Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга захирамж гарган Эрдэнэцогтын Содонтогосыг мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар томиллоо.
Тэрбээр Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын санд орчуулагч, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт атташе, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэргэжилтэн, 2009-2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Шадар туслах, 2015-2022 онд Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг боловсруулах Үндэсний ажлын албаны дарга, Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал зэрэг алба хашиж байсан.
Э.Содонтогос нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!