Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Чимэдсүрэн: Ирэх онд барилга нэмж барихгүй. Түгжрэлийг буруулах хүрээнд л төсөв суулгасан

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 

Ирэх онд барилгын салбарт баримтлах бодлогын талаар Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Чимэдсүрэнгээс товч тодрууллаа.

- 2023 онд барилгын салбарт ямар бодлоготой ажиллах вэ?

- Барилга байгууламж, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа зүйлсийн санал төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжин Сангийн яаманд ирдэг. Тухайн саналууд нь урьдчилсан болон нарийвчилсан 16 шалгуур үзүүлэлтээр ороод, магадлал төсөв нь хийгдчихсэн зураг төсөвтэй төслүүдийг улсын төсөвт суулгадаг.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтад шинэ хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй өмнө нь эхлүүлсэн эхлүүлсэн төслүүдээ дуусгах.  2023 онд дуусах хуваарьтай төслүүдээ нэн түрүүнд явуулж дуусгах. Мөн боловсролын салбар эрүүл мэндийн салбарын төслүүдээ ерөнхий анхаарах юм.

Мөн 2021 оны арванхоёрдугаар сард УИХ-аас 88 дугаар тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл үнийн өсөлтөд өртөөд ашиглалтад орж чадахгүй байгаа барилга байгууламжуудын төслүүдийн үнийн өсөлтийг 100% авч 2023 оны төсөвт суулгасан.

- Салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөөч?

- Шууд утгаараа барилга нэмж барихгүй байх бодлого барьсан. Түгжрэлийн асуудал хүндэрсэн сэдэв гэдэг утгаар түгжрэлийг бууруулах олон арга хэмжээ дотроос үр дүн өндөр гарна хэмээн үзээд, автобус паркийн шинэчлэлд 318 тэрбум төгрөг, авто паркийн шинэчлэлд 45 тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгасан.

Түүнчлэн зарим нэг үргэлжилж байгаа төслүүд дээр мөн анхаарсан. Тухайлбал, Хөшигийн хөндий дэх шинэ хотын дэд бүтэц, газар доорх байгууламжтай холбоотой үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл 2022 онд 33 тэрбум төгрөгөөр үргэлжилж байгаа ба 2023 онд 68 тэрбум төгрөгөөр үргэлжлүүлээд явах төсөв суугдсан.