн газар Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжихтэй холбогдох тусгайлсан хууль шаардлагатай гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн зорилт нь түүхэн нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтооход оршино. 

Хууль батлагдсанаар Хархорум хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний  хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим, хот төлөвлөлтөд тавигдах шаардлагыг тодорхойлж, Хот байгуулалтын тухай хуульд зааснаас гадна баримтлах хот төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, бүсчлэлийг тодорхой тусгасан болно.

Хархорум хотын газар зохион байгуулалтын хувьд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл, бүсчлэл, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцүүлэн газрыг ашиглах эрхийг хотын Захирагч олгохоор тусгасан.

зураг
 

Тус хот нь Архангай, Өвөрхангай аймгийн 3 сумын нутаг дэвсгэрийг хамарсан эдэлбэр газартай байхаар тогтоосон бөгөөд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Зөвлөл, Захирагчийг оршин суугчдаас сонгох хүртэл Засгийн газраас томилсон хотын Зөвлөл, хотын Захирагч ажиллахаар тусгасан.

Хотын Зөвлөл нь Засгийн газрын санал болгосон гурван төлөөлөл, Засгийн газраас томилсон хотын Захирагч, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас санал болгосон гурван төлөөлөл, хот байршиж байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон мэргэжлийн холбоодын хоёр төлөөллийг багтаасан 11 гишүүнтэй байна. Хотын Захирагчийг Засгийн газар томилж, чөлөөлнө.  

Хотын эдийн засгийн үндэс, өмч, төсөв татварын харилцааг хуульд тусгаснаас гадна Хархорум хот нь хот хөгжүүлэх сантай байх бөгөөд сангийн эх үүсвэрийг нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, ногоон байгууламжийн зориулалтаар зарцуулахаар тусгасан. Хотын хөрөнгө оруулалт, түүний тогтвортой байдлыг хангахтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан шалгуурыг хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээг олгох хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалт хийж дуусах хугацааг тусгайлан заасан болно.

Хотын байнгын оршин суугчийн тоо 10,000 хүрснээр хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулах бөгөөд энэ нөхцөл бүрдэх хүртэл Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. 

зураг
 

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуультай хамт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд туссан техник, эдийн засгийн үндэслэл бүхий барилгажилтын төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг дөрвөн жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Хархорум хотын зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар гаргаж болохоор тусгасан болно.

Түүнчлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль, ““Хархорум” хотын эдэлбэр газрын хил заагийг батлах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол болон Улсын Их Хурлын зарим тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолыг баталжээ.  

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ХАХА
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.216] 2025/2/20
Sergiilvel butne
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.101] 2025/2/19
Сайхан хот болноо.хотод муу хэлүүлэн 2 өчнөөн сайхан газрууд хөгжсөн.Эртний нийслэл ХарХорум хот минь удахгүй сүндэрлэн босно.тэр цагт муу үгтэй хүмүүс өөрсдийгөө дүгнээрэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.46] 2025/2/19
10.000+1 shuu hahah
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/2/19
ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТ ЗУРГАА ГАРГАХДАА ЯДАЖ ТАНИЛ ТАЛДАА ӨГЧ ИДЭЖ УУЛГҮЙГЭЭР АЯТАЙХАН ЮМ ГАРГАЧИЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ, НААДАХ ЧИНЬ ЯМАР ВЕНЕЦ ҮҮ ГОЛЫГ АВЧИРЧ СУВАГ ШУУДУУГААР ХОТОО ХЭРҮҮЛЭЭД 80 ГҮҮР ТАВЬЖ ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛЖ ТУСГААРЛАГДАХ ТЭНЭГ САНАА ХЭНИЙХ ВЭ???????
0 | 0 Хариулах
Иргэн [202.55.183.194] 2025/2/19
Модон жорлонгоосоо салаагүй байж үхэр монголчууд хот барилаа юу. Хужаагынхаа хүүхдийг цувуулаад боовыг нь хөхөж хэвтэж байж
0 | 2 Хариулах
Зочин [59.153.114.14] 2025/2/18
Хархорин чинь хэзээний хот статустай болчихсонХотын захирагч нь албатууд тодорчихсон сул цалин аваад байж байдаг гэсэн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.23] 2025/2/18
Улаанбаатар хотоддоо олон үе гүүрэн байгууламж бариад хотоо бага зэрэг тэлэх хэрэгтэй . Тэгвэл түгжирэл алга болно.
0 | 0 Хариулах
Зочин [37.136.102.90] 2025/2/18
Хархорин хотод амьдрах оршин суугчийн эрхийг дуудлага худалдаагаар зараад олсон мөнгөөрөө хотоо хөгжүүлэхэд асуудал бхгүй. Үйлчилгээний ажилчид нь хуучин Хархорин суманд амьдардаг.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.3] 2025/2/18
Эхлээд цахилгаан станцаа барьж цахилгаан хангамжаа шийдээд дараа нь хот байгуулах асуудлаа яривал яасан юм бэ. Мөнгө байдаг бол цахилгаан станц барихдаа ашиглая. Тэгэхгүй янз бүрийн юм ярьж мөнгөө гарын салаагаар урсгаад хийж бүтээсэн юмгүй хоосон ярисаар л байна. Юманд чинь ач холбогдол дэс дараа гэж байх ёстой.
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.12] 2025/2/18
Энэ мөн сайхан үлгэр шүү хэзээ дуусахын болдоо амар сайхандаа жаргаасай даа. Улаанбаатарынхаа замыг засаж түгжрэлээ шийдэж чадахгүй байж юун дахиад шинэ хот вэ
1 | 0 Хариулах
Зүч [66.181.186.125] 2025/2/18
Маш өргөн хоёр урсгалтай 4эгнээ зам тавих хэрэгтэй дугуйн зам явган зам гээд ёстой газар нутагтай юм шиг тэлж барих хэрэгтэй УБ шиг шаваардвал зүгээр хот биш тосгон болно
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/2/18
Үйлдвэрлэлгүй, дэд бүтэцгүй, үйлчилгээгүй, ажиллах хүчгүй газар хэн хот байгуулдын бол? Эрдэнэзуу гэх хэдхэн хоосон байшинтай нээх том хашаанаас өөр үзэх юмгүй газар жуулчин ч олноороо очих нь юу л бол. Архангай явах зам зуурт таарах сумыг ямарч маанаг хичнээн хөрөнгө гаргаад ч ёроолгүй саванд сүү хийхтэй адил шүү. Одоо газрын ченжүүд нь зүгээр сууж бгад баяжчих санаатай баахан газар нэр дээрээ биччихсэн догь суугаа, гэвч их санасан газар хоосон гэгчээр Хархоринд хот босохгүй, учир нь ямар нэг хот сууринг хүчээр босгодоггүй. Хүчээр хот босгоод балгас болсон түүх дундат зуунаар дүүрэн бна, орчин үед Хятадаар дүүрэн бна, тэрбум давж язганасан Хятадууд хүртэл хүчээр боссон бэлэн хотод очиж суурьшихгүй л бна шүү дээ.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.118.66] 2025/2/18
Дарга нар хууль батлаал макет хийгээл хот байгуулахгүйээ
0 | 0 Хариулах
Зочин [212.102.51.118] 2025/2/18
ҮҮНИЙГ УТОПИ ГЭНЭ. ОРЧИН ЦАГИЙН УТОПИ ХОТЫН ЖИШЭЭГ ТУРКМЕНИСТАНААС ХАРЖ БОЛНО. ЦАГААН ГАНТИГ ЧУЛУУГААР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ХАУС ХОРООЛОЛ БАРЬЧИХСАН. ЗАХЗЭЭЛ НАЙМАА БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ БАЙХГҮЙ УЧРААС ЭЗЭНГҮЙ ХОТ.
3 | 0 Хариулах
Huz [103.168.34.84] 2025/2/18
Ajilgui gazar hen orshin suuh ve?
1 | 0 Хариулах
💩 [103.57.95.31] 2025/2/19
hyataduud mongolin gazarig ingej hot barih nereer hudaldaj avj bainada
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.213] 2025/2/18
Мөнгө байхгүй.
0 | 0 Хариулах
Tulga [66.181.167.190] 2025/2/18
Энэ макетийг нь харахаар энийг хийсэн хүмүүс УБ хотын алдаа дутагдлаас юу ч ойлгоогүй, сураагүй гэдэг нь харагдана. Энэ хот яг энэ загвараар баригдвал битүү түгжрэл болно. Түгжрэл бага байлгахын тулд зам ямар байх ёстой талаар юу ч бодоогүй зүгээр бурхан шашны хэв маяг оруулцан юм биш үү. Хамаг гол обьектууд нь тэр төвдөө бөөнөөрөө байж байхын гэнээ, ёооё. Ер нь энэ шал худ төсөлдөө, идээд ууна, зөвхөн энэ загвар гаргахад хичнээн тэрбумыг зарцуулсан билээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/18
Яг үнэн. Гадны хотууд шиг гудамжуудаа дөрвөлжин блокууд болгож хийх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/18
13,000 хүнтэй хот шүү дээ
0 | 0 Хариулах
Амжилт [66.181.160.5] 2025/2/18
Ёстой гоё хот босно доо
0 | 8 Хариулах
Зочин [103.212.162.116] 2025/2/18
Шавааралдуулаад барих төлөвлөгөөтэй. Яг УБ шиг нам түгжирнэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2025/2/18
yaahuu ed nariig
0 | 1 Хариулах
Зочин [66.181.160.105] 2025/2/18
энэ хот нэртэй луйварыг МАНингууд сүүлийн 5 жил ульж байна, энд бараг 60 гаран тэрбумыг зураг төсөл нэрээр МАН хулгайчууд хулгайлсан. энэ хот хэзээ баригдахгүй гэхдээ энэ хот баригдана гээд энд үнэгүй газар авчихсан МАН хулгайчууд газараа үнэ хүргэж улсад зарна, ийм л новшын луйвар яваад байгаа.
18 | 1 Хариулах
Зочин [66.181.184.82] 2025/2/18
эхлээд шууд гэр хороололжуулна утаажуулна. дараа нь гэр хороолол төсөл хэрэгжүүлнэ. утаатай тэмцэнэ. тэгж байтал түгжирнэ. уб-д тавтай морил.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.82] 2025/2/18
төсөл нэрээр хоосон олон олон эдийн засаг үүсгээд л мөнгө алга болоод.
1 | 0 Хариулах
Zochin [58.75.120.13] 2025/2/18
Ene bol mash Tom mungu ugaalt, uunii ard Huuk bgaa gj taamaglaj bn, ta buhen bodoldoo 21 aimgiiin tuw bas erdenet darhan baganuur nalaih gd zuger ded butets ajliiin bairiiig ni shiidehed humuus ayandaa l nuuh bolomjtoi hed hed gazar bhad tend buh yumiiig in shineer barina gdg mash tom ediiin zasag!!!!
5 | 1 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/18
Тийш нь нэг Их сургуулиа нүүлгэ. Төвийн бүсийн иргэдэд үйлчлэх том эмнэлэг байгуул. Баруун тийш ачаа тээвэрлэх ложистикийн төвийг байгуул. Нийслэл хот болгох гэж байгаа юм бол эртнээс Ерөнхийлөгчийн ордон, Засгийн газрын ордон, УИХ-ын ордон, яам, агентлагийн байр, хамгаалалтын цэргийн ангиудын байр, орон сууцнуудаа бариад эхлэмээр байна
1 | 2 Хариулах
Зочин [66.181.190.252] 2025/2/18
Za. Yosoor bolgooyo. Haha
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.111] 2025/2/18
Эхлээд бариад дуусгачих, дараа нь хууль журмаа ярь. Хот байгуулна гэдэг нүсэр ажил. Баян Америкчууд цөл дээр Лас Вегас хот босгох гэж бараг 50 жил болсон. УБ, Дархан, Эрдэнэт хотуудыг Унгараас Орос хүртэлхи зөвлөлтийн улсууд нийлж 30 жил барьсан. Энэ Хархорум хотыг монголчууд бие даагаад өөрсдөө барина гэвэл 100 жил болох биз.
14 | 2 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.43] 2025/2/18
Тэнэг юм ярих юм хэзээ ч бүтэхгүй зүйл
4 | 2 Хариулах