2025 оны 2-р сарын 19-ний өдөр
1. ТЕНДЕРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Тендерийн нэр: “НООЛУУРЫН ҮЙЛДВЭРИЙН ДОТОР ЦАХИЛГААНЫ УГСРАЛТ, ӨӨРЧЛӨЛТ БОЛОН ШИНЭЧЛЭХ” төсөл ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН дотор үйлдвэрийн цахилгаан самбар болон гэрэлтүүлэг, гадна талын аянга хамгаалалт болон хамгаалах газардуулгын угсралтын ажил
Тендерийн дугаар:
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 02-р сарын 25-ны 17:00 цаг.
Тендерийн материал хүлээж авах хугацаа: 2025 оны 03-р сарын 14-ны 17:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЛОРО ПЬЯНА МОНГОЛ” ХХК-аас ноолуурын үйлдвэрийн барилгын дотор цахилгааны угсралт, өөрчлөлт болон шинэчлэх төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН дотор цахилгаан самбар болон гэрэлтүүлэг, гадна талын аянга хамгаалалт, хамгаалах газардуулгын угсралтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга нь 2 үндсэн барилгын хэсэгтэй ба 2 давхар бетон, тоосгон хийцлэлтэй үйлдвэр болон оффисын барилгаас бүрдэж байна.
Ноолуурын үйлдвэрийн барилгын дотор цахилгааны угсралтын ажил:
Үндсэн үйлдвэрийн барилга болон угаах цехийн барилга дотор, оффисын барилгын дотор цахилгааны самбар, тоноглолын самбарууд болон гэрэлтүүлгийн самбар, гэрэлтүүлэг болон UPS-ын угсралт, ослын, гарцын гэрэлтүүлэг угсралт
А. Энэхүү ажлыг ноолуурын үйлдвэрийн болон оффисын, угаах үйлдвэрийн хэсгүүдийн батлагдсан цахилгааны зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ.
Б. Нийт материал тоног төхөөрөмж, систем угсрах, тоноглолуудыг төслийн үе шаттай зохицуулан угсрах тул тухайн үед үнийн саналд орох өөрчлөлтийг хүлээж авахгүй. Тиймээс материалыг худалдан авсан байх шаардлагатай.
В. Ажил гүйцэтгэх үедээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрэм, норм, стандарт, аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллана.
Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган тооцож тендер ирүүлнэ.
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:
2. ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 02-р сарын 24-ний 17:00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.
Тендерийг 2025 оны 03-р сарын 07-ны өдрийн 17:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд болон албан байгууллага тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга нэмэлт, мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 3-р хороо, үйлдвэрийн 41-р гудамж
ЛОРО ПЬЯНА МОНГОЛ ХХК-ийн байр
Төслийн бичиг баримт хүлээн авах: Л.Содхүү.
Утас: 96660131, 11-343529 и-мейл: sodkhuu0910@gmail.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!