Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын "Сөүл Хажон" мэс заслын эмнэлэг жил бүр АШУҮИС-ийн оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

ikon.mn
2022 оны 12 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг
Зүүн гар талаас На Чан Хён эмч /Сөүл Хажон эмнэлгийн захирал/, Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын дарга Б.Дамдиндорж

БНСУ-ын Сөүл хотод байрлах “Сөүл Хажон” мэс заслын эмнэлэг болон Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Монгол Улсын анагаах ухааны салбарын оюутан залуусын чадварыг хөгжүүлэх, Монголын анагаах ухааны салбарт хувь нэмрээ оруулах зорилгоор “Сөүл Хажон” мэс заслын эмнэлгийн Ерөнхий захирал На Чан Хён Монгол Улсад хүрэлцэн ирж, Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуультай хамтран ажиллах гэрээнд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурлаа.

Тус санамж бичигт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийг төлөөлж Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын дарга Б.Дамдиндорж гарын үсэг зурсан байна.

Энэхүү “НА ЧАН ХЁН-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хамтын ажиллагааны хугацаанд жил бүр АШУҮИС – ийн АУС-ийн 1-р дамжааны нэг оюутныг шалгаруулж сургуулиа төгсөх хүртэл нь 6 жилийн турш бүх сургалтын төлбөрийг “Сөүл Хажон” мэс заслын эмнэлгээс бүрэн даах юм.  

На Чан Хён захирал нь LY Medi Mongolia ХХК-ийн Улаанбаатар хотод 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан “ФЛЕБОЛОГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ”-д оролцохдоо Монгол Улсын анагаах ухааны салбарын оюутан, залуусын авьяас, чадвар болон суралцах хүсэл, эрмэлзэл их болохыг онцлон анзаарч, өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлах шийдвэрийг гаргажээ.

АШУҮИС-ийн Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын дарга Б.Дамдиндорж болон Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Оюунбилэг тэргүүтэй хамт олон Монголын Анагаах Ухааны салбар, салбарын оюутнуудаа төлөөлөн баярласан талархсан сэтгэгдлээ илэрхийллээ.

зураг
 
зураг
 
Зүүн гар талаас Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын дарга Б.Дамдиндорж, На Чан Хён эмч /Сөүл Хажон эмнэлгийн захирал/
зураг
 
Зүүн гар талаас На Чан Хён эмч, Ly Medi Mongolia ажилтан И Сыр А, Ly Medi Mongolia ХХК-ийн захирал На Ён Жүн
зураг
 
Гэрээнд гарын үсэг зурсан төлөөлөгчид