Ухаалаг хөрөнгө оруулалт хийж, шийдвэрээрээ ялгар – Бичил Глобус ХБҮЦ
“Бичил Глобус Финанс ББСБ” нь 2008 оноос эхлэн жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэдэд зориулан шуурхай зээлийн үйлчилгээгээр эхлүүлж байсан бол өдгөө тус компани нь нийслэл, орон нутгийн 17 салбар, төвүүдээр дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг 6,000 гаруй харилцагчдадаа мэргэжлийн өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.
“Бичил Эй Би Эс Актив ТЗК”-аас Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гарган, олон нийтэд санал болгож байгаа бөгөөд андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК ажиллаж байна.
Тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 17.5% хүүтэй, нэгж бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй, 100,000 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож байгаа ба зах зээлээс 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Бичил Глобус ХБҮЦ нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжин нээлттэй арилжаалагдах ба уг үнэт цаасны арилжаанд хүн бүр оролцох боломжтой төдийгүй, хөрвөх чадвар өндөртэй, эрсдэл багатай боловч өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн юм.
ХБҮЦ-ны давуу талууд:
- СЗХ-ны хатуу хяналт шалгалтын дараа зөвшөөрөл гардаг бүтээгдэхүүн учир зах зээлийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа үед тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд дундаас эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахаар бүтэцжүүлсэн үнэт цаас нь ХБҮЦ байдаг.
- Бичил Глобус ХБҮЦ-ны хүүгийн хувь хэмжээ 17.5% байгаа нь 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүүтэй харьцуулахад дунджаар 5% нэгж хувиар өндөр байна.
- Банкны хадгаламжийн хүүгийн орлогоос 10% татвар суутгадаг бол нээлттэй ХБҮЦ-ны хүүгийн татвар нь 5% байдаг төдийгүй хүүгээ улирал тутамдаа олгоно. Ингэснээр жилд 4 удаагийн хүү авах боломж бүрдэх бөгөөд тус хүүгийн орлогоороо дахин хөрөнгө оруулалт хийх замаар өгөөжийн түвшнийг жилийн 20.5% хүртэл нэмэгдүүлэх боломжтой.
- ХБҮЦ худалдан авсан үндсэн төлбөр буюу нийт хөрөнгө оруулсан мөнгөний 25% нь хагас жил тутамдаа эргэн төлөгдөх нөхцөлтэй учир хөрөнгө оруулагчийн эрсдэл буурах давуу талтайгаас гадна хүүгийн эрсдэлээс сэргийлэх боломжтой юм
- ХБҮЦ нь 100% хэвийн төлөлттэй зээлийн хөрөнгөөр баталгаажсан ба хөрөнгийн багц дахь зээлийн хөрөнгө нь хугацаа хэтэрсэн, шалгуур үзүүлэлт хангахгүй болсон тохиолдолд шууд хэвийн зээлээр хөрөнгийг солих, нэмэгдүүлэх, хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан худалдан авах нөхцөлүүдтэй.
- “Бичил Глобус Финанс ББСБ” ХХК-ийн нийт зээлийн багцын ердөө 0.8% нь чанаргүй зээл байгаа нь салбарын дунджаас 9 дахин бага үзүүлэлт юм.
ХБҮЦ-ны ерөнхий нөхцөл:
- Нэгж үнэ: 100,000 төгрөг
- Хугацаа: 24 сар
- Хүү: 17.5%
- Хүү төлөгдөх хэлбэр: Улирал тутам
- Үндсэн төлбөр төлөгдөх хэлбэр: Хагас жил тутам
- Хүүгийн орлогын татвар 5%
Мөн Бичил Глобус ХБҮЦ гаргахад оролцсон хамтрагч байгууллагууд нь тус бүрийн салбартаа нэр хүнд бүхий олон улсад ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн компаниуд оролцож байна.
Анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа: 2022 оны 12 сарын 09 – 12 сарын 15-ныг дуустал зөвхөн ажлын таван хоног явагдах ба хаалтын өдрөөс өмнө захиалга 100% биелсэн үед хаагдах тул та яараарай.
- Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл та 70100261, 8008-8706, 8008-8704 дугаарын утсаар хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдох боломжтой.
- Мөн https://bichil.abs.mn цахим хуудаст зочлон мэдээлэл авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

