Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гашуунсухайт боомтоор бүртгэлгүй нүүрс гаргасан талаар шүгэл үлээснийг шалгахад нэг ээлжийн бүх алба хаагч хамтарсан нь тогтоогджээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ талаар эргээд мэдээлэх болно.

Нэг иргэн өнгөрсөн наймдугаар сард Гашуунсухайт хилийн боомтоор бүртгэлгүй нүүрс гаргасан талаар шүгэл үлээсэн. Үүнийг шалгахад нэг ээлжийн бүх алба хаагч хамтарсан нь тогтоогдсон.

Олон талт шалгалтын үр дүнд хулгайд алдагдсан нүүрсний нийт үнийн дүн, байгууллагын хулгайд алдсан нүүрсний хэмжээ болон гэрээний мэдээллүүдийг ил болгоно.

Түүнчлэн Ерөнхий сайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэн даруй өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Ирэх долоо хоногт хуулийн төслөө өргөн барина.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос маш их хүсэлт гаргаж цаг хожих, шүүх хурлыг хойшлуулж, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болдог байсан.

Энэ байдлыг халахын тулд хүсэлт хангах үйл ажиллагааг хялбар, шуурхай явуулах зарчимд нийцүүлэн өөрчлөлт оруулна” гэсэн юм.