Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хүн ам найман тэрбум болсон өдөр Австралид мэндэлсэн монгол хүү төрсний гэрчилгээгээ авчээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Дэлхийн хүн ам 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн билээ. 

Тухайн өдөр Австрали улсын Канберра хотод мэндэлсэн А.Мэргэн хүү Монгол Улсын Элчин сайдын яаманд аав, ээж, эмээгийнхээ хамт очиж төрсний гэрчилгээгээ авчээ. 

"Дэлхийн найман тэрбум дахь иргэнийг нарийн тодорхойлох боломж байдаггүй учир энэ өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг юм байна" хэмээн хүүгийн аав Б.Ананд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байв.

зураг
 
Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, 2030 онд дэлхийн хүн амын тоо 8.5 тэрбум, 2050 онд 9.7 тэрбум, 2080 онд 10.4 тэрбумд хүрч, 2100 он хүртэл энэ хэмжээндээ байх тооцоог НҮБ гаргасан байдаг.

 

Эх сурвалж: Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Зураг
15 | 15 | 16 цаг