Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ сүрьеэ өвчтэй гадаадын иргэнд холбогдох журмаа шинэчлэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-ын Хууль зүйн яамнаас “Сүрьеэ өвчтэй гадаадын иргэнд холбогдох журам”-ыг шинэчилжээ. Ингэснээр сүрьеэгийн шинжилгээний хуудасны маягт өөрчлөгдсөн бөгөөд холбогдох маягт болон шинжилгээнд хамрагдах журмыг виз мэдүүлэхдээ анхаарахыг хүсье хэмээн Улаанбаатар дахь ЭСЯ-наас мэдээллээ.

Журмын гол өөрчлөлт нь асуумж бөглөх, цээжний рентген зураг зайлшгүй авхуулах, шаардлагатай тохиолдолд цэрний шинжилгээнд хамрагдах зэрэг байна.

Сүрьеэ өвчтэй гадаадын иргэнд холбогдох шинэ журмыг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ